"Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны хөтөлбөр"-ийн хүрээнд хэрэгжиж буй 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн бүртгэл өчигдрөөс эхэллээ.
Тиймээс биднийг очиход Орон сууц санхүүжилтийн корпорацийн үүдэнд урт дараалал үүссэн байв. Арга ч үгүй биз. Жилийн зургаан хувийн хүүтэй зээл гэж хаа ч байхгүй болохоор бага, дунд орлоготой иргэдийн хувьд "Амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэж болохгүй" гэдэгтэй дүйцэхүйц ашигтай хувилбар гарч ирсэн учраас тэдний хошуурах нь туйлын зөв.
Гэхдээ манайхан аливаа асуудал яригдангуут маргааш нь хэрэгжчих юм шиг ойлголттой байдаг нь нууц биш. Энэ үеэр амандаа орсон үгийг хяналтгүй ярих, төр засагтаа бурууг чихэх явдал тэнд цугларсан иргэдийн дунд түгээмэл ажиглагдаж байсан. Гэвч аливаа зүйл хоёр талтай байдаг болохоор дөнгөж нэг шинэ ажил хэрэгжүүлж эхлэх гэж байгаа нь Орон сууц санхүүжилтийн корпорацийн хувьд буруутгах шалтгаан байхгүй.
Тухайлбал 50 хувийн гүйцэтгэлтэй барилгад захиалга өглөө гэхэд тэр барилгын чанар дараа нь ямар байхыг бид мэдэхгүй, гэрээнд заагдсан барилгын компани дээр очиход манайх 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт оролцоогүй гэсэн хариуг ихэнх нь өгч байна, бас ямар хүмүүс нь барилгаа олж захиалгаа өгөөд байгаа юм бэ, бид хайгаад ч олохгүй байна, ялангуяа “Гангар”, "Түмэн наст" компанийн барилгууд гэрээ хийхгүй, хэрэв хийсэн нөхцөлд урьдчилгаа 30 хувийг төлөх ёстой гээд байна гэсэн гомдлыг олон иргэд хэлж байлаа.
Бас ихэнх барилгын компаниуд зургаан хувийн хүүтэй байрны захиалга авах талаар манайд яригдаагүй, одоохондоо хэрэгжээгүй байгаа гэсэн хариуг толгой дараалан өгч байгаа гэсэн яриа ч их байлаа. Хэдийгээр Орон сууц санхүүжилтийн корпорациас байртайгаа гэрээ хийгээд ир гэж байгаа ч одоогийн байдлаар гэрээ хийх барилга нь тодорхойгүй, байгаа нэгнийх нь дөнгөж суурь нь тавигдаж байна гэцгээсэн хүн ч олон байв.
Нөгөөтэйгүүр заавал энэ, тэр барилгын компаниас байр ав гэж тулгаад байгааг ойлгохгүй байна. Энэ нь нэг үгээр хэлбэл тухайн барилгын компаниудыг дэмжсэн бодлого явуулаад байна уу гэж бодогдохоор байна. Бидний хувьд нэгэнт л байр авч байгаа юм чинь бөх батыг нь харж сонгомоор байна шүү дээ. Захын хорооллын 100 хувийн гүйцэтгэлтэй барилгууд 40-45 сая гэж байхад бид хуучны байруудаас сонгоод сарын хүүгээ төлөөд байвал бидэнд бүр ч ашигтай амар байна.
Үүнийг барилгын шахааны бизнес гэж бодож байна. Интернэтэд тавигдсан байрны жагсаалтуудыг харахад бараг Улаанбаатарын бүх байргүй хүн байртай болчих юм шиг санагдах юм. Гэвч тэдгээр барилгууд нь уриалгахан биш хандаж байгаад бид бухимдаж байна. Ингэхдээ байрны зээллэгт хамрагдах гурван төрлийн бичиг баримт бүрдүүлэхэд нэг өрхөөс 5100 төгрөгийн зардал гарч байгаад сэтгэл өег байгаа ч хамгийн гол нь гэрээ хийх барилга байхгүйн улмаас байртай болох мөрөөдөл минь талаар болох гээд байна гэсэн хүмүүс ч цөөнгүй байна билээ.
Энэ ажлыг төр засгийн зүгээс зохион байгуулалттай хэрэгжүүлж сонгуулийн шоу болгохгүйн тулд бодит ажил болгохыг хүсч байна гэх мэтээр иргэдийн дунд багагүй шуугиан дэгдэж, нэг нь нөгөөгийнхөө үгэнд хачир нэмж даамжирч байтал үдийн цайны цаг дуусч ОССК-ийн хаалга нээгдэв. Тэгээд л бухимдсан иргэд нэг давхарт суух мэргэжилтнүүдэд дээрх гомдлоо ширүүхэн тайлагнаж эхэлсэн. Мэргэжилтнүүдийн зүгээс зарим барилга дөнгөж баригдаж байгаа, зарим нь бүр эхлээгүй байгаа.
Зургаан жилийн хугацаанд хэрэгжих учраас иргэд чөлөөтэй сонголтоо хийж, хүссэн газраа байр авах боломжтой, бид байрны метр квадратын үнийг тогтоохоо болиод удаж байна зэргээр тайлбарлаж байлаа. Энэ үеэр иргэн И.Ган-Эрдэнэ бидэнд хандсан юм.
-Та бичиг баримтаа бүрдүүлж амжсан уу. Яасан их ундууцаж байх юм?
-Би энэ асуудалд эхэндээ итгэлтэй байсан ч сүүлдээ итгэл алдарч байна. Зургаан хувийн хүүтэй зээлийг хаанаас санхүүжүүлэх юм, банкууд бага хүүтэй мөнгийг гаргаж өгөх юмуу, үгүй юмуу гэдэг нь эргэлзээтэй байна. Бас барилгын компанийн нэг метр квадратын үнэ нэг сая 400 мянган төгрөг байгаа.
Гэтэл би 45 метр квадраттай байр авлаа гэхэд нийт 67 сая 500 мянган төгрөг болж байна. Эндээс арван хувийг нь төлөөд 61 сая төгрөг үлдэнэ. Гэтэл дээд тал нь 50 сая төгрөгийн зээл олгоно гэж ярьж байгаа. Тэгэхээр надаас 17 сая төгрөг гарна гээд бодохоор арван хувийг нь төлнө гэсэн ойлголт худлаа болох нь байна гэх мэтээр тэртээ тэргүй хаанаас мөнгө гарах нь тодорхой болчихсон асуудлыг өөрсдийн мэдээлэл муутайгаас болж гуйвуулж ярих нь ч цөөнгүй байсан. Гэсэн хэдий ч энэ өдөр тус корпораци зах зээлээс байраа сонгосон 20 гаруй айлын материалыг хүлээн авсан юм.
М.Уламбаяр: Насан туршдаа амьдрах байраа хүлээцтэй сонгох хэрэгтэй
Энэ бүхнийг тодруулахаар ОССК-ийн зээлийн газрын захирал М.Уламбаяртай уулзлаа.
-Өнөөдрөөс /өчигдрөөс/ эхлэн ОССК иргэдийн өргөдлийг хүлээн авч байгаа?
-Бид нөхцлийн дагуу бүрдүүлсэн материалыг хүлээж аваад тухайлбал өнөөдөр хүлээж авлаа гэхэд маргааш шууд арилжааны банк руу явуулна. Түүний дараа сонгосон арилжааны банкин дээрээ очоод зээлийн асуудлаа шийдүүлэх боломжтой.
-Иргэдийн зүгээс ихэнх барилгын компаниуд гэрээ хийхийг зөвшөөрөхгүй байна гэсэн гомдол байна?
-Иргэдэд бухимдах зүйл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хөтөлбөр маань өөрөө 2016 оныг дуустал хэрэгжих учраас тайван хандах хэрэгтэй. Насан туршдаа, урт удаан хугацаанд амьдрах гэж байгаа байраа хүлээцтэй хандаж сонголтоо хийх шаардлагатай. Тэгэхгүйгээр яаран сандран өөрсдийгөө бухимдуулж, өрөөлийг бухимдуулах нь зохимжгүй байна.
Нөгөө талаар иргэд барилгын компани дээр олноороо давхиж очоод үнэ өсгөх боломжийг нь гаргаж өгөөд байна. Ингэж болохгүй. Өнөөдөр зах зээл дээр 2012 онд хэдэн орон сууц ашиглалтанд орох боломжтой байна, тэр хэмжээгээр эрэлт хангагдаад явна шүү дээ. Тэгэхгүйгээр хөөсөрсөн эрэлт бий болгочихоор барилгын компаниуд үнээ өсгөх л болно шүү дээ. Тийм учраас хаана хаанаа бодолтой байх нь зүйтэй.
-Бас зарим барилгын компаниуд урьдчилгаа 30 хувиа төл гэсэн шаардлага тавьж байна гэсэн яриа ч иргэдийн дунд үүсч байна?
-Тийм яриа гарсныг сонссон. Энэ нь нөгөө л дээр ярьсан хөөсөрсөн эрэлттэй холбоотой. Магадгүй барилгын компани дээр өмнөх өдрүүдэд 10 хүн очдог байсан бол сүүлийн өдрүүдэд 100 хүн очоод байхаар мөн л урьдчилгаагаа нэмэхээс аргагүй шүү дээ. Хүмүүс өнөөдөр гэрээ хийгээд маргааш барилга баригдаад дуусчих юм шиг ойлголттой байх юм.
Ер нь орон сууцны барилга барина гэдэг талх барихтай адил зүйл биш юм. Тодорхой хугацаатай, манай улсын барилга барьдаг улирал нь богинохон учраас барилгаа баригдаад ашиглалтад ороход нь захиалгаа өгөөд явах ёстой. Өнөөдөр зах зээл дээр иргэдийн хүсэн хүлээсэн их хэмжээний барилга баригдаагүй л байна шүү дээ.
-Эрэлтийг далимдуулж овжин барилгын компаниуд үнээ нэмэхийг үгүйсгэхгүй. Үүнд танай байгууллага зохицуулалт хийх, эрх бий юу?
-Үнийг манайх зохицуулахгүй, барилгын компаниудтай гэрээ байгуулахгүй. Өмнөх зах зээлийнхээ жишгээр л явах ёстой. Гэхдээ иргэдийн орон сууцтай болох гэж байгаа хүсэл дээр нь дөрөөлөөд орон сууцныхаа үнийг өсгөх гэж байгаа бол болчимгүй асуудал юм. Хэдийгээр бид барилгын компанийн дотоод асуудалд оролцохгүй ч энэ тал дээр барилгын компаниуд бодолтой хандах хэрэгтэй.
Д.Гэрэлт