Аав ээжийнхээ сард өгсөн 10 мянган төгрөгөөр автобусны билетээ захиалчихаад 250-ийн пирожкинд оочерлож байсан оюутан нас минь тэртээ өнгөрсөн юм шиг санагдах юм.
Уг нь сарын 10 мянгын норм гэдэг тэр үедээ л гайгүйхэн бэлтэй оюутнуудын халаасны мөнгө байсан ч одоогийн оюутнуудын сарын цалингийн дэргэд бол мөнгө биш юм байна. Төрөөс төрөл бүрээр дэмжүүлсэн оюутнуудын хажууд 10 мянган төгрөгтэй "баян" оюутан байсан гээд яривал жинхэнэ онигоо болно.
Засгийн газраас хоёрдугаар сарын дундуур 84 их, дээд сургуулийн 137 мянга 637 оюутанд 70 мянган төгрөгийг бэлнээр тараах шийдвэр гаргаж, сургуулиудад 9.6 тэрбум төгрөг шилжүүлээд нэлээдгүй хугацаа өнгөрч байна.
Хамгийн анхны цалингаа авсан оюутнууд харин ч нэг баярлаж, хэдэн өдөр бааранд доргиод өнгөрсөн. Маргаашаас нь эхлээд дараагийн хоёр сарын цалингаа жинхэнэ амьдралдаа зарцуулах гэтэл 70 мянгыг тойрсон татаасууд ар араасаа урган гарч ирсэн гэнэ.
70 мянган төгрөг гэдэг их мөнгө. Тиймдээ ч сардаа 70, арван сард 700 мянгыг авна гэхээр хэн ч тэр их мөнгийг үр ашиггүй зарцуулна гэж бодохгүй биз. Тэд ч бас дүүрчихсэн хүмүүс биш шүү дээ. Сүүлийн үед оюутны 70 мянгыг тойрсон маргаан их гарах боллоо. Үндэсний биеийн тамирын дээд сургууль биеийн тамирын хувцас шахсан, МУИС-ын зарим салбар сургууль нь төлбөрт суутгасан, "Чингис СООСЭ" сургууль кредит цагийн мөнгийг суутгасан гэх зэргээр сургуультай холбоотой гомдлууд ар араасаа гарч Оюутны холбоо шалгалт хийж нэлээдгүй зөрчил илрүүлсэн гэдэг.
МУИС-ийн Хими, химийн инженерчлэлийн сургууль, Үндэсний биеийн тамир, "Улаанбаатар эрдэм оюу" "Маргад", ''Газарчин", "Сэрүүлэг", "Хүрээ", "Хөдөлмөрийн дээд сургууль" зэрэг дээд сургуулиуд үндэсний тэтгэлгийг олголгүй, сургалтын төлбөрт суутгах, бусад зүйлд ашиглаж байсныг илрүүлж, хүлээлгэх хариуцлагыг нь тодорхой дурьдсаны дараа энэ маргаан намжиж, хэдэн төгрөгөө хэл амгүйхэн авах нөхцөл бүрджээ.
Сургууль руу хандсан арга хэмжээ авснаас биш тэдний цаана байгаа багш нарын номоо зардаг шахааны бизнесийг мартаж орхисон бололтой. Саяхны нэг өдөр оюутан дүү маань надаас мөнгө гуйлаа. Өмнө нь хэл үггүйхэн гуйгаад авчихдаг байсан өнөөх маань харин "Эгчээ 10 мянган төгрөг өгчих багш ном ав гэсэн 70 мянгаа буухаар өгчихнө" хэмээн цалинтай хүний шинжтэй дуугарч байх юм. Хэрэгтэй юм бол номоо ав гээд орой гэртээ хариад авсан номыг нь үзлээ. Лекц: №1 гэж эхлээд их сургуулийн багш нарын уншдаг хичээлийн лекцийг үг бүрчлэн буулгасан, хямдхан ном гаргаж харуулав.
Судалгаа шинжилгээ хийсэн, томоохон боть номыг л худалдаж авч байснаас хичээлийн лекцийг ийм их мөнгөөр худалдаж авна гэж юу байдаг юм хэмээн загнаж эхэлтэл "Багш өөрөө л ав гэсэн дэг. 70 мянган төгрөг авч төрөөс тэтгүүлчихээд унших номоо авахгүй яадаг юм. Наадах чинь ямар ч номын санд байхгүй. Хичээлийн шалгалтыг энэ номноос авна. Номоо авч чадахгүй шалгалтдаа унавал кредитээ энэ мөнгөнөөсөө төлөхгүй юу гэж загнаад байсан. Одоо цаана нь зөндөө ном байгаа" хэмээн учрыг тайлбарлалаа.
Энэ байдал хэд хэдэн удаа давтагдаж ном нэрээр нэлээд хэдэн удаа мөнгө авлаа. Өнөөх 70 мянган төгрөг ч сураг алга. Сураг сонсох нь ээ бүх их дээд сургуулийн мөнгийг энэ сарын 10-наас олгох юм байх. Авах мөнгөө барьцаанд тавьж урьдчилж зээлэн ном авсаар байгаад тэр мөнгө нь одоо бараг дуусч байгаа байх.
Төрсөн дүүтэйгээ тооцоо бодоод байгаа зүйл огт биш. Тэртэй, тэргүй өгөх нь эгчийн үүрэг хойно, зээлсэн хэдэн төгрөгийг нь дүүгээсээ авах нь гол биш. Хэрэгтэй зүйлдээ зарцуул гэж төрөөс мөнгө өгч байгаа нь үнэн. Гэхдээ ганц хэрэгтэй юм чинь ном хэмээн шалтаглаж хэдэн лекц бичсэн хэрэгтэй, хэрэггүй номоо шахах нь хэр зүйд нийцэх асуудал юм бэ. Оюутан насанд аль юм дутагдахыг тэр гэхэв.
Саван вок, үсний шампунь, ээлжийн хувцас, гоёл чимэглэл гээд авах зүйл мундахгүй их гарна. Аав, ээжээсээ мөнгө нэхэхээр 70 мянгаа яасан юм гэж асуух нь тодорхой. Бүгдийг нь мэдлэгээ дээшлүүлж ном авахаар зарцууллаа гэвэл итгэх хүн олдох болов уу.
Номны бизнесийн хажуугаар кредит цагийн төлбөр, нэг цаг тасалсан бол мөнгөн торгууль ногдуулж 70 мянгаас нь тооцож авах, 30 цаг тасалсан бол жилийн чөлөө олгоод тухайн оюутны дансанд орох мөнгө нь сургуулийн орлого болгоно гэх мэтээр мөнгө саах арга нь улам нарийссан байна.
Их дээд сургуульд нэг талаараа үүрэг хүлээж суралцдаг ч бас эрхээ эдэлж болдог газар гэж би ойлгодог. Тиймээс "шахааны бизнес" хийгээд байгаа энэ мэт байдлыг дэлгэн гаргавал зүгээр санагдах юм оюутнууд минь.
Б.Өнөртогтох