2012 оны 4 сарын 12, Улаанбаатар хот – Саяхан “Файнаншл Таймс” цахим хуудаст “Саусгоби Ресурсиз” компанийн хувьцааг (TSX: SGQHK: 1878) Хятадын Хөнгөн Цагааны Корпораци (Чалко) (NYSE: ACHHK: 2600) худалдан авах саналын талаар ташаа мэдээлэл гарсныг “Саусгоби сэндс” компани албан ёсоор залруулж байна.
Нийтлэлд уг хэлцлийн талаар “Саусгоби Ресурсиз” компанийн төлөөлөгч Монгол Улсын Засгийн газарт албан бусаар мэдэгдсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газар дэмжсэн байр суурьтай байгаа хэмээн ташаа мэдээлсэн билээ. Хувьцаа худалдан авах үйл ажиллагаа нь Канад Улсад явагдах тул Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжийн дагуу Чалко компани нь Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл авах шаардлагагүй юм. Иймд Монгол Улсын Засгийн газартай албан болон албан бус шугамаар зөвлөлдөөгүй болно.
Энэхүү хэлцэл нь “Саусгоби Ресурсиз” компанийн гол хөрөнгө оруулагч болох “Айвэнхоу Майнз” болон Чалко компаниудын хооронд хийгдсэн. Ийм төрлийн гэрээ, хэлцэл нь олон улсын хөрөнгийн биржүүдэд бүртгэлтэй нээлттэй компаниудын дунд түгээмэл хийгддэг бөгөөд олон улсын эрх зүйн актуудаар зохицуулагддаг билээ. “Саусгоби Ресурсиз” компани нь “Айвэнхоу Майнз” болон Чалко компанийн хооронд хийгдэж буй хувьцаа шилжүүлэх үйл ажиллагаанд нөлөөлөх боломжгүй бөгөөд энэхүү гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчөөгүй гэж үзэж байна.
“Саусгоби Ресурсиз” компани нь энэхүү гэрээний талаар мэдсэн даруйдаа холбогдох байгууллагуудад өөрсдийн мэдээллийн хүрээнд мэдээлэл хүргүүлсэн билээ. Манай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүд уг хэлцлийн үр дагаварыг судлах тусгай хороо байгуулан ажиллаж байгаа бөгөөд одоогоор эцсийн дүгнэлтээ хараахан гаргаагүй байна.
“Саусгоби сэндс” ХХК нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлтээ өргөжүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Ингэснээр улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэн, ажлын байруудыг шинээр бий болгож эдийн засгийн өсөлтийг дэмжихэд дорвитой хувь нэмэр оруулах болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг тус компанийн Нийгмийн хариуцлагын менежер Б.Алтанбаганаас авна уу.
Холбоо барих хаяг:
Цахим шуудан: altanbagana.bayarsaikhan@southgobi.com
Утас: (976) 11-310775

САУСГОБИ СЭНДС ХХК