Манай улсын боксын шигшээ баг Лондон-2012 Олимпийн наадамд оролцох дөрвөн эрх аваад байгаа билээ. Манай тамирчдаас хамгийн түрүүнд Гавьяат тамирчин П.Сэрдамба олимпийн эрхээ авч түүний араас У.Мөнх-Эрдэнэ, Н.Төгсцогт, Б.Түвшинбат нар Лондонг зорих эрхтэй болсон.
Тэгвэл Казахстанд болсон тэмцээнээс Олимпийн наадмын эрхээ авсан тамирчид болон дасгалжуулагч нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр шигшээ багийн дасгалжуулагч Д.Ганзоригтой ярилцсан юм.
-Дөрвөн тамирчин Олимпийн эрх авлаа. Одоо хаана, яаж бэлтгэлээ базаах гэж байна?
-Бидний гол цугларалт Эрдэнэтийн “Сэлэнгэ” амралтын баазад төвлөрч байгаа. Удахгүй сэргэлтийн болон тэмцээний бэлтгэл хийх юм. Тэндээс бууж ирээд Хавровскийн олон улсын тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй байгаа.
-Казахстанд болсон тэмцээнд оролцсон манай тамирчид голдуу ганц, хоёрхон онооны зөрүүтэй хожигдоод байсан. Шүүлтэд ямар нэг асуудал байсан юм биш биз?
-Д.Отгондалайгийн хувь Хятадын тамирчинтай эхний үед таарсан. Ер нь манай тамирчдын сугалаа маш хүн таарсан. Хятад, Энэтхэгийн тамирчидтай нэг зоонд орчихсон. Дандаа тэгшитгэлийн тоглолтууд хийсэн. Д.Отгондалай Хятадын тамирчинг эхний үед хожиж гарч ирсэн. Хоёрдугаар үед дэвжээний шүүгч манай тамирчинг зуурлаа гэдэг үндэслэлээр торгож, үндсэндээ тэр торгуулаар ялагдсан. Уг нь манай тамирчин тэгэхэд ямар нэг маягаар зуурсан үйлдэл үзүүлээгүй. Шүүлтийн хувьд бага зэрэг дарсан тал бий байх. Хүлээн зөвшөөрөхөөргүй л торгууль өгсөн. З.Энхзоригийн хувьд маш ширүүн өрсөлдөөн болсон. Мөн Хятадын тамирчинтай учраа таарсан. Түүний жинд ердөө нэг л эрх үлдсэн байсан. Түрүүлсэн нь авах ёстой. Хятадын тамирчин үндсэндээ тонгойж зуурчихаад, баашилж суусаар байгаад л хожсон. Ийм л тоглолтууд болсон.
-Дэлхийн сонирхогчдын боксын холбооны сугалааны зарчим их хачин байсан. Жишээ нь, дэлхийн аваргын мөнгөн медальтай тамирчин Н.Төгсцогт Азийн аваргын мөнгөн медальт тамирчинтай эхний тойрогт таарч байхад цаана нь Мяньмар зэрэг орны боксчид хийлж байх жишээтэй. Энэ сугалаа олимпийн наадамд ч адилхан байх уу?
-Бид эхлээд Азийн эрх авах тэмцээнд рейтэнг тогтоох байх гэж бодож байсан. Гэтэл техникийн зөвлөгөөнөөр энэ тухай огт яриагүй. Шууд сугалахаар болсон. Энэ чинь биднээс хамаарахгүй, компьютераар сугалж байгаа болохоор хэцүү. Харин Олимпийн наадамд бол рейтинг тогтоох байх.
-Олимпийн эрх авсан тамирчдын бэртэл гэмтлийн асуудал ямар байгаа вэ. Жижиг бэртэл байгаа юу?
-Б.Түвшинбат Солонгосын тамирчинтай тоглож байхдаа гараа хөшүүлсэн учраас аваргын төлөөр тулаанд гүйцэд тоглуулагүй. Яагаад гэвэл Олимпийн наадам хүлээж байгаа байх. Одоо энэ долоо хоногтоо багтааж хөнгөн чанарын гэмтлүүдийг эмч нартайгаа хамтарч эмчлээд, дараагийн долоо хоногоос цугларалтдаа гарна.
-Олимпийн өмнө хамтарсан бэлтгэл хийх талаар төлөвлөж байгаа юу?
-Манай холбооны дарга нар ярьж байгаа. Ирэх сарын дундуур Казахстан, Хятад, Флиппин, ОХУ-ын тамирчидтай хамтарсан бэлтгэл, тэмцээн хийх төлөвлөгөөтэй байна. Гэхдээ эцэслэн шийдэж амжаагүй байна. Одоо гадаадын тамирчдыг хараад байхад нэг их тэмцээн уралдаан гэж гүйгээд байхгүй зөвхөн Олимпийн наадамд л бэлтгэж байна.
-Кубын тамирчид манайхантай 2008 онд хамтарсан бэлтгэл хийж байсан. Энэ жил яах вэ?
-Бид ирэх зургадугаар сарын 6-10-ны хооронд Эрдэнэт хотод “Top ten Erdenet” гэсэн тэмцээн зохион байгуулахаар ярилцаж байна. Үүний өмнө бид Кубын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийхээр ярилцаж байгаа. Одоогоор харилцаж урилга солилцох байдалтай л байна. Зөвшөөрөх эсэхийг нь сайн мэдэхгүй л байна. 2008 онд Бээжинд олимпийн наадам болсон болохоор Кубын шигшээ баг манайд ирж бэлтгэл хийж байгаад урагшаа явсан. Яагаад гэвэл манайд бэлтгэл хийгээд, цаг агаартаа дасаад, Бээжин явсан. Одоо бол бараг л ирэхгүй болов уу.
-Манай шигшээ баг Европ явж бэлтгэл хийх талаар төлөвлөсөн зүйл байгаа юу. Лондоны цаг агаар, цагийн зөрүү гээд асуудал нэлээд байгаа шүү дээ?
-Тийм боломжийг гаргах талаас нь ярилцаж байна. Ерөнхийдөө цаг уур, цагийн зөрүүтэйгээ зохицох бэлтгэл хийлгүй яах вэ.
-Манай боксын тамирчид Бээжингийн олимпийн өмнө дөрвөн эрх авч байсан. Харин энэ удаад та бүхэн хэдэн эрх авна гэж төлөвлөж байсан бэ. Одоо дөрвөн эрх авчихлаа. Үүндээ хэр сэтгэл хангалуун байгаа вэ, таны хувьд?
-Бид өнгөрсөн олимпийн наадмын өмнө авч байсан эрхийнхээ тоог багасгахгүйн төлөө хичээсэн. Тэгээд ямар ч байсан 5-6 эрх авна гэж зорьж ажилласан. Ерөнхийдөө энэ жилийн хувьд бидэнд Олимпийн эрх авах тэмцээн хүнд боллоо. Өмнө нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гадна хоёр тэмцээнээс Олимпийн эрх олж авдаг байлаа. Гэтэл энэ жил дэлхийн аваргаас гадна ердөө ганцхан Олимпийн эрх өгөх тэмцээнд оролцсон. Шалгуур нь арай өндөр болсон. 2008 оны Олимпийн наадмын өмнө 11 жинд өрсөлдөж дөрвөн эрх авч байсан бол энэ удаад 10 жинд өрсөлдөж дөрвийг авлаа. Тэгэхээр амжилттай байсан гэж дүгнэж болно.
-Э.Бадар-Ууганы хувьд энэ удаагийн тэмцээнд оролцох боломжгүй байсан юм уу?
-Э.Бадар-Ууганыг Германд болсон хамтарсан бэлтгэлд авч явсан. Биеийн байдал гайгүй болбол Олимпийн эрх олгох тэмцээнд оролцуулах зорилгоор хамтарсан бэлтгэл, тэмцээнд хүртэл авч явсан. Гэтэл бэлтгэл өндөр төвшинд гараад ирэхээр гэмтэл нь эргээд сэдэрсэн. Тийм учраас яах аргагүй Д.Отгондалайг оролцуулахаас өөр аргагүй болсон.
-Манайхаас энэ жил Олимпийн наадмын боксын тэмцээнийг шүүх шүүгч байгаа юу?
-Энэ жил Олимпийн наадамд шүүгчгүй оролцох байх. Олимпт шүүх шүүгч байгаа. Нийтдээ 45 шүүгч шүүх юм билээ. Одоо ердөө долоон эрх л үлдсэн байгаа. Түүнд нь бид саналаа өгсөн. Гэхдээ магадлал их бага байна. Харин 2016 оны Олимпийн наадамд шүүгчтэй оролцоно.
Н.Пунцагболд /www.mminfo.mn/
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gogo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70110013 утсаар хүлээн авна.
za beejind 4 uulee sian baisan... londond ch 4 sain baih boltuguai... hurai hurai hurai
xujaa zalidaj yalaad baigaa yum bol adilxan teriig ni sursan ni deer
buzriig duuraij buzartahgui ee ho tegvel ulam l buzar yum bolno bugd avdag geed *** avah hereggui bidnii amidrah niigem ulam l buzartsaar baih bolno shuu dee anduudaa zaluuchuudaasaa ehlej niigmee tseverlie! demjeerei *** uguhgui avahgui!
энэ дэлхийн бүх *** нар үхэж далд орох болтугай
*** gedeg ugiig yund ni haagaad bgaam be ter chini haraal bish sh dee esvel doromjlolch yum uu? he he
холбооны гарууд тэр тусмаа баярсайхан гэдэг *** болих хэрэгтэй. 2000 оны эхээр холбооны нарийн бичгийн дарга байхдаа намайг мөн ч их дарсан даа. тамирчид нэрээр америк руу хүмүүс гаргаж боксын холбоог бузарлаж байсан хогийн гар даа. үйтүмэн бол юи хийсөөөн .
Амжилт хүсье хамгийн гол нь хүчний дасгал,сэтгэл зүй дээр бэлтгэл сайн хийлгэмээр харагдах юмаа энэ тал дээрээ анхаарч ажиллавал олимпийн аварга Лондонгоос зулгаана шүү. Архины асуудал дээр... багш,тамирчид ойр тойрны хүмүүсээ анхаарвал бүүр сайн байна шүү ,үлгэр жишээг өөрсдөөсөө гэсэн үг байдаг шүү боксын холбооныхоон ард түмэн харж байдаг юм шүү та нарыг... Ялангуяа ерөнхийлөгч Ганзоригт хандаж хэлэхэд дотогшоо анхаарна шүү дээрээс юм харахад наагуур нь өнгөлөн далдлалт их байдаг гэдгийг хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз дээ. За та нартаа зөвөөр ойлгож дүгнэлт хийгээд Лондонгийн олимпоос аваргатай ирэхийн өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.
ganzorigoo olimpod tegeed bugd yalagdchihval basl suglaa unheer changa blaa geed suuj bhuu ***