Сэтгүүлзүй, уран зохиол, урлагийн салбарынхны хувьд Нобель, Оскарын шагналтай дүйцэхүйц нэр хүндтэй Пулитцерийн эздийг өнгөрсөн даваа гаригт тодрууллаа.
Энэхүү шагналын эздийг нийт 21 номинацаар тодруулдаг бөгөөд энэ удаагийн онцлог нь анхдагчид цөөнгүй байжээ. Алдартай хүмүүс, оддын талаар ихэвчлэн шар мэдээлэл нийтэлдэг “The Huffington Post” сонин энэ удаа Ирак, Афганы дайнд хүнд шархдаж, тахир дутуу болсон цэргүүдийн талаар сурвалжлага нийтлэлээрээ Үндэсний мэдээний сурвалжлагын төрөлд анхны Пулитцерийн шагналаа хүртсэн байна. Редакцын тэргүүн мэдээний шог зураг төрөлд Пулитцер хүртсэн улс төрийн мэдээллийн “Politico” сэтгүүлийн хувьд ч анхных нь байжээ.
Үүнээс гадна 24 настай залуу сэтгүүлч эмэгтэй Сара Ганим энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн нь олны анхаарлыг ихээхэн татсан байна. Тэрээр АНУ-ын Пенсильвани мужийн “Patroit News” сонины сурвалжлагч бөгөөд хөлбөмбөгийн дасгалжуулагч асан Жерри Сандаскийтай холбоотой сексийн дуулианы талаар зоригтой илчлэн бичсэнээрээ Орон нутгийн мэдээний номинацад шагнал хүртжээ.
“Associated Press” агентлагийн хувьд лалын шашинтай иргэдийг тагнаж, мөрдөж байсан цагдаа нарын талаар мэдээллээрээ Эрэн сурвалжлах мэдээний номинацад ээлжит Пулитцерээ хүртсэн бол “Seatle Times” сонин мөн энэ төрөлд шагнал хүртжээ. Мөн “New York Times” сонин Олон улсын мэдээ, Тайлбар сурвалжлагын хоёр номинацид, “AFP” агентлаг Шуурхай мэдээллийн гэрэл зургийн номинацид Пулитцерийн эзэд болсон байна.
Уламжлал ёсоор драмын жүжиг, намтар зохиол, хөгжим, яруу найраг зэрэг төрөлд ч шагналын эздийг тодруулсан бол сүүлийн 35 жилийн түүхэнд анх удаа зөгнөлт зохиолын төрлөөр хэн ч шагнал авсангүй. Анх 1917 оноос Америкийн хэвлэгч Жозеф Пулитцерийн дурсгалыг мөнхжүүлэхээр энэхүү шагналыг олгож эхэлсэн бөгөөд шагналыг гэрчилгээнээс гадна 10 мянган ам.доллар дагалддаг байна.
Б.Тамир
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gogo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70110013 утсаар хүлээн авна.
ta nar humuusiig yaduuruulan tenegtuuleed hargisaar tamlaad setguulchdeeree humuusiin tarhiig ugaaj terendee oroltsson buh buzar muuhai humuusdee shagnal garduulaad saihan jargatsgaagaarai amjilt husye