СОНГОЛТ ба ...

GoGo.mn

2012-04-23 09:12 GMT+8

...Хэрэв дэлгүүрт ороод худалдаж авахаар таны сонгож авсан хувцасны оронд шал өөр хувцас авчраад "үүнийг л ав" гээд шахаад байвал та уурлах уу? Хэрэв ресторанд ороод сонгож захиалсан хоолны тань оронд шал өөр хоол авчраад "үүнийг л идчих" гээд зогсоод байвал та бухимдах уу? Хэрэв дуртай дуучныхаа концертыг сонгож үзэх гээд билет худалдаж авсан байтал шал өөр, таны тэгтлээ сонирхдоггүй хүмүүс дуулалдаад байвал та гомдох уу?

4 жил тутам Монгол оронд болдог улстөрийн сонгууль буюу УИХ-ыг сонгох болон орон нутгийн ИТХ-ыг сонгох сонгуулиуд нь Монголчууд бидний ТӨР барихад оролцож байгаа боломж төдийгүй, Үндсэн хуулиар олгосон сонголт. Лавтайяа сүүлийн 12 жил сонгууль будлиантай болсон хийгээд сонгуулийн явцад луйвар хийсэн тухай маргаан тасрахгүй байгаа. Бидний "7 сарын 1" гэж тодотгон нэрлэдэг сонгуулийн будлианыг эсэргүүцсэн жагсаал эмх замбараагүй үймээн болон хувирч эрдэнэт хүмүүний амь нас эрсдсэн дуулиант үйл явдал ч үүнтэй холбоотой.
                                                         
Н.Энхбаярын дэлгэсэн баримт

Монгол Улсын экс Ерөнхийлэгч Н.Энхбаяр дуулиант баривчилгаанаас өмнөхөн "УИХ-д суудалтай улстөрийн намуудын удирдлагатай хийсэн зөвлөлдөх уулзалтын тэмдэглэл" нэртэй ҮАБЗ-ийн хуралдааны тэмдэглэлийг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр дэлгэжээ. 2008 оны 7 сарын 5-ны өдөр болсон тэрхүү уулзалтад тэр үеийн Монгол Улсын Ерөнхийлэгч Н.Энхбаяр, УИХ-ын дарга Д.Лүндээжанцан, Ерөнхий сайд С.Баяр, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга М.Ганболд, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ё.Отгонбаяр, АН-ын дарга Ц.Элбэгдорж, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Дорлигжав, АН-ын УТЗ-ийн гишүүн З.Энхболд, "Эх орон" намын дарга Б.Эрдэнэбат, "Эх орон" намын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Чулуунбаатар, "Эх орон" намын УЗ-ийн гишүүн С.Отгонбаяр, "Иргэний зориг" намын дарга С.Оюун,  "Иргэний зориг" намын дэд дарга Ц.Ганхуяг, "Иргэний зориг" намын УТЗ-ийн гишүүн М.Төрбаяр, М.Зоригт, "Бүгд Найрамдах Нам"-ын дарга Б.Жаргалсайхан нар оролцжээ.

ҮАБЗ-ийн энэ хуралдааны тэмдэглэл нь нууцын зэрэглэлд байдаг ч, хэрэг явдалтай холбоотойгоор "задлагдсан" энэхүү тэмдэглэлийг саяхан нууцын зэрэглэлээс гаргажээ. "Сонгууль будлиантай болдог", "сонгуулийн луйвар", "сонгуулийн хуйвалдаан" гэхчилэн олон янзаар эрх баригчид ярьдаг ч хэн ч баримт нотолгоо гаргадаггүй. Ам дамжсан иймэрхүү яриа нь "хардлага" дагуулж, олон нийтийн сонгуульд итгэх итгэл болон хандах хандлагыг бууруулж байгаа нь нууц биш. Улстөрийн намуудын удирдлага болон эрх баригчид энэ талаар маш сайн мэдэж байгаа хэрнээ ам амандаа "шивнэх"-ээс цаашгүй байдаг нь энэ хурлын тэмдэглэлээс анзаарагдаж байв.

Түүнчлэн тэд энэ олон жил ийм алдааг хариуцлага тооцон засч залруулахын оронд өөр хоорондоо "зохицон хуйвалдаж" байгаа нь бүр илүү ноцтой уршиг юм. Юу юунаас илүүтэйгээр энэ байдал нь "Монгол Улсад Төрийн эрхийг хууль бусаар авч " болох бохир заваан тогтолцоог бий болгож байна. Үүний төлөө улстөрийн ямар нам болон хэн гэдэг эрх баригч хариуцлага ёстой хүлээх вэ? Яагаад тэд энэ тухай огт ярихгүйгээр өнөөгийн сонгуулийн тухай хээв нэг ярьж чадаж байна вэ?

Сонгуулийг хэрхэн будлиантуулдаг тухай баримт нотолгоо олохын тулд уг хурлын тэмдэглэлийг бүтнээр нь уншиж байхдаа үнэхээр харамссан. Бүрэн тусгаар Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын хурал дээр тэд эгээ л "хов жив" ярьж суугаа айлын авгайчууд шиг хэрэлдэж, ямар ч эмх цэгц, хариуцлагагүйгээр дураар аашилна вэ? Хурал удирдаж байгаа нь ч, хуралд оролцож байгаа нь ийм арчаагүй байгаа нь "дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй" гэдэг хэлцийг сануулна. Хамгийн харамсалтай нь ийм амин чухал асуудлын талаар ямар ч шийдвэр, гаргалгаа гаргаж чадсангүй тэд. Монголын улстөрд өөрсдийгөө "лидер" гэж үздэг эрхмүүдийн үнэн нүүр царай болон , сэтгэлгээний доройтол, харилцааны соёлыг тэндээс мэдэрч болно. Тэд үнэхээр хоцрогджээ.
                                                            
Сонгуулийг луйвардах олон аргууд
Мэдээж тэр хурлын тэмдэглэлийг бүгдийг "иш татах" боломж алга. Ерөнхийд нь 2008 оны сонгууль маш их будлиантай болсон тухай, сонгуулийг СЕХ зохион байгуулалттайгаар "будилуулдаг тухай" хуралд оролцогсод бүгд хүлээн зөвшөөрч байв. Тэд энэ талаар нухацтай авч үзэн буруутай этгээдэд хариуцлага тооцон, алдааг засч залруулахын оронд хоорондоо "зохицох", "хуйвалдах" тухай л ихэвчлэн ярьж байлаа. Сонгуулийг будлиантуулах нилээд арга байдаг аж.

1. Сонгуулийн аль нэгэн тойрог дээр өөр газраас хүмүүсийг автомашин болон автобусаар "зөөж" санал өгүүлэх. Энэ аргыг тухайн сонгуулийн хороо болон нэр дэвшигчид зохион байгуулдаг аж. Ингэхдээ уг хүмүүст мөнгө төлдөг тухай яриа ч гарч байсан.

2. Нас барсан эсвэл гадаадад ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн мэдээлэл дээр үндэслэн сонгогчийн үнэмлэх олгон өөр хүмүүсээр санал өгүүлэх. Энэ ажлыг Иргэний Бүртгэл Мэдээллийн Төв болон Сонгуулийн Хороо хамтран хуйвалдаж хийдэг аж. Энэ үйлдлүүд нь сонгуулийн өдөр гадаадаас нисч ирсэн хүмүүс саналаа өгөх гээд очиход нь,тэдний өмнөөс аль хэдийн санал өгчихсөн байсан тохиолдол болон тухайн тойрог дээр санал өгөхөөр сонгуулийн бүртгэлд бичигдсэн байсан хүмүүсийн тоо, санал өгсөн хүмүүсийн тоо маш их зөрүүтэй байснаар нотлогдоно.

3. Сонгуулийн санал өгсөн хуурамч хайрцгийг урьдчилан бэлтгэж, тоолохдоо болон гэрэл унтраах агшинд хайрцгуудыг солих. Энэ нь тэдний нотолж байгаагаар сонгуулийн дараа аль нэг газрын хогийн савнаас маш олон саналын хуудас гарч ирсэн тухай яриа юм. Энэ аргын тухай Казахстаны Ерөнхийлэгч Назарбаевын хүргэн асан Рахат Алиевын бичсэн "Загалмайлсан хадам эцэг" нэртэй номон дээрээс уншиж байснаа санаж байна.

4. Сонгуулийн хайрцгийг задалж саналын хуудсуудыг нэрийг нь уншиж дуудахдаа нэрийг нь сольж унших. Сонгуулийн явцад "ажиглагч"-аар суудаг хүмүүс сонгуулийн тооллогын үнэн зөвийг хянах боломж байдаггүй аж. Ажиглагчид гэдэг нь бусад орны сурвалжлагчдад сонгууль олон нийтийн хяналт дор "шударга сайн"-аар явагдаж байгааг харуулах "бэлэгдэл" төдий зүйл, "үзүүлэн" шахуу зүйл юм. Сонгуульд дэмжих учиртай хүнийхээ нэрийг  нөгөө хүний ялсан нэрний оронд дуудах нь ердийн тохиолдол. Дараа нь асуудал гарахад дахин тоолохоос татгалздаг нь энэ үйлдлээ хаацайлах арга юм уу даа.

5. Сонгуулийн мэдээг зориудаар худлаа гаргах. Хэрэв бид санаж байгаа бол сонгуулийн дүнгийн мэдээ сонгуулийн шөнө уншигдаж байснаасаа өглөө болоход эсрэгээрээ солигдсон байсныг. Энэ луйвар бол цэвэр Сонгуулийн Хорооны  үйлдэл аж. Ихэвчлэн МАН, АН-ын хүрээнд аль тойргоос хэнийг гаргахаа урьдчилан тохиролцож, энэ талаар Сонгуулийн Хороонд чиглэл өгсөн байдаг мэт сэтгэгдэл төрж байв. Мэдээж тэд үүнийг эрс үгүйсгэнэ л дээ. Харин маш хурдан шуурхайгаар мэдээ нь гарах боломжтой зарим хэсэгт сонгуулийн дүн нь гарахгүй хэдэн өдөр, сар болж байсан тохиолдлууд зөндөө.  Эцэст нь энэ 2 намын нэгнийх нь нэр дэвшигч гарч, нөгөө өрсөлдөгч нь ямар нэгэн албан тушаалд томилогдож байсныг мэдэх юм.  АН-ын З.Энхболд УИХ-ын гишүүн болж, өрсөлдөгч Сугар нь Төрийн Өмчийн Хорооны дарга болж байсан тохиолдлыг санахад хангалттай.

За тэгээд үүнээс гадна сонгуулийн хайрцгийг сугавчлаад зугатах, гэнэт гэрэл унтраах, хайрцгаар санал авах гээд хөгжилтэй будилаантай зүйлүүд зөндөө. Нэг ёсондоо Монголын улстөрийн сонгууль  "улайрал" болжээ. Бараг 20 жил үргэлжилж байгаа "чөлөөт", "ардчилсан" тодотголтой Монголын сонгуулийн тогтолцоо 20 жил эрх барьсан МАН,АН-ын удирдлагуудын "будилаан" "луйвар" хийдэг талбар нь болжээ. Уг хурал дээр илт заваан зүйл хийсэн нь нотлогдоод байхад СЕХ-нй дарга Баттулгад хариуцлага тооцох тухай шийдвэр гарсангүй. Баттулга нь одоо ч хээв нэг алба хашаад л явж байх жишээтэй. "Чоно үүрэндээ өлзийтэй" гэж энэ дээ.
                                                  
Энэ бол төрийн эсрэг гэмт үйлдэл
Тийм ээ, энэ бол Монголын Төрийн эсрэг гэмт үйлдэл, Хууль бусаар Төрийн эрхийг авах боломж. Үндсэн хуулинд заасан Монгол хүний сонгох болон сонгогдох эрхэнд бүдүүлгээр халдаж, тэдний сонголт болон өгсөн саналыг ингэж "луйвардан засварлаж" байгааг өөрөөр юу гэж нэрлэх ёстой гэж? Хэн үүний төлөө хариуцлага хүлээх ёстой юм бэ? Хэрэв нотолж чадвал, үүнийхээ төлөө МАН, АН-ууд хариуцлага хүлээн улстөрийн тавцангаас үүрд зайлуулагдах ёстой. Үгүй гэж үү Одоо Монголд 2012 оны УИХ-ын болон орон нутгийн УТХ-ыг сонгох сонгууль болох гэж байна.

Энэ жил сонгуулийн саналыг автоматаар тоологчоор тоолох, мөн иргэд нь цахим үнэмлэхээр сонгуульд санал өгөх гээд олон хувилбар яригдаж байгаа. Сонгууль дөхөж байгаа энэ үед иргэдийн "цахим үнэмлэх"-ийн асуудал нь маргааны "бай" болсон хэвээрээ. Хүн болгоны сэтгэлд "энэ жилийн сонгуульд хэн яаж луйвардах бол?" гэсэн хардлага, айдас эргэлдээстэй. "Сонгууль шударга болно" гэдэгт эргэлздэг нийгмийн сэтгэл зүйн цөхрөл аль хэдийн бий болжээ.

Сонгуульд нэр дэвшигчид болон "горилогсод" аль хэдийн "далд сурталчилгаа" гаа эхлүүлж амжсан байгаа. Монгол орны эрх ашиг, хөгжил дэвшил, монгол хүний хөгжил болон өөдрөг итгэл найдварын төлөө бус, Оюутолгой, Тавантолгойн баялгийн хуваарилах эрх мэдэл, дундаас нь өөртөө "ашиг "унагааж, "хагартлаа баяжих" гэсэн мөрөөдөлтэй хүмүүс ч олон байгаа. Тэднийг дагаж далдаганан хувьдаа "өчүүхэн жаахан ч болов ашиг" олохыг хичээгсэд ч цөөнгүй байгаа. Харин Монгол орны болон жирийн иргэдийн эрх ашиг хаана нь яваа бол?

Сонгуулийг будилаантуулахад гол үүрэг гүйцэтгэдэг сонгогч бид ч өөрсдөө буруутай. Сонгуулийг шударга явуулж, өөрсдийн сонголтоо хамгаалан шаардах эрх бидэнд бий.

-СЕХ нд нам бус, улстөрд ямар нэгэн хамааралгүй, жирийн шударга хүмүүсийг ажиллуулах хэрэгтэй байна.

-Сонгуулийн хайрцаг нь битүү модон биш, гаднаасаа ил харагдах циллиодон хайрцаг байх хэрэгтэй байна.

-Сонгуулийн хуудсыг тоолох явцад ажиглагчид үнэн худлыг нь шууд хянаж байх боломжийг олгох хэрэгтэй байна.

-Сонгуулийг санаатайгаар будилаантуулсан хүмүүст тооцох хариуцлагыг чангатгаж, энэ үйл ажиллагааг олон нийтэд ил тод мэдээлж байх хэрэгтэй байна.

Гэхчилэн жижиг гэлтгүй шийдэж болох асуудлууд байгаа. Түүнчлэн өмнөх сонгуулиудыг зохион байгуулалттайгаар болон санаатайгаар будилаантуулж, Монгол оронд буруу жишиг болон сэтгэлгээг бий болгосон хүмүүстэй хэзээ нэгэн цагт хариуцлага тооцох л болно. "Хэрэг хуучирдаггүй" гэдэг үг бий. Харин энэ удаад бид өөрсдийн сонголтоо зөв хийж, бас сонголтоо хамгаалах цаг айсуй.
                                    
ТАНЫ СОНГОЛТ МЭРГЭН, БАС ШУДАРГА БАЙХ БОЛТУГАЙ

Г.Галбадрах gala_mn@yahoo.com

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй.



НИЙТ СЭТГЭГДЭЛ 29 Их хариулттай Их таалсан
  • Зочин     202.179.1.68
    bi lav songuuli uguhgui!! demjih ch hun bhgui!! mongolchuudaa songuulid oroltsohgui baih erh bidend bii shv! songuulid sanalaa uguhgui baitsgaay!!
    2012-04-23 1 0 Хариулах
  • Зочин     203.15.208.23
    chinii orond neg hun avchraad chinii umnuus uguulchihne tegeed chi novshnuudad sanal ugchihlee gj
    2012-04-24 0 0 Хариулах
  • tegej bas bolku     182.160.61.128
    chi sanal ogohgui bol onoo muusainuudiin sanaliin too negeer nemegdene gesen ug. tegsnii orond 1. bol chi sain gej bodsondoo og. 2. ugui bol buh irged bugd ogohgui baih heregtei. chinii sanaa bol ene songuuliig demjihgui bn gesen ug tiimee. tegvel demjdeg huniig deesh n yamar neg argaar gargah heregtei. chi idevhgui boloh tusam muusainuud n idevhjine. ene muu kapitalist system sunetugei
    2012-04-23 0 0 Хариулах
  • Шудрага ард     103.10.21.201
    энд түрүүн бичсэн сэтгэгдэл минь гарсангүй. админ нь хянаж байгаад гаргадаггүй бололтой. мананг битгий сонго л гэх гэсэн юм.
    2012-04-23 0 0 Хариулах
  • guan     49.0.188.47
    hesee l shudraga ybagddag bailaadaa dandaa oligarhiud bgaa tsagt jiliin jild l ingej bdag shdee
    2012-04-23 0 0 Хариулах
  • zochin     182.160.58.144
    2008 onii songuuliar manam yalagdsan bol bas l bulhaitai bolloo ged l ene namiin h=nuhduud temtseh baisan baih daa
    2012-04-23 0 0 Хариулах
  • Зочин     202.170.82.37
    хамгийн сүүлчийн нэг л арга байгаа бүх намыг татан буулгаад нэг жил нам сэргээх эрхгүй байлгаж байгаад хэн хэн нь үнэхээр чадалтай ухаантай нь гараад ирнэ дээ намгүй бол энэ гшүүн гээд байгаа хүмүүс яаж нэг нэгнийхээ булайг дэлгэх болоо сонгууулийн тухай санал асуулга явуулах гээд байгаам бол энэ талаар л явуулмаар санагдаад байгаан тэгээд их хуриын гишүүдийн эрхийг хасаад үүргийг нь нэмээд өгвөл бүгд гишүүн болохоос зугтана доо
    2012-04-23 0 0 Хариулах
  • iPhone unlock     202.170.83.202
    buh turliin iphone unlock hiine 88115421
    2012-04-23 0 0 Хариулах
  • Зочин     202.179.27.215
    hunii yuu bichih ni chamd haagui shuu chinii garaar bichiigui bol bolloo
    2012-04-23 1 1 Хариулах
  • Зочин     202.179.27.215
    sonin l yum daa
    2012-04-23 0 1 Хариулах
  • Зочин     202.179.27.215
    yuu sonin gej todorhoo bichil dee yu u bichih ni todohoogui yum aa sonin sanagchihlaa todorhoo bich za
    2012-04-23 0 1 Хариулах
  • маш     49.0.137.239
    тэр энхбаярын протоколыг уншаад иргэдийн сонголт гэж ямар ч үнэ хүндгүй болдгийг мэдсэн,тээд намуудын дарга нар бүгд мэддэг,хуйвалддаг,хэний нэр дээр хэний саналыг тоолсныг ч мэддэг юм шигээ.бид л хэн гарах нь вэ гээд байдгаас хэн хэн гарах нь эдэнд тодорхой байдаг юм байна,хамгийн эхэнд хэсгийн хороод дээр будилуулдаг,тэгээд дээшээ явдаг .уншихдаа хүртэл сольдог гэхээр мэргэшсэн байгаам шүү
    2012-04-23 1 0 Хариулах
  • Зочин     202.170.84.7
    манайхаан яаж энэ муухай луйврыг зогсоох вэ?
    2012-04-23 2 0 Хариулах
  • hunnu     202.70.34.10
    er ni tegeed xeniig songox geed daldagnaad bna daa bid .shine xumuusiin talaar yamar ch medeelel alga...tegexleer onoo 20 jil bolson tanidag manidag bolson ene zalxmaar gishuudiig uu? ene talaar negiig bodoxgui bol tsaaduul chin noxoi zan gargaj yaj songuuli ogox ve geed argachlaal,margachlal ..geed ard tumnii tolgoig sataaruulaj bgaad l oorsdiigoo l daxiad songuulax geed bna daa.shine yum xiix chadaltai uxaalag yanz buriin namuudiin zaluuchuudiig yagaad surtachilaxgui bgaa ni oilgomjtoi. songuuld xeniig songox ni sonin uu,songuul yaj ogox ni sonin uu?negiig bodtsgooe ard tumen min
    2012-04-23 2 0 Хариулах
  • зочин     27.123.214.100
    сонгууль явуулах өдрийг түүний бэлтгэл бүрэн хангагдсан үед нь товдлооч. баахан хөрөнгө хүч зарчихаад тэр цахим үнэмлэхээ ашиглаач. автоматаар тоолох нөхцлөө бүрэн бүрдүүлээчээ. дараа нь сонгуулийн хугацаагаа ярь. сонгуууль явуулах хугацаа чухал уу, сонгуулийн будлиан чухал уу. ааан ? ажлаа албаар жонхууруулж хийж байгаа нөхдүүд өөрсдийгөө мэдэхгүй гэж бодоод байна уу.\n дэмий шүү !!!!
    2012-04-23 4 1 Хариулах
  • Тр     202.180.216.226
    сайн уу галаа? сонгуулийн энэ асуудалд одоо ард түмэн маш хариуцлагатай хандах л үлдлээ дээ. одоо ард түмэн төр засагт дүнгээ маш бодитой шударга тавьцгаая гэж уриалах байна.
    2012-04-23 1 0 Хариулах
  • Зочин     203.212.28.2
    tsahim unemlehtei unemlehgui naaduul chn yaj iij bgaal zavaaruulna doo
    2012-04-23 2 0 Хариулах
  • zochin     124.158.92.16
    songuuli shudarga yawagdahgyi baigaa ni ih haramsaltai emgeneltei bna. ene jiliin songuuli shudarga boloosoi
    2012-04-23 1 0 Хариулах
  • YCHRAL     202.179.27.85
    hun bur hicheevel muu huivaldaan namchirhahgui chuluutei songoltoi hiih heretei het hamchirhaj bgaatai holbootoi namiinhaa ner hundiig bolon chi uuruu namiin hun bol namdaa shudraga yosiig togtooh geed zuvhun uuriin songoltoi hii\n
    2012-04-23 1 0 Хариулах
  • saraa     202.179.27.85
    ene budullaand oroltsoj mungu avsa horoo horoonii irged ta nariin hiisen yildel olon ger bul zaluuchuudad zovlon avchirsanh harj bgaa biz ter muu argaar olson munguur ter udurrei hoollon bassan bayar chin busdad yamar gai zovlon avchirch bgaa tul huvildaand oroltsson horoo buriin irgedees guij bn busdiin sain saihnii tuluu amidar aarai /
    2012-04-23 1 0 Хариулах
  • Зочин     124.158.126.17
    цахим үнэмлэхийг сонгуулиас өмнө гаргаж чадахгүй бол мэдээж энэ удаагийн сонгууль шударга явахгүй
    2012-04-23 4 0 Хариулах
  • zochin     49.0.197.197
    ene songuuliar ih tom ym bolno
    2012-04-23 0 0 Хариулах
  • Зочин     49.0.161.183
    harj l baiya
    2012-04-23 0 0 Хариулах
  • zochin     49.0.197.197
    chi harj bgrai
    2012-04-23 0 0 Хариулах
  • Зочин     124.158.107.68
    би бас харая
    2012-04-23 0 0 Хариулах
  • Зочин     124.158.64.206
    bi harj boloh yumu ?
    2012-04-23 0 0
  • zochin     49.0.192.233
    za teg chi ch gesen haraarai
    2012-04-23 0 0
  • Зочин     202.131.233.10
    songuuli shudarga bolno gedeg ch hudlaa bolloo. tsahim unemleh budaa bolj man namiinhan buhii l huvilbaraar songuuliig budaa bolgoh ni ee
    2012-04-23 6 1 Хариулах
  • zochin     182.160.5.130
    tiim shuu
    2012-04-23 1 0 Хариулах

САНАЛ БОЛГОХ

 
 
Х.Тэмүүжин, О.Баасанхүү нарын “тэмцэл”

GO САНАЛ АСУУЛГА

Барилгын ажлууд дөнгөж эхлэхэд л нийслэлд нэг хүн амиа алдаж, нэг хүүхэд гэмтлээ. Энэ байдлыг таслан зогсоохын тулд шуурхай, томоохон арга хэмжээ авах цаг хэдийнэ болжээ. Эс тэгвээс дараах албан тушаалтнуудын хэнтэй нь хамгийн түрүүнд хариуцлага тооцох ёстой вэ?
Нийт 327 санал өгсөн байна.
  •  
     
  •  
     
  •  
     
  •  
     
  •