"Хөдөлмөрийн аюулгүй байдал" сарын аяны хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон “Зонхилон тохиолдох мэргэжлээс шалтгаалах өвчин, эмгэгүүдийн оношлогоо, эмчилгээний удирдамж”-ийн талаар НХХЯ-наас сэтгүүлчдэд мэдээлэл хийж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.
Манай улс 1997 оноос хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн /ХАБЭА/ орчин нөхцлийг сайжруулах үндэсний хөтөлбөрийг тасралтгүй 15 дахь жилдээ хэрэгжүүлж ирлээ. Энэ жилийн ХАБЭА-н сарын ажлын үеэр ХАБЭА-н үндэсний 4 дэх хөтөлбөрөө Засгийн газрын хуралдаанд оруулж батлуулсан бөгөөд хэн нь 2012-2016 онд хэрэгжих аж.
Дээрх хөтөлбөрийн төслийг боловсруулахдаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар явуулж байгаа үйл ажиллагааны цар хүрээг өргөтгөх, салбар дундын бодлогын уялдаа холбоог хангах, салбарын яамдын түвшинд үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагууд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, үүрэг хариуцлагыг өндөржүүлэх зэрэг асуудлыг түлхүү анхаарсанаа албаны хүмүүс онцолж байна.
Тодруулбал, 2016 он гэхэд ХАБЭА-н стандарт, хууль эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, хэрэгжилтийг сайжруулах замаар эрсдэлгүй, аюулгүй, эрүүл ажлын байрны орчинг бүрдүүлэх, ажиллагчдад аюулгүй ажиллах ёс зүй, зан үйл, соёлыг төлөвшүүлэх, ХАБЭА-н удирдлагын үндэсний тогтолцоо, чадавхийг бэхжүүлэх замаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд хөдөлмөрлөх эрхийг хангуулж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тохиолдлыг бууруулах зорилго тавьжээ.
ХАБЭА-н олон улсын өдрийг Монгол улс анх 1999 оноос эхлэн тэмдэглэж ирлээ. Үүнтэй холбоотойгоор жил бүрийн 4-р сарын 28-ныг ХАБЭА-н өдөр болгосон билээ. Ингэснээр үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар төр, ТББ, иргэний нийгмийн байгууллагууд олон хэлбэрийн үр нөлөөтэй ажлыг зохиох боломж нэмэгдэж байгаа юм.
Дээрх ажлыг эрчимжүүлж, боловсронгуй болгох үүднээс ХАБЭА-н аймаг, нийслэл, дүүргийн салбар хороодын дарга, нарийн бичгийн дарга, МАОЭНХ, МҮЭХ-ны орон нутгийн ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтан, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын улсын хэмжээний сургалтыг энэ сарын 25-26-нд анх удаа зохион байгуулахаар бэлтгэж байна.
Түүнчлэн хууль, хөтөлбөр, дүрмийн холбогдох заалттай уялдуулан салбарын яамдын дэргэд ХАБЭА-н салбар хороог салбарын ажил олгогчид, ҮЭ-ийн төлөөлөлтэй байгуулах бэлтгэл ажлыг НХХЯ-наас хийж эхэлсэн байна.
Дашрамд дурдахад, 2011 онд үйлдвэрлэлийн осол өмнөх оныхоос 10 орчим хувиар өсчээ. Өнгөрсөн онд гарсан нийт үйлдвэрлэлийн ослын 18,8 хувийг уул уурхай, 16 хувийг барилгын салбар эзэлж байгаа нь эдгээр салбарт эрсдэл өндөр байгааг харуулж байна.
Харин 2012 оны эхний байдлаар мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас "хөдөлмөрийн чадвараа алдаж, идэвхтэй хяналтанд орсон 5241 иргэн байгаагийн 4301 буюу 82 хувь нь уул уурхайн салбарт ажиллаж байсан" гэсэн судалгааг МХЕГ-аас гаргасан байна. Энэ нь сүүлийн жилүүдэд уул уурхай, барилга, зам тээвэр, эрчим хүчний салбар хурдацтай хөгжиж байгаатай холбоотой гэнэ
С.Амар