ВАШИНГТОН./АП/. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын спикер асан Ньют Гингрич Бүгд Найрамдах намаас /БНН/ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах өрсөлдөөнөөс гарч байгаагаа албан ёсоор мэдэгдлээ.
Виржини муж улсын Арлингтон хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр Гингрич сунгааны үеэр хэдэн сарын турш өөрийг нь дэмжиж байсан дэмжигчдэдээ талархсанаа илэрхийлжээ.
Тэрбээр мөн "хэдийгээр сүүлийн саруудад нам дотор санал зөрөлдөөн гарах болсон боловч бүгд найрамдахчуудаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр тодрох магадлалтай байгаа Массачусетс муж улсын амбан захирагч асан Мит Ромниг дэмжинэ" гэдгээ хэлсэн байна.
Гингрич сунгаанаас гарснаар Ромни болон Техас муж улсаас Конгрессын гишүүнээр сонгогдсон Рон Пол нар өрсөлдөөнөө цааш үргэлжлүүлэхээр болж байгаа юм. Хэдийгээр ялах магадлал тун бага байгаа ч Рон Пол сонгуулийн кампанит ажлаа зогсоохгүй гэж мэдэгджээ.
Д.Жаргал
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gogo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70110013 утсаар хүлээн авна.