Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уугуул, улсын начин Ц.Улаанхүүд холбогдох хэргийг өнгөрсөн гуравдугаар сарын 26-нд Баянзүрх дүүргийн шүүхэд хэлэлцэж, хоёр дахь удаагаа 11 жил хорих ял оноосон юм.
Уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх болсон бөгөөд харин шүүгдэгч Ц.Улаанхүү болон түүний өмгөөлөгчид Нийслэлийн шүүхэд дээрх ялыг эсэргүүцэж давж заалдах гомдол гаргасан. Түүнийг 43 капсул буюу 0.523 кг героиныг хууль бусаар олж авч, хадгалан, улмаар борлуулах зорилгоор бусдад дамжуулсан хэрэгт буруутгаж, УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгасан юм.
Улсын начин Ц.Улаанхүүд өмнө нь Баянзүрх дүүргийн шүүхээс 11 жилийн хорих ял оноосон бөгөөд Нийслэлийн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Харин Дээд шүүхийн шүүгчид уг асуудлыг хэлэлцээд мөрдөн байцаалтын явцад хохирлын хэмжээг нарийвчлан тогтоогоогүй, гэрчээс дахин мэдүүлэг авах шаардлагатай гэж үзээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байсан билээ.
Гуравдугаар сарын 26-нд болсон шүүх хуралд гэрчээр дуудагдсан Д.Болдбаатар, өөр нэг гэрч болох шүүгдэгчийн дүү Н.Сайханцэцэг нар мэдүүлгээ өгсөн юм. Өмнө нь болсон шүүх хуралд Ц.Улаанхүүг хар тамхи зарах гэж байгаа тухай мэдээлэл цагдаагийнханд өгсөн Д.Болдбаатар оролцож байгаагүй бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Данзанноров Баянзүрх дүүргийн шүүхэд гэрчийг заавал оролцуулах хүсэлт гаргаснаар шүүхийн мэтгэлцээнд яллах болон өмгөөлөх талынхан тайлбар авсан аж.
Харин Нийслэлийн шүүхэд өнөөдөр болсон шүүх хурлаас анхан шатны шүүх ялыг зөв хэрэглэсэн, гэм буруутай нь хангалттай нотлох баримтаар тогтоогдсон гэж үзээд чанга дэглэмтэй хорих ангид 11 жил хорих ялыг хэвээр үлдээлээ.
Н.Мөрөн
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gogo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70110013 утсаар хүлээн авна.
buruu l zonson baina da ulaan huu ax min.xar tamxi hun torloxtnii daisan gedegiig medex nasan deeree bish gej uu
мэдээлэгчийн нууцлана гэдэг нь шал худлаа болж таарч байгаа биз??? ийм болохоор хэн гэмт хэргийн талаар мэдээлэл өгөхийг хүсэх вэ дээ. дүнкүү юмнууд
одоо энэ болдбаатар улаанхүүгийн ах дүү, хамаатан садан, хүүхдүүдийнх нь хорхойтой араанд нь бат ноттой зуугдлаа даа, нэг өдөр цогцос нь олдох вий дээ.
mongold ene har tamhi l hereggui shuu arhiaa yaaya gej baihad
bolj bolj..
boh gedeg saihan a;draa buh gedeg etseg maliin aldraar solison teneguudeer duuren.suhbat buh uu,boh uu
tor huulia sain deedlsen bn aa buh humuust adilhan uilchleh yostoi baavar metii zaluus haana yvana\n
хар тамхиа таталгүй,архиа тааваараа ууцгаа
хууль ёсны шийдвэр гарчээ. гэхдээ манай хууль жирийн иргэдэд айхтар үйлчилдэг л дээ.нэг баян ийм үйлдэл хийхэд мултраад л гарна.
bolovsrolgui buh hun ch higeegui baisan ch amarhan chaduulah yum daa
ай, хөөрхий, ахин дахин ял аваад байгаад бодоход хар тамхи татаж хар хүүхэн эдэлж байгаад ирлээ гээд хэлчихсэн амнаасаа боллоо, дааганаас унаж үхдэггүй дарвагараасаа болж үхдэг гэдэг үнэн юм байна гээд байсан нь худлаа болж л таарлаа.
Тэгэхдээ л би эх орныхоо хууль, төр засагт итгэдэггүй шүү. 21-р зуунд ардчиллын ариун эринд 37 оны хэлмэгдүүлэлтээ давтахаас сийхгүй гарууд. Хуульчдын боловсрол мэдлэг, ёс суртахуун тийм бна. Хуульч гэх атлаа хуулиа мэдэхгүй, хуулиар олгогдсон эрхээ хувийнхаа ашиг сонирхолд дээд зэргээр ашигласан, хуульчийн мэргэжлийн ёс зүй гэж үлгэр яриад яахав хүмүүсээр хуулийн байгууллагууд нь дүүрсэн ийм л улс болоод байна даа. 1 шүүх хурал боллоо гэхэд шүүгч, прокурор, өмгөөлөгч нь бүгд 1 сургуулийнхан, 1 ангийнхан, 1 курсынхан, 1 1-ээ танина. Дээд доод анги, фракц мөн биш гэсэншүү л асуудал гарна уу гэхээс авах өгөх тал дээр асуудал гарахгүй. Яг нарийн дээрээ шүүгч, прокурор, өмгөөлөгч биш, харин шүүх процесст оролцож байгаа хамгийн их мөнгө төлөгч л ялдаг хууль үйлчлээд удаж байгаа юм биш үү.
улаанаа ахаа хэргээ задал . танд 11 жил дэндүү хүнддэнэ . задлаад хөнгөлүүл .бусдыгаа илчил
бөхөө дээдэлдэг монголчуудын сэтгэл зүйгээр тоголдог, ёс зүйгүй бүдүүлэг бөхчүүдийг хийсэн хэргийнх төлөө шүүх хэрэгтэй, дараа дараачийн тэнгүүдэд нь сургамж болог
yasn baga jil ugdug yum be. nasaar ni horihgui tegj baij l busad har tamhichid naimaachdiig ailgana shuude zuw yuman deeree zuw ajillaj chadahgui manai ene turiin bodlogo huuli shuuh gej unen hereg alga bugdiig ni shataaj tuimerdeed negmusun yu ch ugui bsan deer yum shig. boldog bol..............
hhe neereel buruu zonson bn \n
зөв шүү энэ хар тамих ямар хэрэгтэй юм бэ\n
зөв
buruu bna shuu naadah chn yaagaad
*** гичийг цаазаар ав!
миний монголын бөх хүний ёс суртахуун хээгүй зан араншин хаашаа гээгдчихэв дээ.бөх хүн нь ингэж байгаа юм чинь тэр одонцорууд хар тамхи хэрэглэх нь аргагүй юум даа.хорвоо гэж
umguulugch saihan zaluu shuu 2 huuhedtei huntei suusan yaj amidardag yum bol do