Өрийн хямралаас гарч чадахгүй байгаа евро бүсийн орнуудад ажилгүйдлийн төвшин дахин дээд амжилт тогтоож, 10.9 хувьд хүрчээ.
Энэ нь ажилгүй иргэдийн тоо 17.4 саяд хүрсэн гэсэн үг аж. Өмнөх сарын хувьд ажилгүйдлийн төвшин 10.8 хувьтай байсан юм.
Европын холбооны статистикийн байгууллагын танилцуулснаар, Испанийн ажилгүйдлийн төвшин 23.8-аас 24.1 хувь болж өссөн бол Италийн 9.6-гаас 9.8 хувь болсон байна. Харин евро бүсийн хамгийн том улс болох Германд ажилгүйдлийн төвшин өөрчлөгдөөгүй 5.6 хувьтай хэвээр байна.
Б.Тамир
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gogo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70110013 утсаар хүлээн авна.