Хятадын тэрс үзэлтэн харааны бэрхшээлтэй Чэнь Гуанчен өчигдөр АНУ-ын Конгрессийн танхимын төлөөлөгчид рүү утсаар залгаж өөрт нь болон түүний гэр бүлд Хятадыг орхин явахад нь тус болохыг хүссэн байна.
Чэнь Америкийн танхимын төлөөлөгчдийн Хятадын асуудлыг эрхэлсэн хорооны хурлын үеэр өөрийн найз Боб Фу руу залгажээ. Энэ дуудлага нь урьднаас төлөвлөсөн, зохион байгуулалттай байсан бөгөөд Боб Фу микрофоноор дамжуулж түүний үгийг конгрессийн гишүүдэд орчуулан хүргэсэн байна.
Чэнь өөрийн гэр бүлийн аюулгүй байдалд санаа зовниж буйгаа илэрхийлсний зэрэгцээ Хятадад айлчлал хийж байгаа АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтонтой өөрийн биеэр уулзах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн байна.
Чэнь утсаар "би АНУ-д амрахаар очмоор байна. Би 10 жил амарсангүй” гээд “одоо ээж, хоёр дүүгийнхээ аюулгүй байдлын төлөө санаа зовж байна. Би тэдний байдлыг мэдэхийг маш ихээр хүсч байна” гэжээ.
Түүний ярьснаар Чэнийг гэрийн хорионоос оргоход нь тусалсан Шаньдун мужийн оршин суугчдад аюул заналхийлж байгаа аж.
“Би төрийн нарийн бичгийн дарга Клинтонтой уулзахыг хүсч байна. Түүнийг надад тусалж чадна гэдэгт найдаж байгаа” хэмээн тэрбээр хурлын үеэр хэлсэн байна.
Одоогоор Чэнь Бээжингийн эмнэлэгт хэвтэж байгаа бөгөөд хятад цагдаа нар тус эмнэлгийг хамгаалалтанд авсан байгаа ажээ.
Тэрбээр гэрийн хорионоос оргон зургаан хоног Бээжин дэх АНУ-ын элчин сайдын яаманд нуугдаж байгаад өөрийн хүсэлтээр тус газрыг орхин явсан юм.
А.Цацрал
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gogo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70110013 утсаар хүлээн авна.
зөв ш дээ. энэ залуу ёстой дэмжиж байна.
ene zaluu usa ruu l yvahgui bol udahgui uhne gesen ug dee huurhii, usa ni tooh uzeesei bilee dee .ih evgui ireedui baina daa .hyatad muuhai uls shuu
xyjaa xydlaa ene zalyygaar jyjig tabij tagnyyl xiilgex gej bna l daa, shuud turiin ordonryy zalgana ene ter gar xul ni tend bna l daa.
манайд ийм зоригтой гарууд төрдөггүй юм байх даа...
ингэж зориг гаргасан зориг мэтийн зоригтнуудыг чимээгүй бачаад байгаа юм чинь яаж зоригтон гарахав дээ
энэ ч хятадын төрийн бодлогоор хийгдэж байгаа тагнуулын ажиллагаа байхөө. ану-ийн конгресс, төрийн нарийн бичгийн даргаар дамжуулж том юмны судалгаа хийх нь дэ. хэ хэ хэ