GoGo
Санал асуулга
Усны асуудал чухал байгаа энэ үед та ирээдүйнхээ төлөө усыг зөв зохистой, ариг гамтай хэрэглэж чадаж байна уу?

Санал өгсөн нийт хүн(1682)
  • -Тийм. Өдөр тутмынхаа амьдралд усныхаа хэрэглээг хянаж хэмнэж чаддаг. Шүд угаах, аяга таваг угаахдаа усаа хааж, алхам тутамдаа дуслыг ч болов хэмнэдэг.
  • -Усаа хэмнэж байна гээд бүх хэрэглээндээ хяналт тавьдаггүй ч боломжоороо хэмнэдэг.
  • -Усаа хайрлаж гамнах талаар боддог ч тэр бүр зөв зохистой хэрэглэж чаддаггүй.
  • -Үгүй. Хэмнэлт хийдэггүй.
  • -Хэмнэлт хийх тухай боддоггүй, хүссэнээрээ хэрэглэдэг. Мөнгийг нь төлдөг учраас...

Арсене Венгер 900 дахь тоглолтоо хийнэ

2012 оны 5-р сарын 4
Арсене Венгер 900 дахь тоглолтоо хийнэ
Арсеналын менежер Арсене Венгер Хойд Лондонгийн клубт 16 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд 899 тоглолт хийгээд амжжээ.

Франц менежер маань Арсеналд 1996 онд ирсэн бөгөөд энэ хугацаанд хамгаалалт голлодог байсан Их буучдын тоглолтыг довтолгоо голлох үүрэгтэй болгон өөрчилсөн бөгөөд олон гайхалтай Оддыг төрүүлж гарган, Английн Премьер Лигийн цомыг 3 удаа, Английн хөлбөмбөгийн холбооны цомыг 4 удаа, FA Community Shield –д 4 удаа түрүүлсэн бөгөөд Аваргуудын Лиг, Европын цомын шигшээ тоглолтод оролцон, Английн Премьер Лигтээ нийт 5 удаа 2-р байранд орж байсан байна. Түүнийг Лондонд ажиллах энэ хугацаанд Арсеналын хамгийн бахархам амжилт болох 49 дараалан хожигдол амсаагүй тоглолтууд болсон билээ.

Тэрээр Арсеналыг удирдан 899 тоглолт хийхдээ 513 хожин, 214 тэнцэж, 172 удаа хожигдол амссан бөгөөд энэ бямба гаригт Норвич Сити-г Эмиратес цэнгэлдэхдээ хүлээн авах тоглолтод өөрийн 900 дахь тоглолтоо хийх юм байна.

Энэ тухай Арсене Венгер хэлэхдээ: “Тиймээ, би аль хэдийн 899 тоглолт болчихсон гэхэд үнэхээр цочирдлоо. Хэзээдээ ийм олон тоглолт болчихсоныг ч тааварласангүй. ”

“Менежер хүн үргэлж дараагийн тоглолт, эсвэл чухал тоглолтын тухай бодож түүндээ анхаарлаа хандуулж байдаг. Харин тоонд тийм ч их анхаарал тавиад байдаггүй л дээ”.

“Гэхдээ, 900 тоглолт, гайхалтай. Мэдээж надад хамгийн чухал зүйл бол дараагийн тоглолтдоо хожих хэрэгтэй байна” хэмээсэн байна.

Mooney “CSPORTS TEAM”



http://www.csports.mn/

Дээшээ
Хэвлэх Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gogo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70110013 утсаар хүлээн авна.

Нийт сэтгэгдэл(0)