“Нессама” телевизийн тэргүүн Набиль Каруи 2400 динар буюу 1700 ам.долларын торгууль төлөхөөр болжээ.
Тэрээр франц-ираны хамтарсан “Персеполис” хэмээх хүүхэлдэйн кино үзүүлэхийг зөвшөөрсөн юм байна. “Энэ хүүхэлдэйн кино олон нийтийн дэг журмыг зөрчиж, ёс суртахууны зарчимд аюул занал учруулж байна” хэмээн шүүх үзжээ.
Лалын шашинд харуулахыг хориглосон байдаг Аллахыг уг хүүхэлдэйн кинод мөн дүрсэлсэн байгаа юм. Түүнээс гадна сувгийн хоёр ажилтныг мөн торгосон бөгөөд тэд 1200 динар буюу 850 ам.доллар төлнө.
Энэ киног тус суваг 2007 оны аравдугаар сарын 7-ны өдөр харуулсан бөгөөд хоёр хоногийн дараа туниссын лалын шашинтнууд байр руу нь дайрчээ. Эдгээр хэт даврагч үзэлтнүүд байшинг галдан шатаах гэж оролдсон боловч цагдаа нар тэднийг тараан 30 хүнийг баривчилсан байна. Набиль Каруи хүүхэлдэйн киног харуулсныхаа төлөө уучлалт хүссэн боловч түүний хэргийг ийнхүү шүүхээр шийдвэрлэв.
Хүний эрхийг хамгаалдаг “Эмнэсти интернэшнл” Каруигийн эсрэг хэргийг буруушаасан бөгөөд Ерөнхийлөгч Зин эль-Абидин Бен Алигийн үеийн үг хэлэх эрх чөлөөнд халдаж байсан үеийг санагдуулж байна хэмээн мэдэгджээ.
Т.Бүрэн
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gogo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70110013 утсаар хүлээн авна.
х.ошно.гондоо үстэй тэнэг арабууд. араб ч гэж дээ лалууд....