GoGo
Санал асуулга
Нийтийн тээврийн хэрэгслээр зорчих хүүхдээс 200 төгрөг авах нь зөв үү?

Санал өгсөн нийт хүн(792)
  • Хүүхдээс мөнгө авах нь буруу
  • Зорчсон төлбөрийг нь авах нь зөв
  • Сурагчийн үнэмлэхээр нь үнэгүй явуулах
  • Мэдэхгүй
  • Бусад

Паралимпийн 10 эрхтэй болов

2012 оны 5-р сарын 4
Паралимпийн 10 эрхтэй болов
Мэргэн бууч З.Ганбаатарын хувьд хоёр ч удаа 545 онооны амжилт үзүүлсэн учраас Лондонгийн паралимпийн наадамд буудлагын спортоор оролцох болзол биелүүлснийг Монголын үндэсний олимпийн хорооноос сонордууллаа.

Туркийн Анталия хотноо паралимпийн эрх олгох буудлагын сүүлчийн "Дэлхийн цом"-ын тэмцээнд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Л.Ундралбатаар удирдуулсан Монголын мэргэн буучид онч мэргээ сорьж байгаа юм. Өнөөдөр өндөрлөх тус тэмцээнд Д.Лхадорж, З.Ганбаатар нар оролцож байна.

Паралимпийн наадамд оролцох гар бууны эрэгтэй төрөлд 545 онооны амжилтыг дэлхий болон тивийн хэмжээний тэмцээнүүдэд хоёроос дээш оносон байх журамтай. Өмнө нь эмэгтэй буудлагын төрөлд Ц.Лхамсүрэн паралимпийн наадамд оролцох эрх аваад байгаа.

Манайх паралимпийн наадамд одоогийн байдлаар 10 эрхтэй болоод байна.

Д.Өлзий

Дээшээ
Хэвлэх Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gogo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70110013 утсаар хүлээн авна.

Нийт сэтгэгдэл(2)
  • Amjilt      203.91.117.4
    2012 оны 5-р сарын 4

    ta buhend amjilt husye. d. :hadorjid chi shu chi chadna gd undrus undur amjiltiig husye. khovdoos

    [ Хариулах ]40
    • Зочин      66.6.8.66
      2012 оны 5-р сарын 6

      mongolchuud ene jil bugdeerei alt avnaa itgeltei baina. mongolchuud 300 jil untsan noirnoosoo serj ehelj baina. shine erin uy ehelj baina. uuhai ! uuhai ! uuhai !.

      [ Хариулах ]00