GoGo
Санал асуулга
Усны асуудал чухал байгаа энэ үед та ирээдүйнхээ төлөө усыг зөв зохистой, ариг гамтай хэрэглэж чадаж байна уу?

Санал өгсөн нийт хүн(1980)
  • -Тийм. Өдөр тутмынхаа амьдралд усныхаа хэрэглээг хянаж хэмнэж чаддаг. Шүд угаах, аяга таваг угаахдаа усаа хааж, алхам тутамдаа дуслыг ч болов хэмнэдэг.
  • -Усаа хэмнэж байна гээд бүх хэрэглээндээ хяналт тавьдаггүй ч боломжоороо хэмнэдэг.
  • -Усаа хайрлаж гамнах талаар боддог ч тэр бүр зөв зохистой хэрэглэж чаддаггүй.
  • -Үгүй. Хэмнэлт хийдэггүй.
  • -Хэмнэлт хийх тухай боддоггүй, хүссэнээрээ хэрэглэдэг. Мөнгийг нь төлдөг учраас...

Цэцэрлэг, сургуулийн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэрэгтэй болжээ

2012 оны 5-р сарын 4
Цэцэрлэг, сургуулийн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэрэгтэй болжээ
УИХ-ын гишүүн А.Тлейхан “Цэцэрлэг, сургуулийн хомсдлыг арилгаж, хүчин чадлыг нэмэгдүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барилаа.

Засгийн газраас жил бүр хүүхдийн цэцэрлэг, сургууль, дотуур байр, спорт заалыг шинээр барих, өргөтгөх тоо хэмжээг нэмэгдүүлж байгаа хэдий боловч хэрэгцээг хангаж чадахгүй байна. Тиймээс салбарын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд нийт 306,1 мянган хүүхдийн хүчин чадалтай 1121 сургууль, цэцэрлэг, дотуур байрыг шинээр барихад 1,286,7 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.

Боловсролын хүчин чадлын эрэлт, нийлүүлэлтийн зохистой бус харьцааг арилгахад цаашид бүх аймгуудад сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролыг эзэмшүүлэх таатай нөхцлийг хангах үндэс нь бий болно. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтээр шинээр барих шаардлагатай 198 сургууль, 210 цэцэрлэг, 23 дотуур байр, 3 спорт заалны барилгыг барихад 457 гаруй тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм байна. Үүнээс Улаанбаатар хотод сургуулийн 27 барилга, цэцэрлэгийн 51 барилга нь газар хөдлөлтийн нормын тооцоолол хийгдэлгүй баригдсан байна.

Уг төслийн хүрээнд боловсролын салбарт ахиц гарна хэмээн төсөл санаачлагч гишүүн үзсэн байна. 2015 он гэхэд цэцэрлэгийн хамран сургалтыг 80 хувьд, суурь боловсролд хамрагдалтыг 100 хувьд, дотуур байранд хамрагдах хүсэлтэй хүүхдүүдийг бүрэн хамруулах, бүх сургуулийг спорт заалтай болгохоор тооцсон байна.

Ш.Эрдэнэ

Дээшээ
Хэвлэх Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gogo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70110013 утсаар хүлээн авна.

Нийт сэтгэгдэл(5)
  • Зочин      27.123.214.2
    2012 оны 5-р сарын 4

    ачаалал нь хэтрээд 10,20 жил болж байна.

    [ Хариулах ]10
    • Зочин      202.131.225.20
      2012 оны 5-р сарын 4

      yalanguya tsetserleg. uchir yu gevees ulsiin tsetserlegt neg angid 50-60 huuhed bh n haniad tomuu ihseh magdalal ondorsoj, ovliin utaa uniart darluulan ulam hunderj huuhdiin emnelguud uuniigee dagaad achaallaa daahgui bolj bn. yer n neg yumnaas nogooduul n hamaaraltai bolood bn.

      [ Хариулах ]10
      • зочин      122.201.18.129
        2012 оны 5-р сарын 4

        энэ зөв санаа санаачлага байна. Үүнээс гадна нэг чухал зүйл бол сурагчдын суралцах орчин доторхи нэг нэгнээ шоолж доромлох, шоглох, айлгах, муулах зэрэг нь сурч ядаж байгаа хүүхдийн хичээлдээ өдөрт ирж хичээлээ сурах, сэтгэл санаагаар өөдрөг тайван байх, эрүүл сэтгэх сэтгэлгээг тодорхой хэмжээгээр устгадаг юм шүү. үүнээс гарах арга зам нь миний бодлоор эхний ээлжинд хэт их сахилгагүй, шооч, дээрэлхэгч, багачуудыг нэг тусднь, даруу, хичээнгүй хүүхдүүдийг тус тусд нь бүлэг болгох нь зүйтэй болов уу ямар ч байсан анхаарах зүйл мөн шүү,

        [ Хариулах ]10
        • Зочин      202.131.242.42
          2012 оны 5-р сарын 4

          үүн дээр чинь хувийн сургуулиуд тоглоод байна. одоо илүү юм заадаггүй атлаа хэдхэн хүүхэд олимпиадад оруулж нүүрээ тахалдаг сургуулиудын үнэ энэ жилээс 2-3 дахин өсч байна. хувийн дунд сургуулийн үнийг зохицуулах эсвэл татвар авах цаг нь болсон

          [ Хариулах ]11
          • УИХ-76      202.179.18.37
            2012 оны 5-р сарын 4

            харин одоо л цэцэрлэг сургуулийн тоог нэмэгдүүлэх хэрэгтэйг мэдлээ штээ. дараагийн 4 жил суурийг нь тавихийг бодноо. идэх уух арай л дуусаагүй байна.

            [ Хариулах ]12