GoGo
Санал асуулга
Усны асуудал чухал байгаа энэ үед та ирээдүйнхээ төлөө усыг зөв зохистой, ариг гамтай хэрэглэж чадаж байна уу?

Санал өгсөн нийт хүн(1754)
  • -Тийм. Өдөр тутмынхаа амьдралд усныхаа хэрэглээг хянаж хэмнэж чаддаг. Шүд угаах, аяга таваг угаахдаа усаа хааж, алхам тутамдаа дуслыг ч болов хэмнэдэг.
  • -Усаа хэмнэж байна гээд бүх хэрэглээндээ хяналт тавьдаггүй ч боломжоороо хэмнэдэг.
  • -Усаа хайрлаж гамнах талаар боддог ч тэр бүр зөв зохистой хэрэглэж чаддаггүй.
  • -Үгүй. Хэмнэлт хийдэггүй.
  • -Хэмнэлт хийх тухай боддоггүй, хүссэнээрээ хэрэглэдэг. Мөнгийг нь төлдөг учраас...

Он гарсаар дэлхий даяар 17 сэтгүүлч амиа алджээ

2012 оны 5-р сарын 4
Он гарсаар дэлхий даяар 17 сэтгүүлч амиа алджээ
2012 он гарсаар дэлхий даяар 17 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын ажилтан амиа алдсан тухай Нью-Йорк дахь “Committee to Protect Journalists” байгууллагаас Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан мэдээллээ.

Тэднээс хамгийн олон нь буюу Сирид зургаа, Сомалид дөрвөн сэтгүүлч, Энэтхэг, Пакистан, Нигери, Тайланд, Бахрейн, Бразил, Леванд тус тус нэг сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алджээ.

Үүнээс гадна дэлхийн даяар 179 сэтгүүлч шоронд хоригдож байгаа аж. Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг хамгийн их хорьсон орнуудын жагсаалтыг Иран тэргүүлсэн бол Африкийн Эритрей улс удаалж, манай хойд хөрш гуравдугаарт бичигдсэн байна.

Африкийн Эритрей улсыг мөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эрхийг хамгийн их боогдуулдаг орноор нэрлэжээ. Энэ жагсаалтад мөн Узбекстан, Беларусь, Иран улс тэргүүлсэн байна.

Б.Тамир


Дээшээ
Хэвлэх Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gogo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70110013 утсаар хүлээн авна.

Нийт сэтгэгдэл(0)