Засгийн газрын 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн өвчин судлалын үндэсний төвийг тус Монгол Улсын хүний гавьяат эмч, доктор Ядамын Мөнхчулууны нэрэмжит болгохоор шийдвэрлэсэн юм.
Амьдралынхаа 40 гаруй жилийг анагаах ухааны салбарт, тэр дундаа мэргэжлээс шалтгаалах өвчин судлалыг хөгжүүлэхэд зориулсан Я.Мөнхчулуун нь 1938 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн бөгөөд дотооддоо болон гадаадад анагаах ухааны их сургууль, мэргэжлийн курсуудыг амжилттай дүүргэжээ. Тэрээр 1964-1976 онд Налайх хотын нэгдсэн эмнэлэгт дотрын эмч, зүрх судасны эмч, ерөнхий эмч, Налайх хотын эрүүлийг хамгаалах хэлтсийн даргаар, 1977-1991 онд улсын үйлдвэрийн эмнэлэг, мэргэжлээс шалтгаалах өвчний улсын диспансерийн даргаар, 1991 оноос хойш тус төвийн зөвлөх эмч, “Мэргэжлийн өвчин судлалын сектор”-ын эрхлэгчээр тус тус ажиллаж байлаа.
Уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж буй өнөө үед түүнээс урган гарах олон сөрөг үр дагаварын нэг нь тус салбарт ажиллагсдын дунд элбэг тохиолдох уушги тоостох өвчин юм. Ажил, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн дунд зонхилох байрыг эзэлдэг уг өвчнийг хэрхэн эмчлэх, урьдчилан сэргийлэх талаар нарийн судалгаа хийж, тодорхой үр дүнд хүрсэн, энэ чиглэлийн анхны эрдэмтэн, ахмад багш, доктор Я.Мөнхчулууны хөдөлмөр, зүтгэлийг Монгол улсын Засгийн газар өндрөөр үнэлж, 2005 онд “Хүний гавьяат эмч” цолоор шагнаж байсан бол энэ удаа Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн өвчин судлалын үндэсний төвийг түүний нэрэмжит болгон өргөмжиллөө.
Я.Мөнхчулуун докторын үр хүүхдүүд аавынхаа эхлүүлсэн үйл хэргийг үргэлжлүүлэхээр 2 жилийн өмнө “Мөнхчулуун” санг байгуулсан юм. Энэхүү сан нь хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлээс шалтгаалах өвчний оношилгоо, шинжилгээ, судалгааны ажлыг хөхиүлэн дэмжиж, шинжлэх ухааны ололт, техник технологийн дэвшил, эмчилгээний арга зүйг Монголдоо нэвтрүүлэхэд анхаарч, энэ талаар ажиллаж буй мэргэжилтнүүдэд туслалцаа үзүүлэхийг зорин ажилладаг. Мөн орон нутаг, хүний хөгжлийг дэмжих зорилго тавин ажиллаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gogo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70110013 утсаар хүлээн авна.
сайхан үйлс болсон байна үр хүүхдүүдэд нь талархаж байна би энэ эмнэлгийн эмчлүүлэгч болох үед мөнхчулуун гуай байсан би тэр үед маш *** хэзээ мөд болчихсон байсан энэ хүн түүний хамт олны хүчээр одоог хүртэл эмчлүүлж байгаа, та нартаа байнга талархаж байдаг даа
уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж буй өнөө үед түүнээс урган гарах олон сөрөг үр дагаварын нэг нь тус салбарт ажиллагсдын дунд элбэг тохиолдох уушги тоостох өвчин юм. ---------энэ зөвөө харин цахилгаан станцд 25-30 жил ажиллаад 45-50 нас хүрээд 2 чих нь сонсголын бууралттай бараг дүлий болчихдог. эднийхэн болхоор наадах чинь мэргэжлийн өвчин биш ээ таны насны өвчин гээд байгаа юм даа
эрхэм гишүүн асан зоригтийн аав болохоор уу? эсвэл үнэхээр сайн хүн үү?
мөнгөтэй хүмүүс аав ээждээ гавьяа цолыг нь аваад өгчихнө, бас тухайн салбартаа суутан байсан гэсэн хоосон магтаалыг хүртэл аваад өгчих юм даа.