“Чингис хаан - 850” олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцогсдод
Эрхэм хүндэт эрдэмтэн, судлаачид аа,
АНУ-ын нийслэл Вашингтон хотноо чуулж буй “Чингис хаан - 850” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцогсод Та бүхэнд Чингис хааны өлгий нутгаас, Монголын төр, ард түмний өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Та бүхэн ардчиллын өлгий болсон АНУ-д хуран чуулж, өдгөө ардчиллын буухиаг нэр төртэй авч яваа Монгол Улсыг үндэслэн байгуулагч Их Эзэн Чингис хааны намтар түүх, түүний төр, хууль цааз, нийгэм, цэргийн үйл ажиллагааг тал бүрээс нь үнэлэн дүгнэх нь дамжиггүй.
Энэ жил монголчууд бид Их Монгол Улсыг үндэслэн байгуулагч, манай үндэсний баатар Эзэн богд Чингис хааныхаа сүүдэр тохиосны 850 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байна.
Чингис хаан Ази, Европ тивийн улс төр, худалдаа, соёл, шашны харилцааг хөгжүүлж, нүүдлийн болон суурин соёл иргэншлийг холбож, дэлхийчлэлийн үндсийг тавьсан нь хүмүүн төрөлхтний хөгжлийн түүхэнд түүний оруулсан аугаа том гавьяа мөн. Тэрбээр дэлхийн бодлогыг тодорхойлон төвхнүүлэгч байсан юм. Үүний учир дэлхий дахинд Чингис хааныг түүхэн бие хүнийх нь хувьд судлан танин мэдэх гэсэн шинжлэх ухааны хэрэгцээ, сонирхол улам бүр өсөх болсон билээ.
Эдүгээ Чингис хаан судлал эрийн цээнд хүрч эрдэм судлалын чухал салбар болсныг онцлон тэмдэглэхэд таатай байна. Өнгөрсөн хугацаанд Чингис хаан судлалд Монголын болон дэлхийн олон орны судлаачид их зүйлийг хийж, шинжлэл судлалын арвин баялаг өв санг бүтээн туурвиж чадсан нь бахархалтай юм.
Монгол үндэстэн бол хүн төрөлхтний түүхэнд их түүхийг бүтээсэн, томоохон соёл иргэншлийг бий болгосон цөөн үндэстний нэг билээ. Их Монгол Улс бий болохдоо, Эзэн Чингис хаан маань төрж, төр улсыг удирдахдаа хоосон газар эхлээгүй. Тэр үед төр улсыг удирдах мянганаар, зуунаар тоологдох уламжлал байсан гэдэгт би эргэлздэггүй.
Эзэн Чингис хаан тэр аугаа уламжлалыг судалж, тэр бүхнийг эцэг эхээсээ, ахуй орчноосоо өвлөн авч, түүнийг цааш нь чадварлагаар хөгжүүлж үр хойчдоо үлдээж өгсөн нь үнэхээр гайхамшиг юм. Мянган жилээр уламжилж ирсэн цэргийн зохион байгуулалт, төр нийгмийн зохион байгуулалт, ахуй амьдралын зохион байгуулалтыг бидний өвөг дээдэс уламжилж аваад баяжуулаад, улмаар дэлхийн хэмжээнд хүргээд хойч үедээ хүлээлгэн өгсөн байна.
Монголыг сонирхдог, судалдаг, дэмждэг, хамтран ажилладаг улс орон, хувь хүмүүс, байгууллагын цар хүрээ ихэд өсөн тэлж буйд Монгол Улсын Төрийн тэргүүн би баяртай байна.
Эцэст нь энэхүү хурлыг хамтран зохион байгуулагч АНУ дахь Монголын соёлын төв, Монгол Улсын Элчин сайдын яам, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хамт олонд баяр хүргэж эрдэм судлалын шинэ их амжилт хүсье.
Аугаа их хүмүүн Чингис хааны маань
Алдар суу мөнхөд мандан бадрах болтугай.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж
2012 оны тавдугаар сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gogo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70110013 утсаар хүлээн авна.
aluurchin.............
хөөрхий манай *** ерөнхийлөгч шүүхээ шинэчлэж чадвал бүх зүйлийн учиг тайлагдаад мөн сайхан болох гээд байдаг даа гэж.
za xutsatsgaagaad baigaarai azgvi buunii noxoinuudaa ta nar unuudur ardhilal garaagvi bsan bol ulsiinxaa tergvvniig muullaa geed umuuruud bga komunistuuddaa shuud gazar deeree nam buuduulax bsan za yu. ardchilal garsnii buyanaar ta nar unuudur komputeriinxee ard suuchxaad uchraa mdexgvi bj tom tom baaj bgaag chin xen ch tooxgvi bga yum za. nvd chin soxor bnadaa. ser ser bas daxin ser uls orniig chin olon jil udirdsan komunistuud chin ene ulsiig yamar ix xvnd surtal xeel xaxuuli dald naimaanii svljeend oruulsniig xar daa. novshiin ardiin namiinxan ene songuuliar xamraaraa gazar shaana daa. xarj l baigaarai za.
шудрага бус, ариун бус явдалтай хүн чингэс хааны нэрийг дурдах эрхгүй.
Шинжааны цагаачид Чингэс хаан хамаагүй. Тэр нууц авлигынхаа нүглийг наминчлаад, олон өнчин хүүхдийн хоол булаасан нүглээ наминчлаад, хүн хэлмэгдүүлсэн нүглээ наминчлаад, банк дампууруулж олон зуун саяыг хармаалж байсан нүглээ наминчлаад сууж байвал барав. Чиний тэр нийслэлийн иргэдтэй уулахдаа тавьсан илтгэлд дурдагдаж байгаа хэрэгтэн чинь чи өөрөө л юм байналээ шдээ. Тэр өөрөө гар хүргэлгүй авилга авдаг хүн чинь чи өөрөө шүү дээ, тэр олон итгэдэггүй гэдгийн эзэн чинь бас чи өөрөө юм байна. Ерөөсөө л чи өөрийнхөө хэргийг биччихсэн илтгэл байсан шүү. "НӨГӨӨ ХЭЛЭМГИЙ ХҮН СУРАМГАЙ" гэдгийг ч ёстой баталсан даа.
Би ганц юманд гайхаж байна л даа. Энэ улсад ийм эрх чөлөөг авчирч, түүнийгээ шударга, тэгш байдлаар хэрэгжүүлэх гэж зүтгэж байгаа хүнийг яагаад ингэж муулж, доромжилж байгааг ойлгохгүй байна. Хэрэв эрх чөлөөг хүсэхгүй, ямар нэгэн байдлаар байнгын дарамтан дунд амьдрахыг хүсэж буй нөхдүүдэд БНХАУ-д очиж амьдрахыг санал болгож байна... Би лав тэр улсад очиж 3 хоноод гарахдаа Монголын хилд орж ирэн Замын-үүдийн тэр элсэн дунд Монголчуудтайгаа байх шиг сайхан зүйл байсангүй. МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ... Элбэгээ дараа жил дахин сонгогдоод эхэлсэн ажлаа дуусгаасай билээ.
хувьсгал хийсэн хүн сайн улс төрч байна гэсэн үг биш!!
чингисээр чи монголдоо л бахархаж яв, гадаадад тэрийг хэн ч ойлгохгуй. италид очихоод тэнэгтээд дэлийн талыг эзэлсэн манай чингис, негее талыг эзэлсэн алесанд македонский гээд л яриад байсан, улсын еренхийлегч хун тулга тойрсон яриа, худлаа пиар хийх гэж оролдохоо боль, чиний нуурийг обама санамсаргуй тагласан биш, тэнэгтэж обамаагаар пиар хийх гэж байгаад нуурээ таглуулсан биз дээ.
mongolchuud ehleed bugdeerei gegeerchihvel yamarch hudalch huurmag luivarchinguudiig deesh ni gargahgui ni oilgomjtoi. manjiin daranguilliin uyees ehleed orsiin erhsheelees garah hurtel bid nar soyliin dovtolgood orj augaa tuuh soyloosoo hagatsan salsaar baina. odoo l sergeen gegeerch dahin mongolchuudaa negtgeh heregtei.
*** min chinii muulaad bgaa kommunizm chin garch ireed mgl uls tusgaar uls bolsoniig medehuu\nelbegdorj yu ym\nter yeiin tsagiin aysaar garch irsen huuhelde
захчин хүнэлдээ зайлуул,ардчилал гээчийг монголд нутагшуулах гэж л зүтгэж яваа эр,зах хязгаараа хамгаалсан захчид гэж өөрсдийгөө нэрэлдэг бөгөөд үнэн хэрэг дээрээ язгуур угсаа нь тодрхой бус 4 ойрадын олон ястнуудаас бүрэлддэг,монголын түүхэн дэх хамгын сүүлд ,нэн шинэ үүсэж захчин ястан болсон хүмүүс юм.хасаг х я тад 2 оос бусад нь барагл энэ ястнуудын цусанд байгаа. нэг талаар австрали шиг нутаг заагдаж цөлөгдсөн хүмүүсч гэгддэг
энэ коммунизмаа санагалзаад байгаа улсууд хойд солонгос руу яваач. тэнд яг та нарын хүсээд байгаа чинь бодитоороо байгаа шүү дээ. цагаа тулахаар бүгд хулчгар *** даа, нэг нь явахгүй. компьютерийн ард хүн харахгүй газар суухаараа нэг их зоригтой баатрууд.
huurhiduu manai mongol buruu ishilsen svh shig buruu erunhiilugch songoj dee\n
зөв ишлэсэн сүх шиг ерөнхийлөгч тэгээд хаана хэн гэгч нь байгаан?