Тэр их даруухан юм. Бас их дотогшоо. Үг дуу цөөтэй, эмх цэгцтэй. Их зантай ч гэж дүгнэж болохоор. Улс төр, ажил хэргийн хүрээнд өөрийнхөөрөө, ихэмсэгдүү төрхтэй эрхэм гишүүн амьдрал дээрээ харин аюулын сайн тогооч, айхтар зөөлөн аав гэсэн. Австралид суралцаж байхдаа хоолны газар ажилладаг байснаас дипломгүй дээд зэрэглэлийн тогооч болсон түүхтэй. Дунд сургуулиа алтан медальтай дүүргэсэн тэрээр Москвагийн Олон улсын харилцааны сургууль дүүргэсэн "гавал" толгой. Оюутан ахуйдаа наймаа панз үсэргэхийн зэрэгцээ хувийн амьдралаа ч төвхнүүлээд авсан сүүхээтэй эр. Анхны охиноо оюутан байхдаа тэвэрсэн ноён Д.Зоригт өдгөө 4 охины аав, өнөр бүлийн эзэн. Тодруулбал, бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан дүү Д.Бадраагийнхаа хоёр охиныг ч охидоосоо ялгалгүй халамжилдаг байна.
-Сэтгүүлийн маань нэр "Гранд". Агуу их хэмээх энэ ойлголт, хүний агуу чанарын талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Амьдралд үнэнч, зөв хандсан хүнийг амьдрал өөрөө зөв тал руу нь чиглүүлдэг гэдэг үгийг би афоризм төдий бус, амьдралын жинхэнэ философи гэж ойлгож явдаг. Зөв бодолтой, зөв зорилготой, зөв үйлдэлтэй явж, ямар ч ажлыг том бага гэж ялгалгүй үнэн сэтгэлээсээ хийж, дээр нь өөрөөсөө гадна өрөөлийг хүндэлж явах нь чухад юм болов уу. Хүний агуу чанар энэ бүгдээс л эхлэх байх. Гэхдээ хүн заавал олонд танигдаж, нийгэмд нэрд гарч байж агуу болдоггүй, харин өөрөө өөртөө зөв, өөрийнхөө зарчимд үнэнч зөв явснаараа агуу болдог гэж боддог. Жишээ нь хөдөө малчин байсан хүн галчаар ажилд ороод дараа нь хүн машин механизмын оператор болчихсон, дэлхийд хамгийн том даацын аварга машиныг ажиллуулаад явж байна. Амьдралдаа зөв хандаж, боломжийг ашиглаж чадаж байгаагаараа тэр малчин залуу ч агуу хүн.
-Та өөрийгөө агуу хүн гэвэл хүлээн зөвшөөрөх үү?
-Өө яалаа гэж.
-Харин ч Монголын хамгийн том хоёр салбарын нэг яаманд нэгтгэн түүхэн эгзэгтэй цаг үед толгойлж байна. Баргийн аавын хүү хийх ажил бас биш. Эсвэл та ажлаа голоод байна уу?
-Голох тухай ойлголт энд байхгүй л дээ. Энэ цаг үед хоёр том салбарыг зангидаж авч явах боломж олдсон нь азтай хэрэг гэвэл илүү тохирно байх. Миний хувьд нэгэнт энэ ажлыг хариуцуулж өгсөн учраас энэ хэдэн том төслийг хэрэгжүүлэх ёстой. Яагаад гэвэл Монгол улсын хөгжлийг эцсийн дүндээ том үйлдвэрүүд тодорхойлно. Уурхайнууд, станцууд, үйлдвэрүүд босох ёстой. Эд нарыг бүтээж байж улс орон хөгжинө. Ийм хөгжлийн суурийг нь тавилцахад оролцож байгаадаа азтай хүн.
-Мөн ч олон удаа таныг огцруулах асуудал чуулганаар орсон. Та яаж хүлээж авдаг байсан бэ?
-Огт тоогоогүй гэвэл худлаа болно...
Та үргэлжлэлийг
ЭНД дарж уншина уу.
Харин та Электрон номыг ашиглахын тулд компьютер дээрээ Adobe Digital Editions программыг суулгасан байх шаардлагатайг анхаарна уу. Зааврыг
ЭНД дарж үзээрэй.