GoGo
Санал асуулга
Усны асуудал чухал байгаа энэ үед та ирээдүйнхээ төлөө усыг зөв зохистой, ариг гамтай хэрэглэж чадаж байна уу?

Санал өгсөн нийт хүн(1437)
  • -Тийм. Өдөр тутмынхаа амьдралд усныхаа хэрэглээг хянаж хэмнэж чаддаг. Шүд угаах, аяга таваг угаахдаа усаа хааж, алхам тутамдаа дуслыг ч болов хэмнэдэг.
  • -Усаа хэмнэж байна гээд бүх хэрэглээндээ хяналт тавьдаггүй ч боломжоороо хэмнэдэг.
  • -Усаа хайрлаж гамнах талаар боддог ч тэр бүр зөв зохистой хэрэглэж чаддаггүй.
  • -Үгүй. Хэмнэлт хийдэггүй.
  • -Хэмнэлт хийх тухай боддоггүй, хүссэнээрээ хэрэглэдэг. Мөнгийг нь төлдөг учраас...

Ж.Терри: Шигшээдээ тоглохоос хэзээ ч дургүйцэхгүй

2012 оны 5-р сарын 5
Ж.Терри: Шигшээдээ тоглохоос хэзээ ч дургүйцэхгүй
Болж өнгөрсөн үйл явдлуудад тодорхой тайлбар хийлгүй чимээгүй байж байсны эцэст Жон терри “The Sun” агентлагт саяхан бүрэн хэмжээний ярилцлага өгчээ. Английн шигшээтэй холбоотой асуудлын талаар, Барселонагийн эсрэг тоглолтонд улаан авсан талаараа, Холбооны цомын тэмцээнээс цомтой үлдэхийг хүсч буй талаараа энэхүү яриагаараа өөрийнхөө бодлоо илэрхийлжээ.

Түүний ахлагчийн эрхийг Английн Хөлбөмбөгийн Холбоо 2 дахь удаагаа хураахад түүнийг шигшээгээсээ зодог тайлах нь гэж хэвлэлээр цөөнгүй удаа шуугисан.

Зарим нь түүнийг хамгаалсан Фабио Капелло аргагүйн эрхэнд менежерийн суудлаа шилжүүлсэн гэж ч бичицгээж байгаа. Үүний талаар Терри юу гэх бол: "Би олон улсын хөлбөмбөгийн карьераа хэнд ч өгмөөргүй байна. Би өөрийн улсаа дэлхийн хөлбөмбөгт төлөөлөхдөө бахархалтай байдаг. Английн шигшээг орхих талаар бодохгүй байна."

"Намайг шигшээгээсээ зодог тайлна гэсэн цуу яриануудыг сонсоод би бүр яахаа мэдээгүй ээ. Бүр зарим тоглогчид надаас "чи шигшээдээ тоглохгүй болсон гэл үү" гэж ч асуусан."

"Гэхдээ үнэндээ би хэзээ ч энэ талаар бодож байгаагүй ээ. Холбоо миний хувьд маш их зүйлийг илтгэдэг ахлагчийн туузыг минь хураах шийдвэр гаргахад би үнэхээр гүн хямарсан. Хэдий тийм ч гэсэн зарим үед чи болж буй бүхнийг хүлээн зөвшөөрч цааш үргэлжлүүлэх хэрэгтэй байдаг."

Холбооноос түүний ахлагчийн эрхийг хураахад Фабио Капелло л түүнийг хүчтэй өмөөрч байсан нь хэн бүхэнд ил. Томоохон хэвлэлүүдэд ярилцлага өгч хирдээ л "тэмцэж" байсан.

"Би менежерийг ажлаа өгөхөөр болсоныг сонсоод үнэхээр цочирдсон. Капелло л миний талд зогсож Английн хуульд заасанчлан намайг шийтгэх ёсгүй байсан гэдгийг надад хэлж байсан."

"Тэр холбоотой ойлголцохгүй байсан тул өөрийн ирээдүйгээ өөр газраас хайхыг хүссэн байх."

Нэгэнт алжаа өгсөн Капеллогийн араас хэн шинэ менежер болох бол гэсэн асуулт тун хүчтэй яригдах болсон. Хамгийн боломжит хувилбар нь Тоттенхэм Хостпурын менежер Харри Реднапп байсан. Түүнийг Английн иргэн төдийгүй Тоттенхэмийг удирдаж буй амжилтаас нь ч үзэхэд шинэ БОСС болох боломжтой гээд түүнийг олон ч тоглогчид, дасгалжуулагчид фанатууд баяртай байсан юм.

Гэхдээ өнгөрсөн ням гарагт Английн Хөлбөмбөгийн холбоо Вест Бромвич Албион клубийн дасгалжуулагч Рой Ходжсонтой холбоо тогтоон 72 цагийн дараа түүнд шигшээгээ даатгаж буйгаа мэдэгдсэн юм.

"Би үргэлж л Рой Ходжсонг боломжит хувилбар гэж бодож байсан. Өмнө нь түүнийг яагаад шигшээг дасгалжуулах талаар цуу яриа дэгдээгүйг гайхдаг."

Шинэ дасгалжуулагчид тулгарч буй нэгэн асуудал бол хамгаалалтын шугам. Антон Фердинандаас үүдэлтэй үл ойлголцол түүний ах Рио, Терри нарын харилцаанд сөргөөр нөлөөлсөн тул Хой шигшээн эхний тоглолтондоо 2 тоглогчийг хэрхэн тоглуулах нь олон хүнд сонирхолтой байгаа.

"Би хэнтэй ч тоглохоосоо цааргалахгүй. Одоо ч ирээдүй ч бүх зүйл хэвийн л байна. Би шигшээд хэнийг тоглуулах хэнийг үлдээх талаар шийдвэр гаргах эрхгүй ч би өөрөө тоглохоор сонгогдвол ямар ч дургүйцэх зүйлгүйгээр тоглох л болно."

Хамгийн сүүлийн үеийн Территэй холбоотой асуудал гэвэл Барселонагийн талбайд тоглож байхдаа улаан хуудас аван талбайг чөлөөлсөн явдал билээ. Олон хүний уур бухимдлыг хүргэж спортын бус үйлдэл хийсэн хэмээн Терриг буруутгах өнгө аястай мэдээллүүд хэвлэлээр цацагдаж байгаа. Хэдий багийн менежер, тоглогчид Терри ч уучлалт хүссэн боловч яг юу болсон тухай өдийг болтол ам нээгээгүй Терри энэ удаад дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

"Эхний тоглолтонд би Санчезтай маргалдсан. Тэр миний хавирганы гэмтэлийг мэдээд хэд хэдэн удаа миний цээж хэсэг рүү нудраад авсан. Хурдан хугацаанд тэр үйлдлээ хийж байсан болохоор бусад хүмүүс анзаараагүй байх."

"Гэхдээ хариу тоглолтонд миний хийсэн үйлдэл буруу байсан. Тоглолтын дараа 2 гараа өргөөд хүн бүхнээс уучлалт эрсэн. Тэр үйлдэл бол миний үйлдэл биш, би тийм хүн биш. Чухал тоглолтын үед хариуцлагагүй үйлдэл хийсэндээ би гэмшиж байна. Би хүчирхэг, шудрага тоглогч. Зарим үед зайлшгүй такл хийх хэрэг гардаг ч тэр үед би өөрийгөө яагаад тийм зүйл хийснээ ойлгохгүй байна."

"Үүнээс илүүтэйгээр би багийнхныгаа хүнд байдалд үлдээсэндээ маш их харамсаж байсан. Тоглолтын үр дүн хэдий миний улаан хуудасны асуудлыг бага зэрэг намжаасан ч хэрвээ манай хожигдсон бол би ингээд ярилцлага өгч байхдаа юу гэх хэлэх байснаа мэдэхгүй юм."

"3 жилийн хугацаанд Аваргуудын лигт аз муутайхан байсан учраас энэ удаад хэрвээ шудрага ёс гэж байдаг л юм бол бид ялах боломжтой. Хэдий бидний хэсэг тоглогчид финалын тоглолтонд оролцох эрхгүй болсон ч бид итгэх ёстой."

Өнөөдөр болох Холбооны цомын шигшээд хэрвээ Челси түрүүлбэл Терри нэг клубт 4 удаа Холбооны цом хүртсэн гэсэн түүхэн амжилтын эзэн болох юм.

"Энэ бол миний хувьд маш том тэмцээн. Хүүхэд байхдаа би энэ тэмцээнд түрүүлэхийг хүсдэг мөрөөддөг байсан. Харин одоо энэ тэмцээнийхээ шигшээд шалгарчихаад байна. Та бүхэн мэдэх байх. "Сүүлийн ялалт яг л анхны ялалт шиг санагддаг" гэдэг дээ. Би хэзээ ч Холбооны цомоос уйдаж байгаагүй. Уйдах ч үгүй."

Д.Гантөгс “CSPORTS TEAM”



http://www.csports.mn/

Дээшээ
Хэвлэх Сэтгэгдэл бичих
'); });

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gogo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70110013 утсаар хүлээн авна.

Нийт сэтгэгдэл(5)
  • Зочин      65.173.78.203
    2012 оны 5-р сарын 5

    jinhene *** gardaa

    [ Хариулах ]00
    • gerrrard       94.55.9.131
      2012 оны 5-р сарын 5

      haramsaltai bn and min chamd tsomoo ogch chadahgui ni dee :d

      [ Хариулах ]00
      • Зочин      202.72.245.150
        2012 оны 5-р сарын 5

        hehe liverpool uuu jiwj bga usan ongots,, dundaj bag iim tom tsom awdaggui yum aa !!! chelsead erthen baga gooliin zoruugeer buuj ogson n deer kkk john terry bol jinhene er hun tuungui angliin shigshee looooserpoool l gesen ug

        [ Хариулах ]10
        • kkk      114.31.70.14
          2012 оны 5-р сарын 5

          tsaadah chine ehneree araar ni tavihdaa, naizuudiinhaa ehneriig oroldohdooo sain sh dee

          [ Хариулах ]00
      • Эр хн       202.126.91.193
        2012 оны 5-р сарын 6

        эр хүн л юм бол хөлбөмбөг сайн тоглодог байх ёстой, хүний эхнэрийг оролдож чаддаг ба хүн йх ёстой, зодоон хийж чаддаг байх ёстой. гэхдээ гол нь хэрэгтэй үед, хэрэгтэй цагт нь шүү дээ. жон тэрри бол жинхэнэ мужик эр

        [ Хариулах ]10