GoGo
Санал асуулга
Усны асуудал чухал байгаа энэ үед та ирээдүйнхээ төлөө усыг зөв зохистой, ариг гамтай хэрэглэж чадаж байна уу?

Санал өгсөн нийт хүн(1796)
  • -Тийм. Өдөр тутмынхаа амьдралд усныхаа хэрэглээг хянаж хэмнэж чаддаг. Шүд угаах, аяга таваг угаахдаа усаа хааж, алхам тутамдаа дуслыг ч болов хэмнэдэг.
  • -Усаа хэмнэж байна гээд бүх хэрэглээндээ хяналт тавьдаггүй ч боломжоороо хэмнэдэг.
  • -Усаа хайрлаж гамнах талаар боддог ч тэр бүр зөв зохистой хэрэглэж чаддаггүй.
  • -Үгүй. Хэмнэлт хийдэггүй.
  • -Хэмнэлт хийх тухай боддоггүй, хүссэнээрээ хэрэглэдэг. Мөнгийг нь төлдөг учраас...

Муур гэр бүлийн уур амьсгалыг мэдэрдэг

2012 оны 5-р сарын 5
Муур гэр бүлийн уур амьсгалыг мэдэрдэг
Зүрх муутай хүн муурыг зүрхэн дээрээ тэврэхэд өвчин нь илааршдаг гэж хэн нэгнээс сонсож байснаа саналаа. Манай оронд нэг их тэжээгээд байдаггүй ч гадныхан муурыг хүүхэд шигээ эрхлүүлж, бүр өв залгамжлуулдаг тухай яриа ч байдаг.

Монголчууд муурыг муу зөнтэй, эзнээ үхэхийг хүлээж хэвтдэг, муур урдуур нь хөндлөн гарвал муу зүйл болохын шинж хэмээн цээрлэдэг. Гэвч энэ нь харьцангуй явцуу ойлголт ажээ. Энэ амьтан амар тайван, хэрүүл шуугиангүй, баяр хөөртэй хүмүүсийн дунд байх дуртай гэнэ. Мууг зөгнөсөн муурнаас болж хүн эндсэн гэсэн бодит яриа гараагүй учир түүнийг зэвүүцэж үзэх нь багассан юмуу гэж бодогдохоор.

Орчин үед хүмүүс муурыг тэжээхээсээ илүү түүний чадварыг ашиглах гэж "нөхөрлөх" болжээ. Тухайлбал гэр, хашааныхаа хулганаас ангижрах гэж, мөн хашааны хамгаалагч, цэвэрлэгч болгох нь бий гэнэ. Орон сууцны айлд муур байвал ялаа шумуулаас гадна жоом хүртэл харагдахгүй болдог бөгөөд зарим гэр бүл ямар нэгэн амьтан тэжээвэл үр хүүхэд маань аливааг энэрэн хайрлах сайхан сэтгэлтэй болж хүмүүжнэ хэмээн үздэг болсонтой холбоотой биз ээ.

Тэгээд ч муур бусад амьтдыг бодвол маш цэвэрч амьтан гэнэ. Цэвэрч учраас хоол идсэнийхээ дараа заавал нүүp гараа угаана. Савраа шүлсдэж байгаад нүүрээ арчдаг байна. Муурны хэл арзгар ширүүн бөгөөд түүнээс нь шүлс мэт шингэн зүйл ялгарч байдаг бөгөөд магадгүй түүгээрээ нүүр гараа угаадаг байх.

Муурны биеийн онцлог шинжийн талаар дурдъя. Муурны дундаж жин нь 2.5-7кг хүрдэг бөгөөд дундаж өндөр 23-25см, урт нь 46 см (толгой, бие) ба сүүлний урт 30 см байдаг ажээ. Үе мөч, булчин шөрмөс нь тун зөөлөн, уян хатан байдаг тул толгойнхоо эргэн тойрноос бусад биеийнхээ бүх хэсгийг долоож чаддаг чадварлаг амьтан гэнэ. Мөн үсрэх чадвар сайтай бөгөөд биеийн өндрөөсөө тав дахин илүү үсэрч чаддаг байна. Цагт 60 км орчим хурдлах чадвартай гэж ярьдаг ч эгшин зуур богино зайд өндөр хурд гаргахаас өөр хол давхидаггүй ажээ.

Бид хүүхэлдэйн кинон дээрээс, тодруулбал алдарт Шрек киноноос том, өрөвдөлтэй нүдтэй муурыг олж хардаг. Тэгвэл түүний нүд амьдрал дээр үнэхээр том гэнэ шүү. Нүүрнийх нь хэмжээтэй харьцуулахад нилээн том нүдтэй бөгөөд харааны хувьд хөдөлгөөнт зүйлийг олж тогтоохдоо сайн боловч хөдөлгөөнгүй болон удаан хөдөлж буй зүйлийг олж харахдаа тийм сайн биш гэнэ. Хүүхэн хараа нь хүнийхээс өөр, босоо нарийн байдаг нь харааны хэмжээгээ хурдан өөрчлөх давуу талтай байдаг аж.

Гэгээтэй газар нарийн босоо, бүдэг харанхуй орчинд хүүхэн хараа нь нүд дүүрэн нээгдэж гэрлийн нүдэнд тусах хэмжээг ихэсгэх ба харанхуйд сайн хардаг гэнэ шүү. Үндсэн гурван өнгө болох хөх, улаан, ногоон өнгийг ялгаж харах боловч улаан өнгийг бүдэг ягаан болгож хардаг байна. Ерөнхийдөө юмс үзэгдлийг хар, цагаанаар хардаг байна.

Хамар нь бусад амьтадтай харьцуулахад гоц сайн гэж ялгарах зүйлгүй ч хүнээс хэдэн арван мянга дахин өндөр үнэрлэх чадвартай байдаг бөгөөд мууранд "хамрын хээ" гэх онцгой зүйл байдаг аж. Энэ нь хүнийхээр бол хурууны хээтэй адил бөгөөд муур болгоных өөр байдаг гэнэ. Тэрээр нохой шиг үнэрлэх чадвараа ашиглан ан хийдэггүй ч тэрхүү онцгой хамраа өөрийн эзэмшил газрын аюулгүй байдлыг шалгах болон идэж болох зүйл мөн бишийг ялгахад ашигладаг байна. Муурын хамар нь түүний онцгой эрхтэн ажээ.

Түүний таван мэдрэхүй дотроос хамгийн сайн нь сонсгол гэнэ. Сонсгол ийм сайн хөгжсөн нь хулгана зэрэг хөнгөн хөлтэй амьтдын гаргах чимээг олж сонсоход зориулагдсан, байгалиас заяагдсан гэлтэй. Мөн чихээ нэг нэгээр нь хоёр өөр зүгт хөдөлгөн тэр зүгийнхээ дуу чимээг ялгаж сонсч чаддаг ба хаана яг аль зайд гарч буйг нь маш нарийн тогтоодог байна. Эдгээр нь шөнөөр ан хийхдээ олзоо хүлээн мярааж, гэтэж байгаад авлахад зохицон хөгжсөн чадвар нь ажээ.

Муурны сүүл эзнийхээ дотоод санааг илэрхийлдэг харилцааны нэгэн эрхтэн нь. Түүний сүүл биеийнхээ урттай ойролцоо байдаг бөгөед гүйх, харайх, үсрэх зэрэг үйлдэлд хөдөлгөөний тэнцвэрээ олоход чухал үүрэгтэй байдаг байна. Хэрвээ та бүхэн муур тэжээх гэж байгаа бол түүнд өгч болох, болохгүй зүйлсийг сайтар судлах нь зүйтэй гэнэ. Муур бол махан тэжээлтэн гэдгийг нэн түрүүнд санаж байх хэрэгтэй. Тиймээс ургамлын гаралтай уураг мэтийн зүйл биш, харин амьтны гаралтай уураг өгөх шаардлагатай гэнэ.

Мууранд зориулагдсан хуурай хоолоор түүнийг тэжээх нь хамгийн зөв хооллолт болох бөгөөд ийм хоол өгөхдөө усны саванд ус, шингэлсэн сүүг байнга байлгах хэрэгтэй ажээ. Харин муурнаас хол байлгах ёстой хүнсэнд шоколад болон кофены төрлийн хүнсний зүйлс багтдаг гэнэ шүү. Ийм төрлийн зүйл идсэнээрээ бөөлжиж, чацга алддаг бөгөөд хүний хүнсэд хэрэглэдэг лаазалсан туна загасыг их хэмжээгээр өгвөл бие махбодын өөх тосыг нь задалж үхэлд хүргэх аюулыг дагуулдгийг анхаараарай.

Муур хүний энгэрт эрхлэх тун дуртай бөгөөд энэ үедээ хүрхрэх чимээ гаргаж байвал тэр аз жаргалтай байгаагийн шинж гэнэ.

Дэ.Цэрэнлхам

Дээшээ
Хэвлэх Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gogo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70110013 утсаар хүлээн авна.

Нийт сэтгэгдэл(31)
  • Зочин      118.203.6.121
    2012 оны 5-р сарын 5

    ваааааааааааааааа.. муур нохой хөөрхөн шүүү

    [ Хариулах ]113
    • hulan      202.70.34.10
      2012 оны 5-р сарын 7

      bas neg sain tal n muur oir toiniihoo hvmvvsiin daraltiig tentswerjvvldeg.

      [ Хариулах ]00
      • Зочин      27.123.214.2
        2012 оны 5-р сарын 7

        neg oros ovcharkatai baisan, hulgaid aldsan. sayahan neg muur tejeesen, huurhii min uhchihseen. muur nohoi ali ali n l uuriin gesen ontslogtoi huurhun amitad. ted bol ger buliin gishuud l boldog yum. muur nohoig bodvol tejeehed amar baidgiimoo. amitan tejeehleer dagaad ih taivan zuulun setgeltei boldog yum shig sanagddag.

        [ Хариулах ]00
      • zochin      211.211.11.40
        2012 оны 5-р сарын 5

        za neg muur avahaasdaaa

        [ Хариулах ]92
        • Ганх      202.55.186.20
          2012 оны 5-р сарын 7

          муур айл өөрөө ирэх нь сайн уу? бас айлын гэрт зулзагалвал ямар байдаг юм бол?

          [ Хариулах ]00
          • Зочин      202.170.80.45
            2012 оны 5-р сарын 7

            muur ooroo irex ni avch tejeexees ilyy sain gej duulaagyi. ontsiin yalgaa ygyi bizx. gol ni tejeex l xeregtei. xacin xoorxon amitan shyy de amid xyyxeldei shig. negent tejeevel oor oor exiin er em 2 iig tejeegerei gej zuvlie.

            [ Хариулах ]00
        • zochin      202.70.46.11
          2012 оны 5-р сарын 5

          paah zabaan muur \nestoi baliar amitan bn l;eee ...

          [ Хариулах ]411
          • Зочин      202.179.2.28
            2012 оны 5-р сарын 5

            үгүй гоогоо амьтан

            [ Хариулах ]113
          • Зочин      202.170.81.155
            2012 оны 5-р сарын 5

            tsaanaa neg zevuun amitan shuu\n\n

            [ Хариулах ]56
            • Зочин      89.132.42.166
              2012 оны 5-р сарын 5

              муур хөөрхөн амьтан. хүмүүс амьтаны эзэн гэж өөрсдийгөө хэлэх юм морины эзэн нь гээд хэзээ болохоор эзэн нь болох эрхээ хэнээс авчихсан хэн өгсөн юм тийм эрхийг харин харилцан ашиг сонирхол хамтран амьдрахын төлөө нэг нэгэндээ тус дэм болон нэг хорвоод адилхан амьдрах эрхтэй төрчихөөд эзэн гээд байдаг хүмүүс их сонин.Малаа тэжээж арчилж байж хүн өөртөө ашигтай ашигаа авдаг бикдээ. би эзэн нь мал чи тэг ингэ гээд арчилахгүй тэжээхгүй бол ашигаа авч чадахгүй.

              [ Хариулах ]52
              • Зочин      202.131.226.243
                2012 оны 5-р сарын 5

                segsiigeed aitsan muujgainii zurag baina, yuun huurhuniin..........

                [ Хариулах ]30
                • Зочин      122.201.17.202
                  2012 оны 5-р сарын 5

                  миний муур хөөрхөн

                  [ Хариулах ]60
                  • Зочин      180.54.103.74
                    2012 оны 5-р сарын 5

                    bi neeh muur nohoi tejeeye gj husdeggui bs sonirhdogguie. harin aquariumnii zagas ch goe shu

                    [ Хариулах ]01
                    • goe      151.48.29.86
                      2012 оны 5-р сарын 5

                      миний 2 муур ёстой хөөрхөн шүү_муу енэртээс хол байдаг уур чинь л дотроо ямар нэг юманд хүрчихсэн байх юм бол тэгээд л чам дээр ирэхгүй шүү дээ...хоолоо нэхнэ....эрхэлмээр бол гүзээгээ дээш нь харуулаад л тас гэдэргээ хараад л хэвтчихнэ шүү дээ

                      [ Хариулах ]00
                      • зочин      122.201.18.133
                        2012 оны 5-р сарын 5

                        муур уг нь хөөрхөн байх өө. даанч би амьтнаас айдаг хүн л дээ

                        [ Хариулах ]20
                        • Зочин      220.255.1.39
                          2012 оны 5-р сарын 6

                          чи хулгана уу?

                          [ Хариулах ]20
                        • zochin      122.201.18.135
                          2012 оны 5-р сарын 6

                          muusain mongoloo aldsan qmnuud xezee baitlaa muur tejeegeed svid bolj bailaa 5xoshuu maliinxaa yr toliig ch zob nerlej chadaxaa baichixaad gadniixaniig duraij nabsaichixaad odoo baigaa charaigaa xarchgaa *** charailchixaad muur tebreed ybj baigaa angaisan qmnuudiig xarxaar gol xarlana geech xotoo xoggvi bolgochixood...

                          [ Хариулах ]110
                          • hoorhon      182.160.11.240
                            2012 оны 5-р сарын 6

                            amitand hairtai hund muuriin 1 sartai hoorhon zulzaga beleglene ! 5 hoorhon zulzaga bna ! sonirhovol utsaa uldeegeerei !

                            [ Хариулах ]10
                            • Зочин      203.169.53.32
                              2012 оны 5-р сарын 7

                              bi buur tejeej bgad aldtsan yumaa bi dahiad muurtai bolmoor l bn \n 95092519 tsoomoo

                              [ Хариулах ]00
                              • Зочин      202.179.11.34
                                2012 оны 11-р сарын 15

                                99577755 dugaar luu zalgaarai tsagaan miip bwal buur sain

                                [ Хариулах ]00
                                • osohbayar      202.70.46.200
                                  2012 оны 12-р сарын 25

                                  muurin zulzaga baigaa yu

                                  [ Хариулах ]00
                                • Зочин      202.70.38.115
                                  2012 оны 5-р сарын 6

                                  cham shig hulduu hunii musgui yumand muur baitugai hun hairlah setgel baihgui shdee yun mongoloo baisan...chi uuriiguu hichee, cham shig jijighen guehen setgelgeetei humuus bishee

                                  [ Хариулах ]20
                                  • Зочин      182.160.57.170
                                    2012 оны 5-р сарын 6

                                    *** мал царайлсан хөдөөний ***

                                    [ Хариулах ]20
                                    • muur sudlaach      202.9.47.129
                                      2012 оны 5-р сарын 7

                                      honinii tuliig hurga, yhernii(ynee)-nii tuliig tugal, morinii (gyy)-nii tuliig botgo, temee(inge)-nii tuliig botgo, yamaanii tuliig ishig gedgiin. Medej l bgaa bizdee? Ayagyi bol chi uuruu ch ingej sain medehgyi bsan daa. Tegvel hezee mongolchuud Pitt, dobermen, bulldog, rotveller, dalmaten geh met uursduu gadaadiin nohoi erhelyylj, tegeed bas tegeej bsanaa nuguu dyylee uchirgyi zarimiig ni hoorond ni alaltsuulaal, teriig ni harj bayasan taashaal avagch ta ni bol yaavch tsoo eryyl bishee. Setgetsendee jaahan yumtai, gaj dontoi hymyys. Muur harhad tsaanaa l muu sanaatai zevyyn haragddag gedeg ch ter chini baigalasaa l zayasan turulhiin tsus gennend ni baidag anchin amitan. Jijighen bar, arslan, irves l gesen yg. Ed nar chini bygdeeree neg turul "muuriin" zyil aimagt bagttag amitad shyy de.

                                      [ Хариулах ]20
                                    • Муужгай      182.160.30.3
                                      2012 оны 5-р сарын 6

                                      муужгай аймар сониуч амьтан... гялгар уут, цаасан хайрцагт орж тоглох аймар дуртай... бас ногоон сонгиноор тоглоод байдын аймар сонин...

                                      [ Хариулах ]10
                                      • Зочин      124.158.68.255
                                        2012 оны 5-р сарын 6

                                        муур хөөрхөн юм байнаа... би гадаа гудамжинд даарч бээрсэн зулзага байхаар гэртээ авчираад хэд хоног хооллоод биё нь сайжирахаар хэрэгтэй хүнд өгьё гэсэн авах хүн таараагүй одоо манай гэр бүлийн гишүүн болсон.- маш эрх хөөрхөн амьтан болсон.

                                        [ Хариулах ]70
                                        • Зочин      124.158.68.255
                                          2012 оны 5-р сарын 6

                                          муур нохой гээд ямар нэгэн амьтан тэжээгээд ирэхээр эцэг эхчүүд болон хүүхдүүд их зөөлөн энэрэнгүй сэтгэлтэй болдог юм байна. ялангуяа амьтан тэжээсэн хүүхдүүд хэзээ ч муу юм хийхгүй....

                                          [ Хариулах ]60
                                          • gerel      122.201.28.100
                                            2012 оны 5-р сарын 7

                                            muur guulgun shu\n

                                            [ Хариулах ]00
                                            • Зочин      180.149.69.200
                                              2012 оны 5-р сарын 7

                                              muur tejeedeg humuus ihevchlen muu sanaatai humuus bdgiin bas gerees ni uuruus ni muurnii *** bnga unertej yadgiin uursduu bol medhgui ter muuhai uneree\n

                                              [ Хариулах ]01
                                              • muur sudlaach      202.9.47.129
                                                2012 оны 5-р сарын 7

                                                muur uurt ni gem hor hiihgyi saihan setgeltei hyniig zunguuruu mederdeg medremtii amitan. herev chamdeer muur ireed huliig chini shurguuguud baival chi amitand hairtai zuv saihan enerigtei hyn gesen yg. muur baigaa gazar syns syg syyder, muu yoriin zyil baidaggyi gej zun bilegchid yzdeg. bas muuriin hamgiin sain chanar ni mash tseverch. hezeech gert bie zasdaggyi, mun yalgadasaa il gargaj orhidoggyi zaaval buldag. bie zasahaar bol zaavar gardag, esvel gertee ezediinhee beldej ugshun els shorootoi savand elsniih ni goliig uhaj honhoilj bgaad bie zaschihaad daraa ni huluuruu buldag.muur uuruu tyyniigee ynerlej bgaad l yner garahaartyi boltol ni sain buldag tsever ch amitad. nohoi harin yaadag bilee?

                                                [ Хариулах ]01
                                                • Зочин      202.170.85.9
                                                  2012 оны 5-р сарын 21

                                                  цав цагаан муур зарна бүх хэрэглэлтэйгээ бга 99148581

                                                  [ Хариулах ]00