Зарим нам Улсын Их Хурлын 2012 оны сонгуульд оролцох хүсэлтээ Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд өнөөдөр албан ёсоор илэрхийллээ.
МАХН-Монголын Үндэсний ардчилсан намын “Шударга ёс” эвсэл, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Хөгжлийн хөтөлбөрийн нам, Монголын Уламжлалын нэгдсэн намын төлөөлөгчид сонгуульд оролцохоо илэрхийлсэн ийнхүү хүсэлтээ хавсралт бүхий баримт бичгийн хамт Сонгуулийн Ерөнхий Хороонд тус тус хүлээлгэн өгөв.
Хуульд заасны дагуу сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвсэл нь төлөөллийн байгууллагын шийдвэр, тухайн нам буюу эвслийн тухайд түүнд нэгдэн орсон намуудын Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дүрмийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нам, эвслийн сонгуулийн батлагдсан мөрийн хөтөлбөр, түүнийг хуульд заасан төсвийн шаардлагад нийцэж байгаа эсэх талаар гаргасан төрийн аудитын байгууллагын дүгнэлт, сүүлийн нэг жилийн хугацаанд тухайн нам буюу эвсэлд нэгдэн орсон намуудад иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандивын аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайлан, нам, эвслийн сонгууль эрхлэх төв байгууллагын нэр, түүний бүрэлдэхүүн, байрлах газрын хаяг, харилцах утасны дугаар зэргийг агуулсан мэдээлэл зэрэг баримт бичгийг хавсаргаж өгөх ажээ.
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо дээрх баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэхийг нягтлан шалгаад тэдгээрийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан тухайн нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэрээ гаргах юм байна.
Б.Номин
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gogo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70110013 утсаар хүлээн авна.
шудрага ёс эвсэл нэлээн шаанстай шүү.\n
maxh myah 2uu?
mahn-myan 2l odoo songuulid yalah baihaa yamar ch bsan mongoliinhoo gazar shoroog hariinhand hudaldaagui odoogiin erh barigchid dahin garval songuuli budliantai bolsniig shuud haruulj bna gesen ug shu songuuliar olon udaa garch bgaa odoogiin humuusiig *** songooroi ard tumen mini ee shine humuusiig l songoh heregtei \n
шударга ёс эвслийнхэнд амжилт ерөөе