GoGo
Санал асуулга
Усны асуудал чухал байгаа энэ үед та ирээдүйнхээ төлөө усыг зөв зохистой, ариг гамтай хэрэглэж чадаж байна уу?

Санал өгсөн нийт хүн(1803)
  • -Тийм. Өдөр тутмынхаа амьдралд усныхаа хэрэглээг хянаж хэмнэж чаддаг. Шүд угаах, аяга таваг угаахдаа усаа хааж, алхам тутамдаа дуслыг ч болов хэмнэдэг.
  • -Усаа хэмнэж байна гээд бүх хэрэглээндээ хяналт тавьдаггүй ч боломжоороо хэмнэдэг.
  • -Усаа хайрлаж гамнах талаар боддог ч тэр бүр зөв зохистой хэрэглэж чаддаггүй.
  • -Үгүй. Хэмнэлт хийдэггүй.
  • -Хэмнэлт хийх тухай боддоггүй, хүссэнээрээ хэрэглэдэг. Мөнгийг нь төлдөг учраас...

Авлига авсан хэрэгт холбогдсон шүүгчийг дахин шүүнэ

2012 оны 5-р сарын 7
Авлига авсан хэрэгт холбогдсон шүүгчийг дахин шүүнэ
Төв аймгийн Сум дундын II шүүхийн шүүгч Д.Оюунжаргалд холбогдох авлигын хэргийг өнгөрсөн баасан гаригт Хан-Уул дүүргийн шүүхэд хэлэлцэх байсан боловч хойшлууллаа.

Шүүгч Д.Оюунжаргал нь албан тушаалаа ашиглаж, бусдын эд хөрөнгө бүлэглэн дээрэмдсэн хэрэгт холбогдож саатуулагдсан Б.Дарханбаатар, Б.Болд-Эрдэнэ, Я.Алтан-Од, О.Ганбаатар нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлнэ, эрүүгийн хэргийг нь тэдэнд ашигтай шийдвэрлүүлж өгнө хэмээн ар гэрийнхнээс нь 2.9 төгрөг залилан авсан, Баянгол дүүргийн шүүхээр шийдвэрлэсэн Ш.Батмөнхийн хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлүүлнэ гэж түүний эхнэр Ц.Отгонсүрэнгээс 10 сая төгрөг авсан хэрэгт холбогдсон юм.

Түүнээс гадна 2009 онд П.Батдагвад холбогдох хэргийг шийдвэрлэхдээ тус хэргийн холбогдогчид мөнгө хэрэгтэй байгаагаа хэлж, улмаар түүний эгч П.Алтанцэцэгээс зээл нэрээр 3.5 сая төгрөг авлигад авсныг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас тогтоосон аж.

Хан-Уул дүүргийн шүүх өмнө нь энэ хэргийг шийдвэрлэж тус бүрт нь хоёр жил хорих ял оноож байсан боловч Улсын Дээд шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаар дахин хэлэлцэхээр болоод байгаа юм.

Н.Мөрөн

Дээшээ
Хэвлэх Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gogo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70110013 утсаар хүлээн авна.

Нийт сэтгэгдэл(2)
  • Зочин      122.254.127.66
    2012 оны 5-р сарын 7

    хөөрхий туг тахиулчихаж. ийм шүүгч *** шиг л байдаг юм байна лээ шүү дээ

    [ Хариулах ]10
    • Зочин      202.170.94.130
      2012 оны 5-р сарын 7

      sain yum boljee. odoo tegeel ehneesee barigdaal bna daa. idsen ulsuud n bitgii barigdaasai geed zalbiraad suuj bai. ideh gej bgaa n ene ah egch nar shigee bolno gej bodood uur yumaa erthen hiij bsan n deer shuu.

      [ Хариулах ]00