GoGo
Санал асуулга
Усны асуудал чухал байгаа энэ үед та ирээдүйнхээ төлөө усыг зөв зохистой, ариг гамтай хэрэглэж чадаж байна уу?

Санал өгсөн нийт хүн(1439)
  • -Тийм. Өдөр тутмынхаа амьдралд усныхаа хэрэглээг хянаж хэмнэж чаддаг. Шүд угаах, аяга таваг угаахдаа усаа хааж, алхам тутамдаа дуслыг ч болов хэмнэдэг.
  • -Усаа хэмнэж байна гээд бүх хэрэглээндээ хяналт тавьдаггүй ч боломжоороо хэмнэдэг.
  • -Усаа хайрлаж гамнах талаар боддог ч тэр бүр зөв зохистой хэрэглэж чаддаггүй.
  • -Үгүй. Хэмнэлт хийдэггүй.
  • -Хэмнэлт хийх тухай боддоггүй, хүссэнээрээ хэрэглэдэг. Мөнгийг нь төлдөг учраас...

Лондонгийн олимпод Монголоос есөн жүдоч зодоглоно

2012 оны 5-р сарын 7
Лондонгийн олимпод Монголоос есөн жүдоч зодоглоно
Олон улсын жүдо бөхийн холбооноос өнгөрсөн долоо хоногт тивүүдийн АШТ-ийг нэгэн зэрэг зохион байгуулснаар жүдочдын олимпийн эрхийн оноо цуглуулах тэмцээнүүд өндөрлөлөө.

Хоёр жил гаруй үргэлжилсэн оноо цуглуулах тэмцээнээр дэлхийд чансаагаараа эрэгтэй жин тус бүрийн эхний 22, эмэгтэй жин тус бүрийн шилдэг 14 нь Лондонд зодоглох эрхтэй боллоо.

Манайхан эрэгтэйчүүдийн 60кг, 66кг, 73кг, -100кг, эмэгтэйчүүдийн 48кг, 52кг, 63кг, -78кг-д олимпийн эрхийг албан ёсоор авлаа. Мөн IJF-ээс олимпийн эрхийн гадна үлдсэн бөхчүүдэд боломж олгох үүднээс нэмэлт эрхийг хуваарилахаар болсон тул Монгол Улсаа төлөөлөн нийт есөн жүдоч зодоглоно.

Эмэгтэйчүүдийн 57кг-ын Д.Сумъяа 27 дугаарт, 70кг-д Ц.Наранжаргал  26 дугаарт гээд улаан шугаманд ойрхон жүдочид олон байгаа учраас Монголын жүдо бөхийн холбоонд хүндхэн сонголт хийх нь. Нэмэлт эрхийг авах бололтой.

Үүнээс гадна эрэгтэйчүүдийн зарим жинд 2-3 тамирчин олимпийн эрхийн улаан шугаманд багтсан.

Тухайлбал, 60кг-д Д.Төмөрхүлэг, Ч.Болдбаатар, Г.Болдбаатар, 66кг-д Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа, -100 кг-д Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн нар шилдэг 22 дугаарт эрэмблэгдээд байгаа. Харамсалтай нь нэг жинд тухайн улсаас нэг л бөх барилдах дүрэмтэй учраас Монголын жүдо бөхийн холбоо дахин нэг сонголт хийх болох нь ээ.

МЖБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбатаас энэ талаар тодруулахад “Тухайн улс олимпод хэнийг нь барилдуулах шийдвэрээ зургадугаар сард багтаан IJF-д албан ёсоор нэрсийг нь өгөх ёстой. Нэмэлт нэг эрхийг хэнд олгохоо удахгүй шийдэж албан ёсоор мэдэгдэх болно” гэсэн хариулт өглөө.

Эрэгтэй:

60 кг:

Д.Төмөрхүлэг 596 оноо, /11 дүгээр байр/
Г.Болдбаатар  594 оноо, /12 дугаар байр/
Ч.Болдбаатар  550 оноо, /15 дугаар байр/

66 кг:
Х.Цагаанбаатар 1164 оноо, /гуравдугаарт/
С.Мияарагчаа 890 оноо, /есдүгээрт/

73 кг:

С.Ням-Очир 960 оноо, /зургаадугаарт/

-100 кг:
Н.Түвшинбаяр 896 оноо, /тавдугаарт/
 Б.Тэмүүлэн 622 оноо, /13 дугаарт/

Эмэгтэй:

48 кг:

М.Уранцэцэг  690 оноо, /зургаадугаарт/

52 кг:
М.Бундмаа  1302 оноо, /хоёрдугаарт/

63 кг:
Ц.Мөнхзаяа  814 оноо, /10 дугаарт/

-78 кг:
П.Лхамдэгд  900 оноо, /долоодугаарт/

Б.Ирээдүй

Дээшээ
Хэвлэх Сэтгэгдэл бичих
'); });

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gogo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70110013 утсаар хүлээн авна.

Нийт сэтгэгдэл(14)
  • Зочин      202.131.248.54
    2012 оны 5-р сарын 7

    60 l jaahan hetsuu yum. busad ni oilgomjtoi l baina

    [ Хариулах ]10
    • Зочин      202.179.20.142
      2012 оны 5-р сарын 7

      tuvshin bayar avargaa amjilt

      [ Хариулах ]10
      • Зочин      119.40.100.138
        2012 оны 5-р сарын 7

        odo odahij az tusheh bolvuu? 2008 ond estoi l ter udriin nar ni eej, buhiin devjee ni iveesen. dahin amjilt gargaval saihan l bn. harin ter judo giin holboonoos durmend uurchlult oruulsan ni harin ontsgui te.

        [ Хариулах ]02
        • Зочин      124.158.90.3
          2012 оны 5-р сарын 8

          чи бол х.у.ж.а.а байна

          [ Хариулах ]00
      • Зочин      202.72.246.142
        2012 оны 5-р сарын 7

        tomorhuleg l yvah bolov uu daa mayragchaag denduu haramsaltai yum daa sportiin zolios gej ene bh daa

        [ Хариулах ]10
        • Зочин      202.179.23.208
          2012 оны 5-р сарын 7

          Тамирчиддаа амжилт хүсье.ямар ч байсан алт авдаг юм шүү дээ.Авахгүй бол олон түмэн их дургүйцна даа

          [ Хариулах ]01
          • doombor      14.202.192.93
            2012 оны 5-р сарын 7

            manai judochid london 2012-t chadna, bi itgej bna. zahiig mushgaad suuna.\nmedal-n tuluu ursulduh bolomjtoi 5-6 jin bna. niit medaliin bolomj beijing2008-s hamaagui iluu haragdaj bna.\namjilt!

            [ Хариулах ]00
            • Sonirhogch      203.91.117.4
              2012 оны 5-р сарын 7

              miyaragchaa temvvlen 2-t jaahan tiimhen l ym boloh ni dee. ug ni zaluuchuudaa ilvv demjij yawuulwal zugeer ym shig ee. tuwshinbayar awargiin huwid sain ch buh bidnii baharhal gehdee beejind hiij baisan gol gol mehnuud ni bas hyazgaarlalttai bolchihson odoo mash ih sudlagdchihsan baigaa uchraas ug ni temvvleng yawuulbal zugeer ym shig.

              [ Хариулах ]12
              • Зочин      202.179.20.129
                2012 оны 5-р сарын 7

                дүрэм нь өөрчлөгдөөгүй бол түвшинбаяр дэлхийн аварга болчих байсан шүү хийдэг бүх мэхийг хориод байхад дэлхийд тавд эрэмбэлэгдэнэ гэдэг бас л мундаг байна гэхдээ энэ тамирчдаа нээлттэй шударга сорил хийлгэж байж олимпод барилдах эрхийг нь өгөөсэй хэн татаастай нь биш хүчтэй байгаа нь явах ёстой 60, 66, -100-д монголын жүдогийн холбоо сорилтоо шударга явуул

                [ Хариулах ]20
                • зочин      203.91.117.4
                  2012 оны 5-р сарын 7

                  сорилт явуулах шаардлага байгаа юмуу. дэлхийд эрэмблэгдсэн дарааллаараа явахад болно ш дээ. тийм л их явах хүсэлтэй байсан юм бол жш нь: мияаграгчаа цагаанбаатарын өмнө эрэмблэгдэх хэрэгтэй байсан юм.

                  [ Хариулах ]00
                  • from Toronto      130.63.101.103
                    2012 оны 5-р сарын 7

                    judochiddoo amjilt husie. delhii erembleed baihad, manai ter daguu l tamirchdaa ilgeeh ni yer ni onoh baih uu.

                    [ Хариулах ]00
                    • Зочин      124.158.70.231
                      2012 оны 5-р сарын 7

                      түвшинбаяр, цагаанбаатар 2 одоо хэрэгггүйээ тэмүүлэн миярагчаа 2-г явуулсан нь дээр одоо ид байгаа 2. дээр нь төмөрхүлэг болж байна.

                      [ Хариулах ]01
                      • zero      85.232.98.210
                        2012 оны 5-р сарын 8

                        hehe yu gej tiim ym bhavdee.hen deeguurt eremlegdej bn ter ni l yavsan ni shudraga.mongoor bish byraaraa ezelsen ratingiig odoo buruutgaad yahav zaluu huuhduuded bolomj oshoo bgaa.tsgaanaa tuvshuu 2too amjilt huseed ahiad neg itgel ogson ni deer bhaa.magad tedni suuliin olimp.

                        [ Хариулах ]00
                        • ganaa      85.26.241.152
                          2012 оны 5-р сарын 12

                          66 kg sorilt ogokh heregtei gej bodoj bna

                          [ Хариулах ]00