Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)-ийн 10 жилийн ой энэ жил тохиож байгаа.
Энэ хүрээнд Монголын Урлагийн Зөвлөл /МУЗ/, Итали улсын Милан хот дахь Монголын Өргөмжит Консулын Газар, УДБЭТ хамтран, хатагтай Э.Туулын санхүүжилт, Төгөлдөр Сан, НЗД-ын Хэрэгжүүлэгч Агентлаг Соёл Урлагийн Газрын дэмжлэгээр Италийн алдарт зохиолч Алессандро Манзонийн “Сүйт залуус” моно жүжгийг тавдугаар сарын 9-нд 19.00 цагаас Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт толилуулах гэж байна.
Алессандро Манзонийн алдарт “Сүйт залуус” зохиолыг Италийн театрын найруулагч Массимилиано Финаззер Флори нь Шекспирийн маягийн уянгын халилт хөрвүүлэн найруулж, анх 2010 онд Милан хотын La Scala театрт уншлага хэлбэрээр толилуулснаас хойш энэ төслөө улам хөгжүүлэн сонгодог бүжиг болон Верди, Россини, Беллини, Паганини, Масгани нарын хөгжмийн бүтээлээр баяжуулжээ.
2011 оны 6-р сараас эхлэн АНУ, Канад, Аргентин, Франц, Турк болон бусад хэд хэдэн орнуудаар аялан толилуулжээ.
Энэхүү моно жүжиг нь Алессандро Манзонийн уран яруу үгээр сүйт залуусын хайрын түүхээр дэмжуулан 16-р зууны Италийн нийгмийг бүхий л буян өлзий, бузар үйл, зөрчил тэмцэлтэй нь үзүүлж, үзэгчдийн сэтгэлийн утсыг хөндөх бизээ.
Мөн энэ жүжгийн талаар зохион байгуулагчдын зүгээс маргааш буюу 5-р сарын 8-нд 12:00 цагаас “MN” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийх аж.
Б.Номин
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gogo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70110013 утсаар хүлээн авна.
сүйт залуус монголд гэхээр нь солонгосоос десант буугаа юм болов уу гэж бодлоо.
би лав хятадаас байх гэж бодлоо
ямар үнэтэйн бол? билет нь олдох болуу
монголынх шиг ийм ухаантай зүүсэндээ ээлээ өгдөг бөгжин холвоос тогтоож болдог ийм гайхамшигтай бөгжөөр сэтгэл зүрхээ холвосооноо харуулдаг багжтөй улс дэлхийд байхгүй. Монгол хуримын бөгжинд итгэлээ шингээвэл гайхамшигтай юм гэсэн даанч монголчууд утгын хүндлэхгүй нэг байдаг л нэг бөгжтэй адил тоодоггүй. энэ хоёр хос бөгжийн илвийг шидийг нь монголчууд мэдээсэй. Монголын юм болгон нь энэ дэлхийд ганцаараа ганцаардлагдсан болон зохицсон байдаг гэтэл монгол бид шиг ууруугаа хараад ойччихсон хүнтэй улс ард түмэн дэлхийд бараг л байхгүй байдаг. Ард түмэн гэдэг яг нэг айлтай адил нэг айлын хүмүүс нь нэг нэгнээ дандаа сэтгэлдээ тэтгэн бодож байвал тэр айл алжадгүй гэдэг гэтэл монголд нэг нэгнээ муулсан хараасан дургүйцсэн алдаа болгоноор буруутгасан хүмүүсийн нэгдэл байдаг.
mongold tsuuhun hedhen mongoloo meddeg mongol bna. busad ni bugd heregleenii dontonguud l u i v a r c h i n bulhai gadaadiin n o v s h nuud shig bolchihloo. mongol ugsaanii gadaad geh yumuu haashaa yum. heleh muu ug oldohgui yumaa. tuuh soyol gun uhaanaa meddeg boloh yumsan.
gadaadiin malnuudiin hiisen huuramch yumiig duuraij yu hiinee?
envvnii pletnii vne hed yum bol
суйт залуусийг дэмж байна.
сүйт залуусийг дэмж байна.