Өмнөд Солонгосын Пусан хотын нэгэн караоке бааранд гал гарсан бөгөөд үүнээс болж есөн хүн амь үрэгджээ. 25 хүн түлэгдэлтэй байгаагийн нэг нь нэлээд хүнд байдалтай эмнэлэгт хэвтэж байгаа юм.
Амь үрэгдсэн хүмүүсийн дотор Шри-Ланкийн гурван иргэн байгаа гэнэ. Тэд хамт олонтойгоо ирж нэгэн баяр тэмдэглэж байсан ажээ. Амь үрэгдсэн хүмүүсийн долоо нь эрчүүд хоёр нь эмэгтэй юм байна.
Эмч нар хохирогчдыг шатсан зүйлээс ялгарсан хорт бодист хордсон гэх дүгнэлт гаргажээ. Хүчтэй утаатай байсан учир олон хүн байшин дотроос гарч чадаагүй талаар цагдаа нар онцолсон байна. Зургаан давхарт байсан караокегийн 28 өрөөний нэгэнд нь гэнэт гал авалцсан бөгөөд зарим нэгэн гэрчүүдийн мэдүүлснээр дэлбэрэлт сонсогджээ. Харин юунаас болж ийнхүү гал гарсан талаар мэдээлэл алга байна.
Т.Бүрэн
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gogo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70110013 утсаар хүлээн авна.
podvold uil ajillagaa yavuuldag gazaruud osoltoi l do! um maani badme hum!!!
6 davhart geed bichsen bna and mini
...за манайхан л их караокед их орж архиддаг хүмүүс дээ болгоомжтой л байх хэрэгтэй... ер нь улаанбаатрын караоке нууд ороод хархаар жижигхэн нүхнүүд аюултай
karoake gej baliar gazar bainaa. ene solongos hyatad uilchilgeenii gazar buriin ard mansuuruulah bodis yan han bainga zardag gej duulsan shuu!!! *** solongoschuudiig eh ornoosoo huun zailuulya muu pzdanuudiig