GoGo
Санал асуулга
Усны асуудал чухал байгаа энэ үед та ирээдүйнхээ төлөө усыг зөв зохистой, ариг гамтай хэрэглэж чадаж байна уу?

Санал өгсөн нийт хүн(2030)
  • -Тийм. Өдөр тутмынхаа амьдралд усныхаа хэрэглээг хянаж хэмнэж чаддаг. Шүд угаах, аяга таваг угаахдаа усаа хааж, алхам тутамдаа дуслыг ч болов хэмнэдэг.
  • -Усаа хэмнэж байна гээд бүх хэрэглээндээ хяналт тавьдаггүй ч боломжоороо хэмнэдэг.
  • -Усаа хайрлаж гамнах талаар боддог ч тэр бүр зөв зохистой хэрэглэж чаддаггүй.
  • -Үгүй. Хэмнэлт хийдэггүй.
  • -Хэмнэлт хийх тухай боддоггүй, хүссэнээрээ хэрэглэдэг. Мөнгийг нь төлдөг учраас...

Хархорин руу нүүцгээе

2012 оны 5-р сарын 8
Хархорин руу нүүцгээе
Суманд байгаа нь аймгийн төв рүү, аймгийн төвийнхөн нь хот руу хошуурч, хотод байгаа нь гадаад руу гарахаар нүдээ ухаж өгөх нь холгүй зүтгэж байгаа цагт тэнэг уриалга юм шиг санагдаж л болох юм.

Гэхдээ Улаанбаатараас дайжих цаг болсон юм биш үү, хүмүүс ээ. Нийслэлд тулгамдаад байгаа асуудлыг тоочоод байвал барагдахгүй. Утаа, хөрсний бохирдол, ундны усны хомсдол, замын түгжрэл гээд. Хамгийн гол нь энэ янзаараа байвал хэдхэн жилийн дараа Улаанбаатарт амьсгалах агаар, уух ус байхгүй болох шинжтэй.

Тиймээс хөдөө рүү нүүх шаардлага зайлшгүй тулгараад байна. Гэхдээ хаашаа вэ гэдэг нь сонирхолтой. Тэр сонголт нь эртний нийслэл Хархорин байхад яагаад болохгүй гэж. Тэнд цэвэр, бохир усны шугамыг аль хэдийн тавиад дууссан.

Одоо айлууд нь хувийн хаус бариад, төвийн шугамтай холбож болохоор болчихлоо. Түүнээс гадна орон сууц баригдаад эхэлчихлээ. Уг нь төр засгийнхан Хархорин хотыг Монгол Улсын нийслэл болгоно гэж амлаж байсан ч дорвитой ажил хийгээгүй. Гэхдээ тэнд хүссэн хүсээгүй том төвлөрөл үүсэх нь тодорхой болчихлоо.

Хэдэн жилийн өмнө хот барих газраа сонгож, сууринг тэр чигт нь харах боломжтой өндөрлөг дээр гурван баганаар тулсан соёмбо барьж байлаа. Тэр бэлгэдэл тун удахгүй биелэлээ олох магадлал өндөр байгаа юм. Хэдийгээр сүртэй ярихгүй байгаа ч гэсэн нийслэл тийшээ шилжиж магадгүй байдалтай байна. Аль хэдийнэ төрийн томчууд, баячууд Хархоринд газар аваад, хашаагаа хатгаад эхэлж.

Зарим нь бизнесээ ч хийгээд эхэлчихсэн байгаа юм билээ. Чацарганы тариалан ихэсч байна гэнэ. Тиймээс эртхэн тийшээ нүүж, сумын статустай байгаа дээр нь газраа авах хэрэгтэй. Хаана ч газар авсан яах вэ.

Ажилгүй сууна гэж айгаад яахав. Зам засвар, барилга байгууламж, газар тариалан гээд ажлаас их юм алга байна. Цаашид ч ажлын байр нэмэгдэнэ. Хамгийн гол нь Хархорин сум Монгол Улсын төв цэгт шахам байрладаг болохоор аль ч талаараа ашигтай. Хамгийн гол нь хүн ам нь өсч, эдийн засаг нь томрохын тулд тэнд хүн ам нь олон байх хэрэгтэй байна. Хэрвээ хүмүүс сайн дураараа нүүдэггүй юм аа гэхэд улсаас бодлого боловсруулж яагаад болохгүй гэж.

Өнөөдөр бүх сумыг хөгжүүлнэ гэж үлгэр ярьж байхаар ганцыг нь төвийн тулгуур бүс болгочих. Угийн дэд бүтэц сайтай, аялал жуулчлал хөгжиж байгаа бүс нутаг болохоор барилгажуулаад, үйлдвэрүүдийг нь сэргээчихвэл аяндаа томроод л ирнэ. Ядаж Эрдэнэт, Дарханы дайтай том хот болбол Улаанбаатарын төвлөрлөөс бага ч гэсэн хасч чадах байх. Тиймээс Хархорин руу нүүж байгаа хүмүүст газрыг нь хурдан шуурхай олгох ч юм уу, ямар нэг урамшуулал хэрэглэмээр байна. Эсвэл тэнд чацаргана тарих газар, суулгацаар нь хангасан ч яадаг юм. Ямар нэг аргаар хүн амын тоог нь нэмэх арга хэрэглэе л дээ. Тэр хэрээр сургууль, цагдаа, эмнэлэг, цэцэрлэгээс авахуулаад төрийн байгууллагуудын бүтэц томорно.

Түүнийгээ дагаад албан хаагчид хэрэг болно. Олон хүнтэй болохоор наймаа хийх ч хүн олширно. Гэх зэргээр эдийн засаг тэлнэ шүү дээ. Хэрвээ энэ төр засагт сууж байгаа "гөлгөрүүд" хүсэх л юм бол болохгүй юм байхгүй. Уг нь Ерөнхийлөгч Хархориныг улсын нийслэл болгох тал дээр нэлээд идэвхтэй байр сууриа илэрхийлж, ажилламаар шинжтэй байсан. Одоо яаж байгааг мэдэхгүй юм. Гэхдээ түүнд тийм бодол байгаа гэдэгт найдаж байна.

Гишүүдийн дунд ч ийм бодолтой хүн олон байгаа. Хамгийн гол нь идэвхтэй ажилламаар байгаа юм. Нийслэлд 75 мянган айлын орон сууц барих хөтөлбөр боловсруулаад байгаа. Гэхдээ хэзээ ажил хэрэг болж, иргэд нь гялайхыг мэдэхгүй байна. Тэгээд орон сууц олшрох тусам дахиад цахилгаан станц нэмж барих гээд асуудал үүсээд байгаа. Тэгвэл тэр цахилгаан станцаа Хархоринд бариад, 100 мянган айлын орон сууц босгочих л доо.

Түүнийхээ дараа хэдэн яам, Төрийн ордонг нүүлгээд л боллоо. Зүгээр л зоригтой, дорвитой алхам хийх шаардлагатай байна. Тэгэхгүй бол хэдхэн жилийн дараа Улаанбаатарын бүх иргэд уушгины өвчнөөр шаналж, уух усгүй хатаж үхэхдээ тулах вий. Ерөөсөө л Хархорин руу нүүцгээе.

Н.Пунцагболд



Дээшээ
Хэвлэх Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gogo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70110013 утсаар хүлээн авна.

Нийт сэтгэгдэл(55)
  • Зочин      182.160.10.129
    2012 оны 5-р сарын 8

    zaaaa odoo baigaa ulaanbaatariihaa zamiig ch zasaj chadahgui bjiij haa baisa har horin be? hudlaa huurugduud ochiod uhen uhtlee huduu tal deer amidrah yy? har horind hun ochij suurshitlaa 61 jil bolno.

    [ Хариулах ]1014
    • naran      202.131.227.133
      2012 оны 5-р сарын 8

      10 аад жилийн өмнө элбэгдорж би ерөнхийлөгч болбол хархоринд нийслэлийг нүүлгэнэ гээд л газар ухаад цай хадаг булаад байсан биз дэ. ерөнхийлөгч болоод 4 жил боллоо энэ тухай ганц ч ам ангайсангүй. ингэж л хошгируулдаг *** да. тэрэнд боломж байж л байлаа шдэ. эхлэлийг нь тавьж болох л байсан. 10 жил дотроо багтаад нүүчийшдэ.

      [ Хариулах ]131
      • Зочин      125.174.88.22
        2012 оны 5-р сарын 8

        naad nuudelchin setgelgeeneesee salval yaasan yum be bolhoo baihlaar nuugeed l yavdag yamar utga bna za harhorind ochiloo dahiad l buun *** utaa daraan bas nuuhuu. odoo bgaa hotoo tseverleed utaagui bolgood amidarval yaasan yum. hotod hamgiin heregtei yum us shuu dee usgui bolvol yaahch argagui nuuhees uur argagui. us bgaa ued hotoo uursduu tseverlej utaa *** noos ny salgah heregtei. nuuye muuye gehiin orond tuul goliin eheer mod tarih hotiin ailuudaa tsever bohir us togond zalgah talaar bodoj setgeh heregtei.

        [ Хариулах ]82
        • Зочин      124.158.69.187
          2012 оны 5-р сарын 8

          хархоринг нийслэл болгож уих, засгийн газарыг гэр хороололтой нь хамт тийшээ нүүлгэх хэрэгтэй

          [ Хариулах ]20
          • Зочин      202.179.18.237
            2012 оны 5-р сарын 8

            хотод хөдөөнөөс суурьшдагийг болиулах хэрэгтэй. бүртгэж авахгүй л байхад яах юм бэ? ажилд хотын бүртгэлтэй хүмүүсийг л ав гээд захирамж гаргачихаач дээ. 1 сая хүнийг бодох уу хэдэн залхуу малчидыг бодох уу?

            00
            • Зочин      202.55.186.20
              2012 оны 5-р сарын 8

              bye bye. bi bol 4 uuliinhaa honhoroos yavahgui ee\n

              00
          • Зочин      180.235.172.72
            2012 оны 5-р сарын 8

            *** ухна тэр *** одоо огцорч далд ороосой худлаа ярьж сурсан *** ***

            [ Хариулах ]00
            • Зочин      124.158.69.187
              2012 оны 5-р сарын 8

              хархоринг нийслэл болговол уих-ын гишүүн болох хүн хөдөө амьдрах юм байна гэж үзээд хүмүүс тэгж ихээр гишүүн болох гэж чармайхгүй байлгүй дээ. хархоринг цэвэр нийслэл хот л болгох хэрэгтэй. зг, уих, ерөнхийлөгч, яам, агентлаг, тэдэнд үйлчлэх байгууллага тэгээд л болоо. үсрээд 100 мянган хүн лб олох биз.

              [ Хариулах ]00
          • Зочин      202.21.113.138
            2012 оны 5-р сарын 8

            OCHOOD BAIGALIIN SUITGEED GOLIIN SHIRGEEGEED YAJ ZAVAARTAH BOLOO

            [ Хариулах ]111
            • Зочин      202.170.94.130
              2012 оны 5-р сарын 8

              ha ha ha harhorin bhdaa ch yahuu dee. nerteigeer n texas nuuye l daa.

              [ Хариулах ]05
              • Зочин      202.170.94.130
                2012 оны 5-р сарын 8

                ene setguulchiin havriin sindrom n arilaagui bh aa. 4 uliraliin sindromtoi gar bh n.

                [ Хариулах ]13
            • kkk      202.126.91.185
              2012 оны 5-р сарын 8

              nuue geed bgaa ulsuudad\nh\nu\nt\nc

              [ Хариулах ]00
            • Demjij bna      202.9.47.130
              2012 оны 5-р сарын 8

              zow yum bichjee, eniigee l ajil hereg bolgoh talar ug ni hootsldwl

              [ Хариулах ]47
              • Зочин      202.170.94.130
                2012 оны 5-р сарын 8

                hahaha yag unen. huutsulduul uzeech dee, buteh ch yum bil uu.

                [ Хариулах ]43
              • zochin      203.169.48.131
                2012 оны 5-р сарын 8

                nuuh tsag ni boloh ni ch bolson l doo. gehdee har horinii gazariig luivarchid ni avaad duustsan bnalee. gazariin une ni ub gaas neeh ih yalgaagui bolson

                [ Хариулах ]35
                • Dashbalbar      182.160.21.124
                  2012 оны 5-р сарын 8

                  Хойд эцэгтээ хөөгдсөн тэр жаалд хүүд Хоосон үг хэлээд нэмэргүй Ядарсан эмгэнд Эрх чөлөө яриад хэрэггүй Ясыг нь амраах орон байр өгч үз Хүнлэг ёсны тухай өгүүлээд хэрэггүй Хүйтэн гэрт нь түлээ өгч тус бол Өлссөн хэдэн хүүхдэд нь Ардчилал чинь хэрэггүй Өөх тостой хоол, зүсэм талх өгч үз Өвдөж зовсон охинд зөгнөлт яриа тусгүй Өөрийн үр шиг санаж эмийг нь олоод өг Туйлдсан олон түмэндээ хоосон бүү амла Турсгыг чинь хуулаад жалганд хаяж мэднэ Барууны эзэддээ л амласнаа эргэж нэг тунгаа Балагт дөрвөн жилийг нуруундаа үүрч бөхийлөө Элбэгдорж минь чи мөнхийн ус уугаагүй Эрлэгт очих өдрөө хаая бас санаж бай 1993оны.12.01. Очирбатын Дашбалбар

                  [ Хариулах ]32
                  • Зочин      202.170.67.227
                    2012 оны 5-р сарын 8

                    пунцагболд гэж *** амьтан хэзээ хөдөөнөөс орж ирсэн юм бол? хөдөөний нүүдэлчин сэтгэлгээнээсээ салаагүй тэнэг мангар.

                    [ Хариулах ]73
                    • Зочин      202.170.94.130
                      2012 оны 5-р сарын 8

                      tegeed nuugeech de ta nariig hen bitgii nuu geed bgaan be. erunhiilugch nuuh mashiniig chini olj uguh yostoi yum uu?

                      [ Хариулах ]21
                    • zochin       124.158.88.12
                      2012 оны 5-р сарын 8

                      улаанбатарыг нүүлгэж болохгүй ээ. учир нь энд хотоо олигтой хэтийн төлөвлөгөөтэй байгуулж чадаагүй байж тэнд очиж унаган төрхөөрөө байгаа орхоны хөндийг дахин бузарлаж яав чиг болохгүй. тэр сайхан газрыг харин амралт зугаалгын газар болгон өргөжүүлэн хөгжүүлэх хэрэгтэй. улаанбаатар эндээ л байх, харин цаашид сайн хэтийн төлөвлөгөө гаргаж хөгжүүлэх тухай л ярих хэрэгтэй. энэ саналыг яав ч дэмжиж болохгшй.

                      [ Хариулах ]63
                      • Зочин      202.170.94.130
                        2012 оны 5-р сарын 8

                        odoo ingeed zavaarsan yumaa uursduu zasaj yanzalaad amidarsan n deer. hanbogd uuliin hundii ug n orhonii hundiiguus ch iluu saihan gazar bsan yum. hen zavaaruulsiin be ingehed.

                        [ Хариулах ]11
                        • zochin      116.225.225.25
                          2012 оны 5-р сарын 8

                          ulaanbaatariin daaz arai l ihdeed bn shu dee.. hudunuus orj irj bga huduunii humuusee l tiish n yavuulj hugjuulsen ni deer.. zaaval nuulgej bhaar tend bas dahiad l hugjuuleh heregtei gej bodoj bn.. ulaanbaatariin zahaar tuvlursun huduunii humuus odoo ub-d zovj bhaar huduu yav..

                          [ Хариулах ]00
                          • Зочин      180.235.172.72
                            2012 оны 5-р сарын 8

                            хэн нь хэнийгээ ад үзэх вэ дээ төв газар бараадаж амьдрах нь хүн бүхний л сонирхол шдээ яах гэж юм л бол хөдөөнийхөн гэж ад шоо үзэж байдаг юм. эмнэлэг сургууль адаглаад үзвэр үйлчилгээ гээд бүх юм нь байдаг бол хэн наашаа ирэхийг хүсэх юм бэ

                            [ Хариулах ]10
                      • Зочин      203.194.116.30
                        2012 оны 5-р сарын 8

                        хар хорин *** жатга ихтэй

                        [ Хариулах ]04
                        • Зочин      202.170.71.38
                          2012 оны 5-р сарын 8

                          demjij nuuh zovshdee zasgiin gazar nuuchihvel bugd dagaad nuunee gehdee ehleed ded butetsee saitar tavih heregtei

                          [ Хариулах ]62
                          • ОМА Б.Мнхням      65.49.14.71
                            2012 оны 5-р сарын 8

                            пунцагболдын бичсэнтэй санал нэг байна. ерөнхийлөгчийн санаачлага, уриалга ч буруу биш баймаар. үг *** сууснаас үгээ хэлсэн нь дээр, яншиж харааж хэвтэснээс ямар нэг юм хийсэн нь дээр

                            [ Хариулах ]33
                            • Зочин      202.21.114.133
                              2012 оны 5-р сарын 8

                              төрийн хэдэн байгууллага, хэдэн их дээд сургуулийг л нүүлгэвэл болчих юм байгаа юм даа

                              [ Хариулах ]20
                              • setgegdel      202.179.16.132
                                2012 оны 5-р сарын 8

                                tegie bolj bna! nyye!

                                [ Хариулах ]31
                                • Zochin      202.70.42.171
                                  2012 оны 5-р сарын 8

                                  harhorin sumiin hursnii butets ni 500.0 myangan hunees deeshee bol diilehgui. tegeheer tend huuchin ub shig l 1 hot baiguulj boloh baih.

                                  [ Хариулах ]00
                                  • Зочин      203.91.119.100
                                    2012 оны 5-р сарын 8

                                    hodoonii malnuudiin nuudelchin setgehuigeer ingej handaj bolohgui dee. ub-g suidleed harhorind ochloo gehed heden jiliin daraa harhoring suidleed daraa n haashaa nuuhev. bolohgui asuudliig n shiidej yavdag bolohoos hayaad nuudeg yum bish.

                                    [ Хариулах ]28
                                    • Зочин      202.179.20.252
                                      2012 оны 5-р сарын 8

                                      ene hotiin zarim neg nuhuduud yag adilhan nuudelchid baij deer ni uursduu yu ch medehgui yu ch chadahgui, bolovsrolgui, soelgui neg l ih ih zantai haraal eruul helj hun doromjilson humuus baihiin. chadahguidee busdad ataarhaad baij ydaj yvdag yum shig bgaan. 1-rt mongolchuud nuudelchid bish hagas nuudelchid shuu de todorhoi gazar nutagggui uls damjin nuudelllej yvdag evrei, tsigan zereg undestenuudiig nuudelchid gedeg yum. harin mongolchuud heden myngan jileeer zuvhun ene nutagtaa l amidarch bna. malchin ail 4 uliral eeljilj neg l nutagtaa buuri selgedeg. ene hagas nuudelchin setgelgeenees eh delhiiteigee herhen zuv hariltsahuu, busdad saad bolohguigeer herhen yaj aj turuh ve gedeg sanaag avah gej odoogiin hun turulhtun ergej sudalj sonirhij bna.

                                      [ Хариулах ]101
                                      • Зочин      125.174.88.22
                                        2012 оны 5-р сарын 8

                                        yum bolohgui bolonguut hayad yavdag nutag hureltsehee bainguut hajuu uls ruu dairch ezelj avdag zan tegeed mongolchuudiinh bish evreichuudiin zan bolj bna uu. bidnees sudalj surah yum gansthan l bgaa tsag agaaraas bolj amidrah nuhtsul muudsan ued hajuu uls ruugaa dairch tendhiin humuusiig huuguud uursduu nutagt ny suurshih. delhiig suiruuleh bish tend amidarch bgaa iluudel hun amiig buuruulah. ene zang hyataduud suraad avchihval ih ayul bolohnee. eko ene ter gej baigaad huchtein huchguigee alj hyadaad yavbal yaasan yum bid hamgiin turuund archigdah bhdaa.

                                        [ Хариулах ]14
                                      • AMAN      95.56.4.110
                                        2012 оны 5-р сарын 8

                                        kazakhstanaas suralts. niislelee nuulgeed xotoo bariad 10-aad jil bolj bna

                                        [ Хариулах ]70
                                        • Зочин      125.174.88.22
                                          2012 оны 5-р сарын 8

                                          saindaach bish ard tumen boslogo gargaval ter shine niislel ruu ochij chadahgui gesen tootsoon deer nuusen shuu dee. bid ene heden *** erh barigchdaa tegej uursduusuu holduulmaargui bna durgui hurgeed bval hajuud baij baih amar shuu dee kkk.

                                          [ Хариулах ]00
                                        • уншигч      202.170.84.7
                                          2012 оны 5-р сарын 8

                                          би хувьдаа дэмжиж байна. энэ их хотжилтын сөрөг үр дагаврууд ар араасаа хөвөрсөөр байна. өвөл хар машин, нүүрсний хорт утаагаар уушгаа хордуулж, хавар нь хөрсний бохирдолын түйрэн, үнсээр амьсгалж, зун нь хөрсний бохирдол нь бороотой холилдон урсаж, намар нь ахиад л энэ бүхний үргэлжлэл эхэлж байна. иймд гарц талаас нь харвал, хотоо шилжүүлэх,дагуул хотуудыг бий болгох эсвэл шилжин ирэгсдийг хязгаарлаж, баг,сум гээд анхан шатны байгууллагыг дэмжиж хөдөөд хөгжлийг бий болгож төвлөрлийг сааруулах хэрэгтэй байна.

                                          [ Хариулах ]10
                                          • Монгол эмэгтэй      203.194.116.73
                                            2012 оны 5-р сарын 8

                                            би иргэн хүний хувьд дэмжиж байна. хэдий ажил алба үр хүүхэд гээд таталдах зүйл ихтэй ч гэсэн бид өнөө маргаашаа биш ирээдүйгээ бодох хэрэгтэй ш дээ. \"амьдрал хэмээх торыг хүмүүс бид сүлжээгүй, харин ч бид энэ торны өчүүхэн нэг утас бөгөөд үүгээр хэт их оролдсоноор өөрсдийгөө тасдаж буй нь тэр.\" гэж нэг ухаантан хэлсэн байдаг юм. \n

                                            [ Хариулах ]10
                                            • zochin      122.201.18.159
                                              2012 оны 5-р сарын 8

                                              nyylgexed byruudax ium alga. abilgachin elbegdorj met n l daxiad songuuliin shoy bolgochixgyi bol\n

                                              [ Хариулах ]01
                                              • Зочин      132.194.70.73
                                                2012 оны 5-р сарын 8

                                                bitgii *** bgaarai gulug mini chi enhbayariin boovviig saahaa boli

                                                [ Хариулах ]10
                                              • dusal nemer      124.158.88.57
                                                2012 оны 5-р сарын 8

                                                xarxorin gesnees altanbulag ruugaa nvvchvvl yasiimdee. xojim xaramsaxgvin tuld. usny asuudal gej 1 yum bna. tegjil bodogdood bna.

                                                [ Хариулах ]01
                                                • Зочин      202.55.183.138
                                                  2012 оны 5-р сарын 8

                                                  ulsiin niislel hoid zahad baih zohimjgui

                                                  [ Хариулах ]00
                                                  • Зочин      202.179.20.253
                                                    2012 оны 5-р сарын 8

                                                    hoimortoo zugeer yumbish uu, daanch shumuul ni xetsuu dee\n

                                                    [ Хариулах ]00
                                                • 911      202.180.219.23
                                                  2012 оны 5-р сарын 8

                                                  за даа улаанбаатар хотдоо угаартаад энэ л насаа авах минь. юу гэхэв ахиж тэгэж онгон догшин хар хориумдаа шавааралдан харлуулж яахнав.

                                                  [ Хариулах ]00
                                                  • Зочин      202.55.183.138
                                                    2012 оны 5-р сарын 8

                                                    harhorind 1 say huntei bish 200 myangan huntei niislel baij bolno

                                                    [ Хариулах ]10
                                                  • nuue gene uu      202.126.91.185
                                                    2012 оны 5-р сарын 8

                                                    ***

                                                    [ Хариулах ]00
                                                  • Зочин      203.91.117.4
                                                    2012 оны 5-р сарын 8

                                                    анхнаасаа л зөв бодлоготой, зөв төлөвлөгөөтэй хотыг байгуулж болно ш дээ. \n

                                                    [ Хариулах ]20
                                                    • Зочин      183.177.96.2
                                                      2012 оны 5-р сарын 8

                                                      uul ni heden jiliin umnu erunhiilegch ochood shav taviad l baisan, neeree l ub-aas uur garts oloh heregtei, bohir zavaan gej tuildaa hurlee

                                                      [ Хариулах ]00
                                                      • Зочин      124.158.88.57
                                                        2012 оны 5-р сарын 8

                                                        owog deedsiin nutgaaraa boduul yag teg dund ni gej bodiin [Altanbulag-iig]

                                                        [ Хариулах ]00
                                                        • Зочин      202.131.235.2
                                                          2012 оны 5-р сарын 8

                                                          yun hol bodood bnaa ehleed uulaantaar hotiinhoo oir hawid bga gazraa buh tal deer sanaa boduul ysn yum be? nalhaih gej gazar bn tuw aimag bn,

                                                          [ Хариулах ]00
                                                          • zochin      180.149.69.200
                                                            2012 оны 5-р сарын 8

                                                            ... ENE SANAAG DEMJIJ BAINA DELHIIN NIISLEL GEJ ZARLAAD NUB AND BUSAD NOLOO BUHII OLON ULSIIN BAIGUULLAGUUDIIG ORUULJ IREED TOM TOM ULSIIN HORONGO ORUULALTIIG ORUULJ IREN CHINA TOUN,RUSSIAN TOUN, JAPAN TOUN,KOREA TOUN GEED HOROOLOLUUDIIG BARIULAAD L TEGEED NUUTSGEEY L DEE GOOD IDEA DEMJIJ BAINA

                                                            [ Хариулах ]00
                                                            • Нлгэн шилжл      202.55.190.42
                                                              2012 оны 5-р сарын 8

                                                              эхлээд их хурал ,засгийн газар , яамдуудыг эхний ээлжинд нүүлгээрэй . \nяг их хааны нүүдэл аятай нүүлгэх юм шүү кемп маягтай том том гэр бариад сууршиж байг

                                                              [ Хариулах ]00
                                                              • Зочин      182.160.30.188
                                                                2012 оны 5-р сарын 8

                                                                huuyee buuh gazriig mini zaagaad ali

                                                                [ Хариулах ]00
                                                                • Зочин      202.170.81.155
                                                                  2012 оны 5-р сарын 8

                                                                  gazriig ni yamarch chiregdelgui olgono gevel ch nuune shuu.

                                                                  [ Хариулах ]00
                                                                  • Зочин      202.170.81.155
                                                                    2012 оны 5-р сарын 8

                                                                    nuuye saihan sh dee. hamgiin gol ni turoos demjih heregtei\n

                                                                    [ Хариулах ]00
                                                                    • ireedui      202.55.191.37
                                                                      2012 оны 5-р сарын 8

                                                                      bi law demjij bn. bid yagaad iim ochuuhen bodoltoi bolchson ym be? hotiig ankhnaas n zuw baiguulaad ywbal bolohgui zuil ugui. 100 jiliin umnu ulaanbaatar ymar bsan zurgiig uzeerei. odoo hugjsun hugjsun. tegehdee utaa, hursnii bohirdol, emh zambaraagui hut tuluwlult geed olon asuudal bii. \nharhoriniig manai ornii jishig hot bolgoy. 790-750 garui jiliin umnu ikh mongoliin niislel bsan hot shuu dee. mongolchuudaa....

                                                                      [ Хариулах ]00
                                                                      • Зочин      112.171.209.143
                                                                        2012 оны 5-р сарын 8

                                                                        zass ter ardiin namdaal xel. ted chin l olonxi biz dee.

                                                                        [ Хариулах ]00