GoGo
Санал асуулга
Усны асуудал чухал байгаа энэ үед та ирээдүйнхээ төлөө усыг зөв зохистой, ариг гамтай хэрэглэж чадаж байна уу?

Санал өгсөн нийт хүн(1760)
  • -Тийм. Өдөр тутмынхаа амьдралд усныхаа хэрэглээг хянаж хэмнэж чаддаг. Шүд угаах, аяга таваг угаахдаа усаа хааж, алхам тутамдаа дуслыг ч болов хэмнэдэг.
  • -Усаа хэмнэж байна гээд бүх хэрэглээндээ хяналт тавьдаггүй ч боломжоороо хэмнэдэг.
  • -Усаа хайрлаж гамнах талаар боддог ч тэр бүр зөв зохистой хэрэглэж чаддаггүй.
  • -Үгүй. Хэмнэлт хийдэггүй.
  • -Хэмнэлт хийх тухай боддоггүй, хүссэнээрээ хэрэглэдэг. Мөнгийг нь төлдөг учраас...

Хөгжиж буй 20 гаруй орнууд хяналтын чиглэлээр зөвлөлдөж байна

2012 оны 5-р сарын 8
Хөгжиж буй 20 гаруй орнууд хяналтын чиглэлээр зөвлөлдөж байна
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Р.Содхүү БНХАУ-ын Жаншу мужын, Чанарын Хяналт Шалгалт, Хорио Цээрийн Институтаас зохион байгуулж буй “Хөгжиж буй орнуудын орох, гарах үеийн бараа, бүтээгдэхүүнд тавих хяналт” сэдэвт дэд сайд нарын түвшний семинарт энэ сарын 08-наас 18-ны өдрүүдэд оролцохоор болжээ.

Хөгжиж буй орнуудаас нэр бүхий 20 гаруй орны Дэд сайдууд болон түүнтэй дүйцэх албан тушаалтнууд тус семинарт оролцож, олон улсын туршлагаас хуваалцаж байгаа юм.

Уулзалтаар Хятадын Үндэсний Хорио Цээрийн Зохицуулалтын Систем, холбогдох хууль тогтоомжийн гүйцэтгэл болон ололт, зохицуулалт мөн стандарт, хил дээрх хүнс ба бүтээгдэхүүний аюулгүй байдлын талаар авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар нарийвчлан танилцаж, тэргүүн туршлагаас суралцаж өөрийн салбарт хэрэгжүүлэх боломжийг судлах ач холбогдолтой юм. Мөн БНХАУ-ын Чанарын Хяналт, Шалгалт Хорио Цээрийн Ерөнхий Газрын бүтээгдэхүүний чанар, импорт, экспортын бүтээгдэхүүний орох гарах үеийн хяналт, хүнсний аюулгүй байдлын талаарх хэтийн төлөвлөлтийг хэлэлцэх аж.

Ингэхдээ МХЕГ-ын дарга Р.Содхүү оролцогч орнуудын төлөөлөгч нартай дугуй ширээний ярилцлага хийж өөрийн орны бүтээгдэхүүний чанар, импорт, экспортын бүтээгдэхүүний орох гарах үеийн хяналт, хүнсний аюулгүй байдлын талаар танилцуулж тулгарч буй хүндрэлтэй асуудлын талаар зөвлөлдөж байна.

Тэрээр тус семинарт оролцож буй орнуудын холбогдох удирдлагуудтай биечлэн танилцаж, цаашдын боломжит хамтын ажиллагааны талаар санал солилцож тодорхой үр дүнтэй байлгах асуудлаар санал солилцох гэнэ.

Б.Номин


Дээшээ
Хэвлэх Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gogo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70110013 утсаар хүлээн авна.

Нийт сэтгэгдэл(0)