GoGo
Санал асуулга
Усны асуудал чухал байгаа энэ үед та ирээдүйнхээ төлөө усыг зөв зохистой, ариг гамтай хэрэглэж чадаж байна уу?

Санал өгсөн нийт хүн(1418)
  • -Тийм. Өдөр тутмынхаа амьдралд усныхаа хэрэглээг хянаж хэмнэж чаддаг. Шүд угаах, аяга таваг угаахдаа усаа хааж, алхам тутамдаа дуслыг ч болов хэмнэдэг.
  • -Усаа хэмнэж байна гээд бүх хэрэглээндээ хяналт тавьдаггүй ч боломжоороо хэмнэдэг.
  • -Усаа хайрлаж гамнах талаар боддог ч тэр бүр зөв зохистой хэрэглэж чаддаггүй.
  • -Үгүй. Хэмнэлт хийдэггүй.
  • -Хэмнэлт хийх тухай боддоггүй, хүссэнээрээ хэрэглэдэг. Мөнгийг нь төлдөг учраас...

Лукаку зээлээр явах магадлалтай

2012 оны 5-р сарын 9
Лукаку зээлээр явах магадлалтай
Челси клубын довтлогч Ромелу Лукаку одоогийн Челси дэх байр суурь болон тоглож буй тоогоороо маш их урам нь хугарч байгаа ба дараагийн улиралд өөр багт зээлээр тоглохоос татгалзахгүй хэмээн хэлжээ.

Өнгөрсөн улирлын зун Бельгийн Андерлехт клубээс ирсэн Лукаку нь энэ улиралд Премьер лигийн ердөө 6 тоглолтонд л сэлгээгээр гарч тоглосон юм. Хэдий багийн дасгалжуулагч солигдсон ч түүний тоглох тоо нэмэгдээгүй билээ.

Лукаку: “Би илүү олон тоглолт хийх хэрэгтэй. Би Челсид ийм байна гэж төсөөлөөгүй. Андре Виллас Боас, Роберто Ди Маттео аль нь ч ялгаагүй. Би тэдний шийдвэрт санал нийлж байгаагүй, гэхдээ тоглогч дасгалжуулагчийнхаа шийдвэрийг л дагах ёстой.”

“Гэхдээ би хэзээ ч Челсид ирсэндээ харамсаж байгаагүй. Би маш их зүйлийг сурсан.”

Бельг довтлогчийн хувьд ирэх улирлаас Вердер Бремен клубт зээлээр тоглох магадлалтай ба учир нь Мариний гэрээнд түүнийг оруулж болох юм. Харин түүний бие төлөөлөгч энэхүү мэдээг цуцалсан.

Лукаку: “Челсигийн үндсэн дасгалжуулагчаар хэн томилогдохыг хүлээх хэрэгтэй. Яг одоо миний хувьд хамгийн чухал зүйл бол тоглох, энэ л шалтгаанаас би өөр газарт тоглох магадлалтай.”

“Миний гол зорилго бол маш их туршлага хуримтлуулаад Челсидээ эргэн нэгдэх. Мөн би үндэсний шигшээ багтаа бүрэн тоглох хэмжээний болж чадах ёстой.” хэмээн хэлсэн байна.

Б.Амарбат “CSPORTS TEAM”



http://www.csports.mn/


Дээшээ
Хэвлэх Сэтгэгдэл бичих
'); });

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gogo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70110013 утсаар хүлээн авна.

Нийт сэтгэгдэл(0)