-2011 онд улсын хэмжээнд 962 хүүхэд осолд өртсөнөөс 40 хүүхэд амиа алдаж, 935 хүүхэд гэмтжээ-
Хариуцлагагүй, соёлгүй, согтуу жолооч нарын гайгаар зам тээврийн осол эгээ л дайн мэт олон хүний амь насыг авч одож байна.
Гэвч явган, жолооч гэлтгүй хүн бүхэн замын хөдөлгөөний соёлд суралцах нь эргээд амь нас, эрүүл мэндээ аврах боломжийг олгож буй хэрэг. Харамсалтай нь согтуурхсан үедээ жолоо барин хүний амь насыг хохироож, өөрөө шоронд орох хүн цөөнгүй. Түүний зэрэгцээ гарцгүй газраар гэнэт зам хөндлөн гүйх, олноороо хөтлөлцөн явснаар дайруулах байдал ч мундахгүй.
Нэгэнт бид өөрсдөө энэ мэт байдалд хэдийнээ сурчихсан бол одоо үр хүүхэддээ замын хөдөлгөөний соёлыг зааж сургах, цаашлаад тэдэнд өөрсдийн биеэр үлгэр дуурайл үзүүлүүштэй. Харамсалтай нь хүүхдээ хөтөлчихөөд ямар ч гарцгүй газраар үхэр тэрэг шиг зүтгэж байдаг эцэг эхчүүд хаа сайгүй таарна. Та өнөөдөр хүүхдээ аваад гарч болох ч маргааш хүүхэд чинь дайруулаад таныг орхин одож болох юм гэдгийг санаж үзвэл дээргүй юу.
Өнгөрөгч 2011 онд улсын хэмжээнд 962 хүүхэд осолд өртсөнөөс 40 хүүхэд амиа алдаж, 935 хүүхэд гэмтжээ. Өөрөөр хэлбэл мянга шахам хүүхэд хөгжлийн бэрхшээлийн зовлонг амсаж, үеийнхээ хүүхдүүдийн гүйж харайхыг нулимстай нүдээр харж суугаа гэсэн үг.
Харин он гарсаар нийслэлийн хэмжээнд эхний дөрвөн сарын байдлаар хүүхэд холбогдсон, өртсөн 250 осол бүртгэгдэж үүнээс 3 хүүхэд нас барж, 267 гэмтэл авчээ. Энэ нь урьд онтой харьцуулахад хүүхэд өртөж буй осол 15,2 хувиар, гэмтсэн хүүхдийн тоо 26,5 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй харин амиа алдсан хүүхэд 57.1 хувиар буурсан үзүүлэлт ажээ.
Зам тээврийн осолд өртсөн явган зорчигч хүүхдүүдийн насны байдлаас харахад 0-7 насны хүүхэд 28,2 хувь, 8-14 насны хүүхдүүд 55,6 хувь, 15-17 насны хүүхдүүд 16,2 хувийг тус тус эзэлж байгаагаас дүгнэхэд 8-14 насны явган зорчигч хүүхдүүд хамгийн их зам тээврийн осолд өртөж байна. Өөрөөр хэлбэл байнга хөтөлж явдаг байснаа “одоо өөрийгөө аваад явах болсон” хэмээн эндүүрч орхидог насныхан. Хүүхэд л бол хүүхэд байдаг гэдгийг санаж энэ насанд нь замын хөдөлгөөний соёлыг сайтар захиж сануулж байх нь зүйтэй мэт.
Осолд хамгийн их өртөж буй цагт хүүхдүүд хичээл эхлэх, тарах цаг болох 11.00-13.00, 16.00-18.00 цагууд орж байгаа бөгөөд энэ цагуудад жолооч нар болон эцэг эхчүүд илүү сонор сэрэмж, анхаарал болгоомжтой байх нь зүйтэй юм.
Замын хөдөлгөөнд оролцож буй хэлбэрээс авч үзвэл 62,2 хувь нь явган зорчигч хүүхэд, 26,7 хувь нь тээврийн хэрэгслээр зорчигч хүүхэд харин 3,4 хувь нь дугуйгаар хөдөлгөөнд оролцогч хүүхэд байна.
Явган зорчигч хүүхдүүд зам тээврийн осолд ихэнхдээ сургууль орчмын замд зам хөндлөн гарах гэж байгаад зам тээврийн осолд өртдөг ажээ. Мөн хүүхдүүд бөөнөөрөө буюу хоёр гурваараа явж байгаад зам тээврийн осолд их өртөж байгааг онцгойлон сануулах нь зүй.
Хүүхдүүд осолд өртөж байгаа дараах шалтгаануудаас урьдчилан сэргийлээрэй:
-Замын зорчих хэсэг дээр тоглох
-Гарцтай замын гарцгүй хэсгээр зам хөндлөн гарах
-Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулах
-Ойртон ирсэн тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх
-Чихэвчний хөгжим сонсох, мессеж бичих гэх зэргээр анхаарал сарниулах үйлдэл замын хөдөлгөөнд оролцож байхдаа хийдэг
Дээрх шалтгаануудыг үр хүүхдүүддээ сайтар ойлгуулан тайлбарлаж мөн эцэг эхчүүд, жолоо барьж буй хүмүүс, багш нарын хамтын дэмжлэгтэйгээр бид хүүхдүүдээ аврах боломжтой юм.
О.Ариунбилэг
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gogo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70110013 утсаар хүлээн авна.
Гүүрэн гарц барихгүй л юм бол Ээж Аавын Өвөө Эмээгийн Ах Эгчийн энхрий бяцхан Үрс ирээдүйн Монголын их эзэд маань замын голд амиа алдсаар байх болох нь.Улсын мөнгийг тэрбум тэрбумаар нь иддэг Эрх мэдэлтнүүдээ та нарын үр хүүхэд сургууль цэцэрлэгтээ Ланд машинаар хүргүүлж авхуулдаг байж болно гэхдээ нийт Монголын ард түмэн бяцхан үрсээ бодоод Гүүрэн гарц барих тендэр хурдан зарлаж хэрэгжүүлмээр байна.Эх орондоо хэрэгтэй аюулгүйн гүүрэн гарц барьж л байвал тендэрээ луйвардана уу мөнгө иднэ үү хамаа алга.Миний монголын ард түмэн замын голд дахин бүү үрэгдэг !!! Энэхүү уриалгыг цааш нь дамжуулна уу хүмүүсээ!
замын хөдөлгөөний дүрэм - амьдралын дүрэм
согтуугаар машин барьсан м у у архичдыг хатуу шийтгэе. мөн урьдчилан сэргийлье.
шалгаал байхын, торгоол, эрхийг нь хасаал байхийн, согтуугаар машин бариад яваал байхийн. яамаар ч юм.
согтуугаар хүнийг дайрч алсан лүндэндоржийг бариач
hecuu yumaa ur huuhduud ni tsag busaar uhej uregdeed bhad turd bgaa humuus ni anhaaral handuulahgui yumaa bidnii hoich ue bolson nyalh amitad shuu dee. metro barichuul buudal bolgon deer nuhen gartstai bolohiin deer hun bolgon mashin unaj zamiin hudulguund oroltsohgui amar bolno , mun juulchid map-aa haraad l metrodchihno. olon sain tal bna shuu dee. bugd sanaa ned l dee hedii boltol ingej amidrah yum be metrotoi bolgood ug l duu ulaanbaatar hotiig tugjirch yavahaas uneheer zalhaj bnaa.
ene bol hotiin dargatai shuud holbootoi,yavgan yavah zam gej baihgui yavgan hunii zam bolgon deer baishin bariad hun yavah ih hetsuu bolson bid haaguur yavah be
сбд-н 3-р хорооны 10-р байрны замыг нийтийн зам болгож байгаа юмаа даа тэгээд хүүхэд тоглох газаргүй хүн явах замгүй тэгээд яах вэ өөрөө чи үр хүүхэдтэй юу
уг нь энэ байрны 1 талыг хаасан байсан чи онгойлгуулж нээлгэсэн хүүхэд машин дайруул гэсэн үг үү
yavgan hunii zam barihguigees bolood mashin hun 2 neg zamaar hudulguund orolcoj bnsuudee
er ni *** ch geltgui hun hezeed robot shig buhniig bolovsruulj chadahgui shuu dee. nogoo talaas huuhduudee gartsaar gargaj , nogoo gerel ene teriig sain zaaj ogoh heregtei bna.
18-28 ЯГААН МАШИН ЯРГАЙТАД 9-НЫ 20 ЦАГ ОРЧИМ ХҮҮХЭД МӨРГӨСӨН
Согтуугаар жолоо баьрж хүн ардаа хороохоо зогсоох цаг аль хэдийн болсон биш үү. Дэндүү байна Мөн явган зорчигчид бас ногоон гэрлээр гарч байгаач ээ. Хүнд гай бололгүй амьдрах хэрэгтэй баймаар юм. Яг л мал шиг явах юм да. Машинтай, явган малнууд болсон байна аа. Бодох хэрэгтэй хэцүү биш ш дээ, бүгд л дүрмээ барих тэгээд л боллоо. Тийм бол хичнээн олон хүн, хүүхэд олоо амьд сэрүүн байж байгаа бол бодож үзээрэй
manai hotod surguuli tsetserlegiin oir,orchimd zam hondlon garah garts eroosoo algaa............zergeldee horsh ornuudad surguuliin zonnd 100metr gazart hurd saaruulagch bas ter hesgiin zamiig anhaaruulaad ongoor ylgasan baih jisheetei... ene olon joloonii kursiig togsoj baigaa shine jolooch nar ...ystoi togsohod amar bolson bainalee...dandaa ariin haalgaar mongoo ogood l...hicheeldee suuhgui baraa ni haragdahgui baij baigaadl unemlehee avch bainalee... tegeheer chin jolooch togsoj ymar jolooch baih ni oilgomjtoi baina....jishee avii ldaa...14dugeer surguuli gehed hoid zuun taldaa mash tom busnii buudal, uulzvar tov zamtai,,tegehed garts 1 l baina. /.............