GoGo
Санал асуулга
Усны асуудал чухал байгаа энэ үед та ирээдүйнхээ төлөө усыг зөв зохистой, ариг гамтай хэрэглэж чадаж байна уу?

Санал өгсөн нийт хүн(1916)
  • -Тийм. Өдөр тутмынхаа амьдралд усныхаа хэрэглээг хянаж хэмнэж чаддаг. Шүд угаах, аяга таваг угаахдаа усаа хааж, алхам тутамдаа дуслыг ч болов хэмнэдэг.
  • -Усаа хэмнэж байна гээд бүх хэрэглээндээ хяналт тавьдаггүй ч боломжоороо хэмнэдэг.
  • -Усаа хайрлаж гамнах талаар боддог ч тэр бүр зөв зохистой хэрэглэж чаддаггүй.
  • -Үгүй. Хэмнэлт хийдэггүй.
  • -Хэмнэлт хийх тухай боддоггүй, хүссэнээрээ хэрэглэдэг. Мөнгийг нь төлдөг учраас...

Хүүхдүүд ахмад үедээ хүндэтгэл үзүүлэв

2012 оны 5-р сарын 9
Хүүхдүүд ахмад үедээ хүндэтгэл үзүүлэв
Манай оронд хүүхдийн байгууллага үүсч хөгжөөд эдүгээ 87 жилийн түүхтэйгээ золгож байна. Харин өчигдөр энэхүү түүхэн ойг Монголын хүүхдийн ордонд тэмдэглэн өнгөрүүллээ. "Хүүхдээ сонсъё" нэртэй зохион байгуулагдсан уг арга хэмжээ их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлсэнээр эхэлсэн юм.

Монголын хүүхдийн ордонд эх орны ирээдүй болсон авьяаслаг хүүхэд багачуудаас гадна хүүхдийн байгууллагад хүчин зүтгэж явсан үе, үеийн ахмадууд хуран цугларсан байв. Шанз, төгөлдөр хуур, хошин үзүүлбэр, бүжиг, дуу зэргийг гаргууд эзэмшсэн хүүхэд багачуудын тоглолт ахмадын энгэрт гялалзах одон медалийн оч нь болж байх шиг санагдсан юм.

Мөн энэ үеэр хүүхдийн эрх, хамгаалал, хүүхдийн хөгжил оролцооны баримт бичгийг танилцуулах, хүүхдийг сонсох, хүүхдэд мэдээлэл өгөх зэрэг үйл ажиллагаа явагдсан.

Дашрамд дурьдахад, манай оронд хүүхдийн байгууллага "Хойчийг залгамжлагч, багачуудын холбоо" нэртэйгээр анх 1925 онд байгуулагдаж байжээ. Түүнээс хойш 1991 онд "Монголын идэрчүүдийн холбоо", "Монголын скаутын холбоо" зэрэг хүүхдийн байгууллага үүсч өдгөө 10 гаруй холбоо ажиллаж байгаа аж.

Б.Ширнэн

Дээшээ
Хэвлэх Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gogo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70110013 утсаар хүлээн авна.

Нийт сэтгэгдэл(1)
  • алтанбагана      202.9.47.130
    2012 оны 5-р сарын 10

    хүүхдүүд ахмад настанд туусалдаг бол сайн.

    [ Хариулах ]21