GoGo
Санал асуулга
Усны асуудал чухал байгаа энэ үед та ирээдүйнхээ төлөө усыг зөв зохистой, ариг гамтай хэрэглэж чадаж байна уу?

Санал өгсөн нийт хүн(1808)
  • -Тийм. Өдөр тутмынхаа амьдралд усныхаа хэрэглээг хянаж хэмнэж чаддаг. Шүд угаах, аяга таваг угаахдаа усаа хааж, алхам тутамдаа дуслыг ч болов хэмнэдэг.
  • -Усаа хэмнэж байна гээд бүх хэрэглээндээ хяналт тавьдаггүй ч боломжоороо хэмнэдэг.
  • -Усаа хайрлаж гамнах талаар боддог ч тэр бүр зөв зохистой хэрэглэж чаддаггүй.
  • -Үгүй. Хэмнэлт хийдэггүй.
  • -Хэмнэлт хийх тухай боддоггүй, хүссэнээрээ хэрэглэдэг. Мөнгийг нь төлдөг учраас...

Ихэнх түймрийг цурманд оруулсан байна

2012 оны 5-р сарын 9
Ихэнх түймрийг цурманд оруулсан байна
Одоогийн байдлаар улсын хэмжээнд Сэлэнгэ аймагт хоёр, Хөвсгөл аймагт долоон түймэр асч байна.

Харин Архангай, Төв, Сэлэнгэ, Дорнод, Булган аймаг болон нийслэлийн нутаг дэвсгэрт найман түймэр цурманд байгаа аж. Асч буй түймрийг тоймлон хүргэе. Сэлэнгэ аймгийн Түшиг, Цагааннуур суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна.

Мөн Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Аргалтайн гол, Бөргөөгийн гол, Хээгт, Чандмань-Өндөр, Алаг-Эрдэнэ, Улаан-Уул зэрэг газруудад түймэр асч байгаа мэдээлэл бий. Зарим газарт гарсан түймрийг унтраахад хүндрэлтэй, холбоо барих боломжгүй байгаа аж.

Цурманд оруулсан түймрийн тухайд гэвэл Төв аймгийн Борнуур сумын Сүжигтэй ам, Батсүмбэр сумын Зурамтай зэрэг газруудыг хамран гарсан ойн түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газар, Аврах тусгай ангийн Ой, хээрийн түймэртэй тэмцэх салбарын бүлгийн албан хаагчид, Борнуур, Батсүмбэр иргэд нийлсэн 165 хүн, 14 автомашинтайгаар ажиллаж энэ сарын 6-нд цурманд оруулжээ.

Мөн Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Дөрвөлжингийн ар, Архангай аймгийн Жаргалант сумын Ажраг, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Өлөнтийн эх, Тариатын даваа, Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Баяндаваа, Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон зэрэг газарт гарсан түймрийг цурманд оруулсан байна.

Түүнчлэн Дорнод аймгийн Баяндун сумын Шивэртийн ам хэмээх газар гарсан хээрийн түймрийг аймгийн Онцгой байдлын хэлтсийн бүлгийн аврагчид, орон нутгийн иргэд Хилийн цэргийн албан хаагчид нийлсэн 120 хүн ажиллаж өчигдөр өглөө цурманд орууллаа. Уг түймрийг ОХУ-ын хил хүртэл цурманд оруулсан аж. Харин хилийн цаана түймэр ассан хэвээр байгаа гэнэ.

А.Лхагва

Дээшээ
Хэвлэх Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gogo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70110013 утсаар хүлээн авна.

Нийт сэтгэгдэл(3)
  • byambaa      202.131.226.243
    2012 оны 5-р сарын 9

    яаана дааа, хайран сайхан эх орон, ой мод минь. хурдан л унтраасай

    [ Хариулах ]00
    • zochin      203.91.119.139
      2012 оны 5-р сарын 9

      oi modoo uursduu ugrluj, shataaj duusgaad gazriin baylagaa hyataduudad aldaad mongoloos yum vldehgvi nee.

      [ Хариулах ]00
      • ib      202.131.234.131
        2012 оны 5-р сарын 9

        naad tuimer chine aimaar ym bolj bga gesen yaagaad eniigee surwalchladaggui ym be. uls turjsun ymnuud

        [ Хариулах ]10