Хуваарь ёсоороо маргааш болох УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 15.00 цагаас хийхээр болсон байна.
Өнөөдрийн хурлаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
1. Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудал;
- Улсын Их Хурлаас санал болгосон нэр дэвшигчийн танилцуулгыг Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл танилцуулна.
- Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон нэр дэвшигчийн танилцуулгыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга танилцуулна.
- Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Одбаяр танилцуулна.
2. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай асуудал;
- Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос санал болгосон нэр дэвшигчдийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулна.
- Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон нэр дэвшигчийн танилцуулгыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга таницуулна.
- Улсын дээд шүүхээс санал болгосон нэр дэвшигчдийн танилцуулгыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Н.ГАНБАЯР танилцуулна.
- Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Сайханбилэг танилцуулна.
3. "Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Очирбат танилцуулна.
4. "Хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хадгалах журам батлах тухай" Улсын Их Хурлын 2007 оны 9 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
- Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Жекей танилцуулна.
5. Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газраас болон Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нараас өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол танилцуулна.
6. Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга танилцуулна.
- Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Үүл танилцуулна.
7. Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар нараас өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулна.
- Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд танилцуулна.
8. Усны нөөцийг бохирдлоос хамгаалах, усны бохирдлын хяналтын тухай хуулийн төсөл, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;
- Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.Ганбямба танилцуулна.
- Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэдванчиг танилцуулна.
9. Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
- Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Сайхансанбуу танилцуулна.
10. Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээлэл /үргэлжилнэ/;
11. Бусад.
Б.Номин
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gogo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70110013 утсаар хүлээн авна.
\nашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухайд өнөөдөр шийдэгдээсэй. нийгэмд үүнийг хүлээсэн хүлээлт үүссэн байгаа.
uih-iin nowshnuudaa ta nart sandal suudlaas iluu eh oron, tusgaar togtnol, ard tumen heregteig uhaarah tsag hezee ireh