МОСКВА. /РИА Новости/. ОХУ-ын Улсын Дум тавдугаар сарын 8-ны ээлжит бус хуралдаанаараа ОХУ-ын Ерөнхийлөгч асан Дмитрий Медведевийг тус улсын Ерөнхий сайдаар баталлаа.
Үүний дараа Медведевийг Ерөнхий сайдын албан тушаалд томилох тухай зарлигт Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурав.
Медведевийг 299 депутат дэмжиж, 144 депутат эсэргүүцжээ. Түдгэлзсэн депутат байгаагүй аж.
В.Путин Ерөнхийлөгчийн албан тушаалд ормогцоо Медведевийн нэрийг парламентад оруулжээ. Парламентын доод танхимын хуралдаан дээр Медведевийг танилцуулахдаа өөрчлөн шинэчлэлт хийх туршлагатай улс төрч хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч нэрлэсэн байна.
"Иргэний нийгэмтэй нээлттэй яриа хэлцээ хийхдээ тэрбээр чухал өөрчлөн шинэчлэлтийг явуулж эхэлсэн билээ. Өөрчлөн шинэчлэлт нь төрийн аппаратын үр нөлөөг дээшлүүлэх, хүнийг болон шударга ёсыг хамгаалж чадах хууль сахиулах хийгээд шүүхийн тогтолцоог байгуулахад чиглэсэн юм" гэж Путин Медведевийг депутатуудад танилцуулжээ.
Парламентын доод танхимд үг хэлж, депутатуудын тавьсан асуултад Медведев хариулахдаа, Төсвийн хуулийг өөрчилж, төсвийн алдагдлыг ДНБ-ий нэг хувьтай тэнцэх хэмжээнд хязгаарлахыг санал болгосон байна.
ОХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд гурав дахь удаагаа өрсөлдөхөөр төлөвлөж байгаагаа 2011 оны намар Путин мэдэгдэхдээ Медведевийг ОХУ-ын Ерөнхий сайдын албан тушаалд дэвшүүлэх бодолтой байгаагаа зарласан юм.
З.Амгалан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gogo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70110013 утсаар хүлээн авна.
hulihduulah shahsaaan shuu\n
оросыг бид муулах нь ч хаашаийн. гэхдээ л бас байнааа
2 l hun alban tushaalaa soliod bhaar orosuud zalhaj bgaa bhda. neg bodliin hogjilteiiin\n
hiij chadaj bhad hen eronhiilogch boloh, hen eronhii said ni hamaa alga aa.manaid hiih ch hun alga.heden erguu m a l u u d.
энхбаяр нямдорж 2 шиг л болж дээ. эсвэл мүхаүт-н дэмбэрэл шиг ч юм уу.
баавгайжав гэсэн үг үү?
soliltsoh ni hamaagui hiij chadaj l baival busad ni yahuu manai heden tend hanaj tsadahgui iddeg novshuudaas deer
150 сая хүнтэй орос оронд путин, медведев хоёроос өөр ухаантай хүн байхгүй. аан
медведев ерөнхий сайд путин ерөнхийлөгч\nмедведев ерөнхийлөгч путин ерөнхий сайд\nмедведев ерөнхий сайд путин ерөнхийлөгч\nмедведев ерөнхийлөгч путин за больё энэ 2 чинь тулаа гардаг ээлжийн ажилтай хүмүүс шиг юм аа одоо хэн нь аль ээлжиндээ явж байгаа вэ та минь ээ
law l putin shig soliotoi gar bish shig baigiin meegii maani. ;)
Ymar ch baisan manaihan shig ! urd hoitoo yrij bie bieniihee bogsiig uhahgui ! helj yrisandaa baij chaddag jinhene oros mujikuud bna daa !
bidend tiim hamaatai bish ch gsn ene arai bishee 2hon hun l ene orosiig chini atgaad bga ym bishuu'''
sain uls torchid manaihan shig bish l yum bna