GoGo
Санал асуулга
Нийтийн тээврийн хэрэгслээр зорчих хүүхдээс 200 төгрөг авах нь зөв үү?

Санал өгсөн нийт хүн(610)
  • Хүүхдээс мөнгө авах нь буруу
  • Зорчсон төлбөрийг нь авах нь зөв
  • Сурагчийн үнэмлэхээр нь үнэгүй явуулах
  • Мэдэхгүй
  • Бусад

Мэдээлэл өгсөн иргэдийг урамшуулахаар болов

2012 оны 5-р сарын 11
Мэдээлэл өгсөн иргэдийг урамшуулахаар болов
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй мод, модон материалын төрөлжсөн захуудын цаашдын үйл ажиллагааны талаар чиглэл өгөхөөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар захуудын удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтад тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат, Ойн газрын дарга М.Тунгалаг, Ойн үндэсний хорооны нарийн бичгийн дарга Л.Төмөрхүү, Ойн газрын Ойн ашиглалтыг зохицуулах хэлтсийн дарга Л.Ням, Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх тасгийн дарга Ч.Ганбаатар, Ойн албаны дарга Т.Чингэл, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын БОАЖГ-ын дарга Ц.Нямдорж зэрэг холбогдох байгууллагын төлөөлөл оролцлоо.

Уулзалтын үеэр салбарын сайд өмнө нь өгсөн үүргийн дагуу хэрэгжүүлсэн ажлын үр дүнгийн мэдээлэл авч, мод, модон материалын төрөлжсөн захуудын экологийн хариуцлагыг чангатгаж авах арга хэмжээний талаар санал солилцов. Тэр дундаа БОАЖЯ-наас батлан гаргаж буй экологийн хариуцлагын гэрээ байгуулах талаар онцлон ярилцсан юм.

Сайд Д.Цогтбаатар өнгөрсөн хоёрдугаар сарын 9-нд хууль бус мод бэлтгэлийн өнөөгийн байдал, түүнтэй тэмцэж буй үйл ажиллагаатай Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ойн газар болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагынхантай хамтран мод, модон материалын зарим захын удирдлага, түрээслэгчидтэй уулзаж, үйл ажиллагаатай нь танилцсан юм.

Мөн энэ үеэр авах арга хэмжээг судлан боловсруулах ажлын хэсэг томилон ажиллуулсан бөгөөд тус ажлын хэсэг 2-3 дугаар сард ой бүхий аймгууд, нийслэлийн мод модон материалын захуудад үзлэг шалгалт хийж, хууль бусаар мод бэлтгэж буй зөрчлийн эрх зүй, эдийн засгийн шалтгааныг тодорхойлж, цаашид авах арга хэмжээний талаар цогц төлөвлөгөө гарган хэрэгжүүлж эхэлсэн байна.

Ойн салбар дахь хууль бус үйл ажиллагаа, ялангуяа хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх явдал нь манай орны төдийгүй олон улсын хүрээнд шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай чухал асуудлын нэг болоод байгаа.

Тэр ч бүү хэл хууль бусаар мод бэлтгэн худалдаалагчид хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг шударга бус өрсөлдөөнд түлхэж, ойн салбарт нийгмийн болон экологийн хариуцлагатай үйлдвэрлэл эрхлэх, ирээдүйг харсан хөрөнгө оруулалт хийх итгэл алдагдуулах хандлагатай болж байгаа юм.

Тиймээс энэ үйлдлийг өргөжихөөс сэргийлэхийн тулд зах зээл, борлуулалт, мод бэлтгэл, боловсруулалтын удирдлагын менежментийг бэхжүүлэх, зах зээлд экологийн болон нийгмийн хариуцлага бий болгох зайлшгүй шаардлага гарч байна. Энэ шаардлагад үндэслэн нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа мод, модон материалын болон барилгын материалын зах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын мэдлийн газар, түүнчлэн ногоон бүсэд хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, шилжүүлэн суулгасан талаар үнэн зөв мэдээлэл өгсөн иргэнд мөнгөн урамшуулал олгох журмыг БОАЖЯ-наас батлан гаргасан байна.

Мөн ойн төлөв байдал доройтохоос урьдчилан сэргийлэх, ойн баялгийг жам ёсоороо нөхөн сэргэх боломжийг алдагдуулахгүй байх үүднээс хууль бусаар бэлтгэсэн мод, модон материалыг зарж борлуулдаг гол цэг болсон мод, модон материалыг худалдаалах төрөлжсөн захуудын үйл ажиллагааг хууль, тогтоомж, стандартад нийцүүлэн сайжруулах зорилгоор Экологийн хариуцлагын гэрээний үлгэрчилсэн загварыг гаргаад байна.

Үүнтэй уялдуулан мод, модон материалыг худалдаалах төрөлжсөн захын үйл ажиллагаа эрхлэн явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй экологийн хариуцлагын гэрээг энэ оны эхний хагаст шинэчлэн байгуулахаар холбогдох хүмүүст үүрэг чиглэл өгч, бэлтгэл хангуулж байгаа талаар уулзалтын үеэр холбогдох албаныхан ярьж байсан.

Уулзалтын үеэр салбарын сайд Мод, модон материалын төрөлжсөн захуудын удирдлагуудад Ойн тухай хууль, тогтоомж, ерөнхий шаардлага "MNS5162:2011" стандартыг мод, модон материалын төрөлжсөн зах дээр үйл ажиллагаа явуулж байгаа худалдагч, худалдан авагч, арилжаанд оролцогчид болон үйлчлүүлэгчдэд таниулан сурталчлах ажлыг тогтмол зохион байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж, хангуулах талаар үүрэг болголоо.

Мөн Мод, модон материалыг худалдаалах төрөлжсөн зах дээр лангуу, талбай түрээслэн ажиллаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Ойн тухай хууль, тогтоомж, холбогдох стандартуудыг зөрчсөн нь нотлогдсон тохиолдолд тэдэнд лангуу, талбай түрээслүүлэх үйл ажиллагааг зогсоож, холбогдох байгууллагуудад мэдэгдэн хариуцлага тооцуулах арга хэмжээг тухай бүр авч байхыг сануулсан юм.

Хэрэв мод, модон материалыг худалдаалах төрөлжсөн зах дээр лангуу, талбай түрээслэн ажиллаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хууль бусаар мод, модон материал тээвэрлэсэн, гарал үүслийн гэрчилгээгүй, хууль бусаар бэлтгэсэн мод, модон материал борлуулсан зөрчил, дутагдал гаргасан байтал түүнийг илрүүлэх, хууль бус үйл ажиллагаатай тэмцэх, таслан зогсоох арга хэмжээ аваагүй нь нотлогдсон тохиолдолд уг захтай байгуулсан экологийн хариуцлагын гэрээг цуцалж, захын үйл ажиллагааг хаах хүртэл арга хэмжээ авна гэдгийг анхаарууллаа.

Э.Майцэцэг

Дээшээ
Хэвлэх Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gogo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70110013 утсаар хүлээн авна.

Нийт сэтгэгдэл(9)
  • Зочин      202.70.41.130
    2012 оны 5-р сарын 11

    ene said tun zuv bodloor ajillaj baigaa sanagddag. demjij baina

    [ Хариулах ]00
    • .      202.179.20.133
      2012 оны 5-р сарын 11

      бидний ой мод байгалийг хамгаалдаг маш олон ажилтан албан тушаалтан,яам газар, хэлтэс , хууль дүрэм журам, стандарт хангалттай л байдаг юм байна шүү дээ.яагаад ажлаа хийж чадахгүй хуйвалдацгаагаад байдаг юм бэ.

      [ Хариулах ]20
      • МГЛ      203.194.115.200
        2012 оны 5-р сарын 11

        сайд хүн ингэж л тулгамдсан асуудлыг эхлээд шиидэх ёстой. арьс ширнии талаар авсан арга хэмжээг чинь хотын авилгачид унагах гээд эргэлдээд байгааг анхаараарай. амжилт хүсье.

        [ Хариулах ]00
        • Зочин      202.131.231.27
          2012 оны 5-р сарын 11

          Дэмжиж байна. Сайн байна шүү.

          [ Хариулах ]00
          • Зочин      202.179.19.148
            2012 оны 5-р сарын 11

            modnii hulgaich nar shunuur l hot ruu orj irdeg tuv aimag jargalant sumiin modiig ih zuusun duu tsagdaa nar haraagyi tsarailaad l ungurdug. chirguultei guchuud ar araasaa tsuvdag daa. chandmani sumiin post ambaartai tereg zogsoohoos uur yu ch hiideggyi sh dee. araar ni mod achsan tsuvaa garaad l baihad. neg l goyo bairandaa hanhaisan tsagdaa

            [ Хариулах ]00
            • medeelel      202.55.191.37
              2012 оны 5-р сарын 11

              Minii medhiin hulgaigaar mod zooj hotruu oruuldag olon zam bdag. Uund. Orbitiin ariin zam. 22-n towchoog toirood gardag neg zam. Doloon buudliin araas ordog zam. Sharhadnii etsees ordog zam geed l zunduu bii. Hamgiin gol n hynalt.

              [ Хариулах ]00
              • Зочин      202.55.191.37
                2012 оны 5-р сарын 11

                tiimee. boditoi shudarga hynalt heregtei. hotiin orchmiin uulaas hulgai hiij ikh mod beldej bn. baynzurh uul nutsgersen bol, araas n chingeltei uul, songinohairhan uul hulgain mod beltgeliin tseg bolson. zaisan yarmagiin humuus ch gesen bogd uulnaas hulgaigaar mod belddeg n unen shuu de. yandaa heregjdeggui huuliig.....

                [ Хариулах ]00
                • Зочин      203.91.119.34
                  2012 оны 5-р сарын 11

                  шинэ сайд маш сайн ажиллаж байна.захуудыг хулгайн мод худалдаалвал шууд хаах хэрэгтэй.

                  [ Хариулах ]00
                  • shuud      125.35.87.18
                    2012 оны 5-р сарын 11

                    demjij bna\n

                    [ Хариулах ]00