Юань гүрний үеийн Монгол хатан, нярай хүүхдийн муми олдсон талаар МУИС-ийн захирал С.Төмөр-Очир, МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны их сургуулийн захирал доктор, профессор Г.Эрдэнэбаяр, тус сургуулийн Археологи-Антропологийн тэнхимийн эрхлэгч доктор У.Эрдэнэбат нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Идэрмөнх өнгөрсөн сарын 5-нд “Манай сумын дөрөвдүгээр багийн нутагт Дунд нурууны Шүүтийн өвөлжөөний хадны агуйд эртний хүний оршуулга давсан дотор муми маягаар хадгалагдаж байна. Сүүлийн үед ашиг хонжоо хайсан хүмүүсийн хөлд энэ дурсгал сүйдэх аюултай болж байна. Иймд дээрх оршуулгыг нэн яаралтай шинжлэн судалж өгнө үү” гэсэн хүсэлтээ өөрийн биеэр албан бичгээр МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуульд хүргэсэн байна.
Энэхүү дурсгал нь дундад эртний нүүдэлчдийн үхэгсдээ оршуулж байсан өвөрмөц зан үйл болох хадны болон агуйн оршуулгын соёлд багтах нь гарцаагүй бөгөөд урьд өмнө нь ийм давсанд оршуулсан хадны оршуулга Монгол ба Төв Азиас огт илэрч судлагдаж байгаагүй билээ. Энэхүү мэдээллийн мөрөөр МУИС-ийн НШУС-иас археологич, доктор У.Эрдэнэбат ахлагчтай судалгааны багийг өнгөрсөн сарын 11-18-ны хооронд тухайн газарт томилж Монголын төдийгүй дэлхийн археологийн судалгааны түүхэнд ховорт тооцогдох олдворуудыг малтан шинжилж авран хамгаалж чадсан байна.
МУИС-ийн томилолтоор Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутагт ажилласан археологичид Дунд нурууны Шүүтийн агуйгаас гадна Бургаст, Гозгор толгой хэмээх газар Монголын дундад зууны үеийн түүхэнд холбогдох хадны оршуулгын нийт гурван дурсгалыг малтан шинжилсэн байна. Судлаачдыг очиход нутгийн иргэд эртний булшийг тонож сүйтгэсэн байжээ. Шүүтийн агуйд давсан дотор оршуулсан байсан гэх эртний хатмал шарилыг ухвар мөчид хүмүүс нэгэнт устгасан бөгөөд оршуулганд хэрэглэсэн гэрийн хана, модон эмээлийг эвдэж хаясан байв. Энэ булшнаас үлдсэн хүний яс болон дээл хувцасны үлдэгдлийг МУИС-ийн НШУС-д авчран судалж байна.
Бургаст хэмээх газраас олдсон хадны оршуулгаас XIII-XIV зууны үеийн 60 гаруй настай эрэгтэй хүний шарил ба хүүрт өмсгөсөн дээл хувцас, бүсний арал, нумын модны үлдэгдэл олдсон байна. Харин Гозгор толгой хэмээх газар Юань гүрний үеийн Монгол хатныг дөнгөж төрсөн, нэхий өлгийд боосон нярай хүүхэдтэй нь хамт оршуулсан байжээ. Хэдийгээр уг булшийг нутгийн малчид ухаж төнхөн, зарим эд зүйлсийг эвдэж устгасан боловч үлдэж хоцорсон эд өлгийн дурсгалын дотор Монголын эзэнт гүрний түүхэнд холбогдох, манай оронд байтугай дэлхийд анх удаа биет байдлаар олдож байгаа ховор нандин олдворууд цөөнгүй байлаа.
Тухайлбал, эндээс XIII-XIV зууны үеийн монгол эхнэр хүний өмсөж байсан богтаг малгайн үлдэгдэл, брахми “ом” үсэгтэй болон элдэв-очир урласан бүтэн зэс хөөмөл чимэглэл, малгайн шанаавчин дээр сувдаар хэлхэж хийсэн сүйхэн чимэг, ювуу, тана эрдэнийн унжлагатай зэс ээмэг, бүтэн цас толь, шүдийг нь хугалсан модон сам олджээ. Шарилын дор тэмээний ноос зулж зээг тавьж оёсон гоёмсог хээ угалзтай эсгий ширдэг дэвссэн байжээ. Ширдэгний хээ угалз, хийж урласан загвар хийц зэрэг нь Төв Азийн эртний нүүдэлчид ба Хүннүгийн эсгий ширмэлийн урлагийн технологи дундад зууны монголчуудад цаашид уламжлагдан хөгжсөн болохыг нотолж буй бөгөөд Чингис хааны байгуулсан Монголын эзэнт гүрний хуучин нутаг дэвсгэрээс анх удаа биетээр олдож байгаа эрдэм шинжилгээний ховор үнэт олдвор юм.
Гозгор толгойн булшны он цагийг тогтооход туслах чухал хэрэглэгдэхүүн бол хус модоор бэхэлгээ хийж үйсээр ороож алтан хээтэй улаан торгоор бүрсэн богтаг малгай юм. Энэ булшнаас хатан хүний малгайн оройд өд тогтоох зориулалттай, хус модоор сийлбэрлэж хар бэхээр зураг зурж чимэглэсэн модон суурь олдсон байна. Мөн богтаг малгайг хийхдээ үйсэн дээр монгол бичгээр бичсэн ул мөр мэдэгдсэн байна. XIII зууны үед Монголд ирсэн гадаадын элчин жуулчдын тэмдэглэснээр баян чинээлэг, язгууртан эхнэрүүд малгайгаа улаан өнгийн торгоор бүрэх бөгөөд богтаг малгайн өндөр, гоёл чимэглэлийн байдал нь эзнийхээ нас намба, зэрэг зиндааг илтгэдэг байв.
Түүнээс гадна Гозгор толгойн хадны оршуулгаас улаан чий будагтай бүтэн модон аяга олдсон нь ёроолдоо хар бэхээр бичсэн дөрвөлжин үсгийн бичээстэй юм. Энэ нь уг аяганы эзний овгийн үсэг бололтой байгаа бөгөөд одоогийн байдлаар “хиян” гэж уншигдаж буй. Хэрэв энэ нь буруу биш бол Гозгор толгойн хадны хонгилд оршуулсан залуу хатан нь Чингис хааны Алтан ургийн Хияд Боржигин овгийн хүн болж таарна. Нэхий өлгийд өлгийдсөн Юань улсын үеийн дөнгөж төрсөн монгол хүүхдийн шарил бараг 800 жилийн туршид тэр чигээрээ хадгалагдан үлджээ. Аз болоход булшийг хөндөж тоносон хүмүүс хүүхдийн ясыг тарааж цацаж хаяагүй байсан.
Энэ олдвор бол ерөөс дэлхийд цөөхөн тохиолдох эртний хүн судлалын ховор хэрэглэгдэхүүн бөгөөд монгол хүний гарал удмын түүхийг генетикийн түвшинд судлах боломжийг олгож байна. Гозгор толгойн хадны оршуулгаас хүний яснаас гадна хонины хонттой шаант, дунд чөмөг, дал, богтосны яс олдсон нь талийгаачид хойлгын идээ болгон гуя, хаа дагалдуулдаг эртний Монголын оршуулгын зан үйлийн гэрч юм. Хулгайч нар хатны булшийг тонохдоо дээлийг тасдан хадны хонгилын урд буланд бөөгнүүлэн хаясан байв. Цэцгэн хээтэй, улаан өнгөтэй торгоор хийсэн, зөв энгэртэй, бүсэлхийгээрээ олон хуниастай урт хормойтой, урин цагийн дээлийн үлдэгдэл олдсон.
Хормойн хуниасны дотор талд савхиар хатуулга хийж оёсон бөгөөд дээлийг бүдүүн нэхээстэй өрмөгөөр доторлож байсан ажээ. Дээлийн цээжинд ханцуйг залгаж оёхдоо цэцгэн хээтэй хөх торгоор 4 см өргөн эмжиж оруулга хийжээ. Зах болон энгэрийн хэсэг үрэгдэн алга болсон боловч ар шилний хэсэгт мөн өмнө дурдсаны ижил хөх өнгөөр эмжиж шар торгон утсаар даруулж оёжээ. Торго угтаа улаан өнгөтэй байсан боловч олон зууны туршид өнгөө алдан гандаж шарласан байна. Дээлийн торгон дээрх дөрвөн дэлбээтэй цэцгэн хээг алтлаг өнгийн гялалзсан саатай утсаар нэхсэн нь зарим газар мэдэгдэж байна.
Шинээр олдсон ховор олдворын түрүүчээс Соёлын өвийн төвд албан ёсоор хандаж тусгай мэргэжлийн сэргээн засварлагчаар цэвэрлүүлэн бэхжүүлж, сэргээн засварлах ажил өрнөж байгаа. Олдворуудыг энэ оны өвөл Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойгоор МУИС-ийн НШУС-ийн Археологи-Антропологийн тэнхимээс санаачлан БСШУЯ, Монголын Үндэсний Музей, Хархорум Музейтэй хамтран зохион байгуулахаар төлөвлөж буй “Чингис хааны монголчуудын археологийн дурсгалууд” сэдэвт үзэсгэлэнд тавьж олон нийтэд толилуулах юм байна.
Б.Хэрлэн