Монгол улсад ядуурлын түвшин 2011 оны байдлаар 29,8 хувьтай буюу 837,6 мянга орчим хүн ядууралд өртсөн байна.
Энэ бол Монгол Улсын Үндэсний статистикийн хорооноос Дэлхийн Банктай хамтран хийсэн “Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа”-ны 2011 оны үр дүн.
Өөрөөр хэлбэл 100 Монгол хүн тутмын 30 нь ядуу байна гэсэн үг юм. Гэвч энэ нь 2010 оныхоос ядуурал 9,4 хувиар буурсан үзүүлэлт аж. Гэхдээ л манай улсын 837,6 мянган хүн наад захын хүнсний болоод хүнсний бус хэрэглээгээ худалдан авах чадваргүй байна гэсэн үг.
Монгол Улсын нэг хүнд ногдох сарын хэрэглээ 2011 оны байдлаар 160365 төгрөг байна. Ядуу бус хүн амын нэг хүнд ногдох сарын хэрэглээ нь 197509 төгрөг. Харин ядуу хүнийх 72821 төгрөг. Өөрөөр хэлбэл ядуу болон ядуу бус хүмүүсийн хэрэглээ гурав дахин зөрүүтэй байна. Энэхүү тэгш бус байдал нь 2010 оноос өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Ядуурлын түвшинг газар нутгаар авч үзвэл нийслэл болон төвийн бүсүүдэд ядуурал харьцангуй бага буюу дөрвөн хүний нэг нь ядуу байна. Хангайн болон Зүүн бүсэд ядуурал баруун бүсийнхээс өндөр, сумын төвүүд хөдөө орон нутгаас ядуурал багатай гарчээ.
Улаанбаатар хотод нийт хүн амын 67 хувь харин ядуучуудын дөрөвний нэг нь амьдарч байгаа ажээ. Хотод иргэдийн сарын дундаж хэрэглээ 174 мянган төгрөг байгаа бол хөдөө 144 мянган төгрөг байна гэсэн дүр зураг гарчээ.
Түүнчлэн улирлын байдал ядууралд ихээхэн хамаардаг байна. Жилийн 7-9, 10-12 сард хүн амын амьжиргаа сайжирч бусад үед нь мууддаг байна.
Эрүүл мэндийн зардалд ядуу бус хүмүүс ядуу хүмүүсээс 6,5 дахин илүү төлдөг бол боловсролын салбарт ч илүү их зарцуулдаг байна. Ядуу хүмүүсийн хэрэглээний дийлэнхийг хүнсний бараа эзэлдэг бөгөөд эргээд энэ төрлийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хэрэглээ нь шууд хамаардаг байна.
Хоёр хүртэл ам бүлтэй өрхүүд ядууралд өртөх нь харьцангуй бага байгаа бол дундаж буюу 3-5 ам бүлтэй өрхийн ядуучуудын 25,8 хувийг эзэлж байна. Энэ нь нийт хүн амын 70 орчим хувийг ядуучуудын 59,6 хувийг эзэлж буй үзүүлэлт юм. Харин наймаас дээш ам бүлтэй өрхийн 60,2 хувь нь ядуу байна. Энэ нь хүн амын тоо өсөх тусам ядууралд өртөх нь ихэсч байна гэсэн үг.
Боловсролын түвшин ахих тусам ядуурал багасч байгааг судалгаа харуулна. Энэ нь өрхийн тэргүүлэгчтэй шууд холбоотой. Хэрвээ өрхийн тэргүүлэгч нь ажил эрхэлдэггүй бол ядууралд өртөх магадлал нь хоёр дахин нэмэгддэг байна.
Насны хувьд гучаас доош насанд ядууралд өртөх нь бага байснаа 30-39 насны бүлэгт ядуурал өсөж, дөч гарахаар буурч байгаа ажээ.
М.Жаргал