Хүн бүрийн амьдралд сонголт хийж, шийдвэр гаргах чухал цаг үе гэж бий. Дөрвөн жил суралцаж эзэмшсэн мэргэжлийнхээ дипломыг өвөртлөөд хүссэн ажилдаа орох уу, авдрандаа хийчихээд гудамжинд лааз өшиглөх үү гэдэг чухал сонголтын үе оюутнуудад ирээд байна. Гэтэл амьдралд хөл тавих гэж буй залуусыг ямар бэрхшээл, ямар боломжтой нийгэм угтаж байна вэ.
ӨНДӨР ЦАЛИН ЧУХАЛ УУ, ТОГТМОЛ АЖИЛ ХЭРЭГТЭЙ ЮУ?
Монголд өнөөдөр 160 мянган хүн ажилгүй гэсэн судалгаа бий. Энэ судалгаа баттай биш байж болох ч Үндэсний статистикийн хорооноос гаргадаг cap бүрийн мэдээллээр ажилгүйдэл нэмэгдсээр байна.
Хөдөлмөрийн төв биржээс Монголд 24000 гаруй ажлын байр эзнээ хүлээн сул байгааг мэдээлсэн. Гэтэл ажилгүйчүүдийн эгнээ жилээс жилд өргөжсөөр байгаа нь хачирхалтай. Үүний шалтгааныг ажил олгогчид "Ажилд орох анкет бөглөсөн залуусын ихэнх нь шаардлага хангадаггүй учраас олон мянган ажлын байр сул байна" гэж тайлбарлав.
Өнөөдрийн байдлаар олон салбарт, олон ажлын байранд мэргэжилтнүүд хэрэгтэй байгааг Хөдөлмөрийн биржид өдөрт 2000 гаруй ажлын байрны санал ирж байгаагаас харж болно. Хийж буй ажлаа юм уу, цалингаа голох сэтгэлгээ залуусын тархинд байгаад хэргийн учир байна. Шууд өндөр цалинтай ажилд орох юм уу, бэлэн мөнгөнд хүрэх гэсэн санаархал тэднийг ажилгүйчүүдийн эгнээнд бариад байх шиг.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Ажилд авна, цалин өндөр" гэсэн зар байнга цацагддаг. Тэгсэн хэрнээ ажилгүйдэл өсөөд л байна. 2010 онд 34 мянган оюутан их, дээд сургууль төгссөн ч ердөө нийт төгсөгчийн 13900 нь ажилтай болсон судалгаа гарчээ. Ажилгүйдлийг ерөнхийдөө дөрөв ангилдаг аж. Завсрын, бүтцийн, мөчлөгийн, улирлын гэж. Монгол Улсад завсрын ажилгүйдэл түгээмэл байдаг юм байна.
ТӨРИЙН АЛБАНД ШУРГАЛАХ УУ, ТЭТГЭМЖ ХАЛАМЖААР АМЬДРАХ УУ?
Төрөөс ажилгүй хүмүүсийг элдэв тэтгэвэр тэтгэмж, халамжид хамруулдаг нь иргэдийн ажил хийх сонирхлыг бууруулж байгааг хувийн хэвшлийнхэн шүүмжилдэг. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас гаргасан судалгаагаар Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2011 оны эхний долоон сард 56.2 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 478 хүн буюу 0.9 хувь, олгосон тэтгэврийн хэмжээ 4.7 тэрбум төгрөг буюу 32.5 хувиар нэмэгдсэн байна.
Өөрийн хүч хөдөлмөрөөр амьдрахаас илүү төрийн албанд орж амар хялбараар мөнгө олох хүсэлтэй залуус олширсон нь нууц биш. Цагаан гартай, цагаан цамцтанууд олшрох тусам чухал хэрэгцээт ажлын байр эзэнгүйдэж, ажилгүйчүүдийн тоо өссөөр байна.
Ажил олгогчид ч дор хаяж хоёроос дээш жил ажилласан байх, мөн 35-аас доош настай, хэлний мэдлэгтэй, царайлаг, өндөр, туранхай хэмээн мал зүслэх аятай нас зүсээр ялгасан шаардлага тавьдаг нь сайн мэргэжилтэнг түлхэх шалтгаан болдог аж. Ажлын байрны хэрэгцээ, боломж, бэрхшээлийн талаар Хүмүүнлэгийн их сургуулийн Олон улсын харилцааг төгсч буй оюутан залуустай ярилцлаа.
Т.БАТ-ЭРДЭНЭ: ТӨРИЙН АЛБАНД ОРВОЛ БҮХ ХӨНГӨЛӨЛТ, ХАНГАМЖ ЭДЭЛНЭ
-Сургуулиа төгсөөд ажлын байр бэлэн үү?
-Бид улсын шалгалтаа өгөөд зургаадугаар сарын 15-нд дипломоо авна. Ганц дипломтой амжилтад хүрэхгүй учир би цаашдаа эрхзүйн мэргэжлээр сурах бодолтой байна. Манай ангийн хүүхдүүд гол төлөв аав, ээж, ах эгч, таньдаг хүмүүсийнхээ компанид хичээлийнхээ завсраар ажилладаг байсан. Миний хувьд хоёрдугаар курсээсээ ахынхаа компанид ажилласан.
-Ажилд орох санал ирж байна уу. Хаана ажиллах хүсэлтэй байна?
-Зарим нэг компаниас ажилд орох санал ирдэг ч шалгуур нь өндөр байдаг. Манай мэргэжил Гадаад харилцааны яам болон томоохон компанийн гадаад харилцааг хариуцаж ажиллах боломжтой. Гадаад харилцаанд орно гэдэг танил талгүй, өвөө эмээ нь ажиллаж байгаагүй бол орж чадахгүй. Ер нь ихэнх хүүхдүүд төрийн албанд ажилд орох сонирхолтой.
-Яагаад заавал төрийн алба гэж?
-Нэгдүгээрт, мэдээлэлд ойрхон байна. Хоёрдугаарт, цалин нь өссөн. Төрийн албан хаагч бүх хөнгөлөлт, хангамж эдэлнэ шүү дээ. Мэдээлэлд ойрхон байхаар өөрт хэрэгтэй бизнес эрхлэх боломж бүрдэх юм билээ.
С.БЯМБАСҮРЭН: ДОР ХАЯЖ 500 МЯНГААР ЦАЛИНЖМААР БАЙНА
-Төгсөөд юу хийх гэж байна?
-Ажлын байр бүрхэг байна. Цаашид сурна гэхээр төлбөр мөнгөнөөс эхлээд асуудал гарна. Танил талаараа л гайгүй ажилд орох байх. Тэгж чадвал цаашид сурах боломж гарах байх.
-Өөрийн чадвараар ажилд орох боломж алга уу?
-Хүүхэд болгон л танил талаараа ажилд орно гэж ярьдаг. Би төгсчихөөд өөрийн сонирхсон газруудаар явж анкет бөглөнө гэж бодож байгаа. Хүнээс өөрөөс нь шалтгаалах байх.
-Жил бүр сургууль төгссөн олон мянган оюутан ажилгүйчүүдийн эгнээнд шилждэг. Үүнийг ямар шалтгаантай гэж бодож байна?
-Сургуулиасаа шалтгаалах байх. Улсын их сургуулийг төгсч байгаа оюутнууд болон одоо хэрэгцээтэй, шаардлагатай байгаа мэргэжлүүд гайгүй байдаг болов уу. Хамгийн гол нь сургуулиа төгссөн залуусыг компаниуд яаж хүлээж авахаас шалтгаалах байх. Бас ажилгүй гээд гэртээ суулгүй, ажил хайх хэрэгтэй байх.
-Өөрийнхөө мэргэжилд шаардлагатай мэдлэг боловсролоо дөрвөн жилийн хугацаанд авч чадсан уу?
-Өөрийн хэмжээнд ур чадвар эзэмшсэн гэж бодож байна. Гэхдээ заавал мэргэжлээрээ гэлтгүй, наймайг үнэлж, итгэл хүлээлгэж авсан ямар ч компанид ажиллахад бэлэн. Уул уурхайн салбарт хүн бүр санаархаж байна. Чадах ажил байвал голохгүй хийнэ.
-Хэдэн төгрөгийн цалин авмаар байна?
-Мэдээж сургуулиа дөнгөж төгссөн учраас шууд өндөр цалин өгөхгүй байх. Доод тал нь 500 мянгаас эхлээд цаашид ажилдаа мэргэшихээр нэмбэл болж байна.
М.НОМИН-ЭРДЭНЭ: ӨӨРИЙНХӨӨ ЯМАР МЭДЛЭГТЭЙ, ЮУ ХИЙЖ ЧАДАХАА ХАРУУЛАХ ХЭРЭГТЭЙ
Олон улсын харилцаа, эдийн засгийн анги маань хөрвөх боломжтойгоороо давуу. Гэхдээ Олон улсын харилцаа, Эдийн засгийн сургууль гэж тусдаа сургуулиуд байдаг учраас ажлын санал ирдэггүй юм. Ер нь танил талаараа л ажилд орох байх.
-Ажлын байр ховор байна гэдэгтэй санал нийлэх үү?
-Миний хувьд ажлын байр ховор гэдэгтэй санал нийлэхгүй. Харин гологдож байгаа хүмүүс олон гэдэгтэй санал нийлнэ. Сүүлийн үед том компаниуд гарч ирээд залууст боломж олгож байна. Maнай ангийн хүүхдүүдээс зун дадлага хийсэн компанидаа төгсөөд ажилд орохоор болсон.
-Өндөр цалинтай ажил хайгаад байдаг нь залуусын нэг дутагдал юм шиг санагддаг?
-Шууд өндөр цалинтай ажилд орно гэж байхгүй. Харин дадлагажиж, туршлагажаад ирэхээр цалин хөлс нь нэмэгдэх байлгүй. Сүүлийн үед компаниуд гадаад харилцаандаа анхаардаг болсон учир эдийн засгийн давхар мэргэжилтэй гэдгээрээ давуу байх.
-Та нарт ажилтай болоход ямар бэрхшээл тулгарч байна?
-Бэрхшээл гэхээс илүү залуус өөрсдөө хичээж, өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Танил тал, хөрөнгө мөнгөгүй бол ажилд орохгүй гэдэг бодол үеэ өнгөрөөж байна. Хүн өөрөө хүсээд, хичээх юм бол хаана ч очоод анкет бөглөөд, шалгалт өгөөд орж болно шүү дээ. Хамгийн гол нь өөрийгөө хэн гэдгээ, юу хийж чадахаа л харуулах хэрэгтэй. Сүүлийн үед томоохон компаниуд заавал мэргэжлээр нь гэлтгүй IQ тест бөглүүлж, ур чадварыг нь шалгаад ажилд авдаг болж байна. Тиймээс бид л хичээх хэрэгтэй болжээ.
"Эзэн хичээвэл заяа хичээнэ" гэдэг үг бий. Хэн нэгэнд найдах бус өөрийн мэдлэг, чадварт тулгуурлаж амьдрах цаг ирснийг залууст сануулах юун. Өөрийн гараар босгосон амьдралдаа сэтгэл хангалуун амьдрахын тулд өнөөдрөөс эхлээд хичээгээрэй залуусаа.
Х.Монголхатан