Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэрийг нь дэвшүүлсэн Н.Энхбаярын талаар ЦЕГ, АТГ, ШШГЕГ-аас холбогдох лавлагаа авсны дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг өчигдрийн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцлээ.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.2, 29 дүгээр зүйлийн 29.10, 29.11.4 дэх хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс Улсын Их Хурлын 2012 оны сонгуульд намын жагсаалтаар нэрийг нь дэвшүүлсэн Н.Энхбаярыг УИХ-ын гишүүнд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэрийг СЕХ-ны гишүүд олонхийн саналаар гаргалаа.
Дээрх 27 дугаар зүйлийн 5.2.-т дараах заалт оржээ. Үүнд: “нэр дэвшүүлэхдээ тухайн хүний Улсын Их Хурлын гишүүн байх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвар, эх орон, ард түмний тусын тулд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалан бэхжүүлэх төгс эрмэлзэл, шударга ёс, хууль дээдлэх ёс, Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх чадварыг харгалзан үзэх;” гэсэн байна.
Харин Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт “Хороо өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлыг хуралдаанаараа хэлэлцэж, Хорооны нийт гишүүний олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд түүнд Хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна” хэмээжээ.
Ийнхүү дээрх хоёр заалтыг үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо өөрийн саналыг гаргажээ.
Мөн хуралдаанаас МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс намын жагсаалтаар нэрийг нь дэвшүүлсэн Э.Батшугар нь Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.3-т заасан шаардлагыг хангаагүй байх тул нэр дэвшигчийн жагсаалтаас хасах шийдвэрийг гаргасан байна.
Энэ нь “Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүргээ биелүүлсэн байх” гэсэн заалт байдаг бөгөөд энэ заалтыг тэрээр биелүүлээгүй ажээ.
Улсын Их Хурлын сонгуулийн 10 дугаар тойргийн хорооны тогтоолоор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7-д заасныг үндэслэн З.Ойдовыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь үндэслэлтэй байна гэж Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо үзлээ.
Түүнчлэн Улсын Их Хурлын сонгуулийн 24 дүгээр тойрогт бие даан нэр дэвшсэн иргэн С.Төмөрийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тус тойргийн хорооны тогтоолыг хүчингүй болгож түүнийг бие даан нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохыг тойргийн хороонд даалгалаа гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.
О.Ариунбилэг