ГХЯ-ны Консулын газрын дарга Д.Ганхуягаас зарим зүйлийг тодрууллаа.
-Ш.Алтантуяагийн хэрэгтэй холбогдуулаад ажлын хэсэг гарсан. Энэ ажилд үр дүн байна уу?
-Малайзад манай иргэн Ш.Алтантуяагийн амь насыг бүрэлгэсэн хэрэг гараад нэлээд удаж байна. Үүнд гадаад харилцааны яам, Засгийн газар, УИХ бүх түвшинд малайзын талд асуудлыг шударгаар шийдэж өгөөч гэх хүсэлтийг тавьж ирсэн. Он гарснаас хойш дээрх асуудлыг сайдын зөвлөлөөр хэлэлцээд, бодлого гаргасан. Үүнээс бид газар дээр нь ажиллах нь зүйтэй гэсэн чиглэл авсан байгаа.
-Тэгвэл хэзээнээс ажлын хэсэг Малайзад очиж ажиллах вэ?
-Бид саналаа малайзын талд тавьсан. Малайзын тал манай төлөөлөгч нарыг наймдугаар сард хүлээж авъя гэсэн хариу өгсөн. Тэр үед ГХЯ болон бусад холбогдох байгууллагын төлөөлөгч нар хамт явна.
-Наймдугаар сарын сүүлчээр хэргийг үйлдсэн цагдаа нарын шүүх хурал болно. Тэр үеэр очих юм уу?
-Шүүх хурлын үеэр тааруулж очиж магадгүй. Мөн БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Ц.Сүхбаатар малайзын элчин сайдтай уулзаж дээрх асуудлыг тавьсан. Манай талаас "Хоёр талын хүчний байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулъя" гэсэн хүсэлт тавьсан. Цаашид энэ чиглэлээр хэлэлцээр хийгдэнэ.
-Ер нь 2006 оноос хойш, иргэн Ш.Алтантуяагийн хэргийн асуудлаар ямар ажил хийгдсэн бэ?
-Манай консулын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Төрийн бус байгууллага болон талийгаачийн ар гэрийнхэн нь шүүх хуралд оролцож байсан. Засгийн газраас хөрөнгийг нь гаргаж ажиллаж байсан. Мөн Тайландад байгаа элчин сайдын яамны консулын ажилтан томилолтоор Малайз руу очиж, ажилласан. Гэвч Малайзын талаас хойрго байдаг. Шүүх хурлаар хэрхэн шийдэж байгаагаа мэдээлдэггүй.
-Малайзад байгаа иргэдээс гэмт хэрэгт холбогдох нь нэмэгдсэн. Гэтэл тус улсад манай элчин сайдын яам байдаггүй. Халуун бүс болоод байгаа улсад яагаад манай консулын газар байхгүй байна вэ?
-Малайзад бидний тооцоогоор мянгаад иргэн ажиллаж, сурч байна. Тэнд манай улсаас элчин сайдын яам байхгүй. Урьд нь өргөмжит консул байсан ч ажлаасаа чөлөөлөгдсөн.
Тиймээс одоогийн байдлаар Малайзад манай төлөөлөл байхгүй. Тиймээс Тайланд улсад суугаа манай элчин сайд хавсарч ажилладаг. Харин шинээр элчин сайдын яам байгуулах асуудлыг хоёр тал харилцан зөвшилцсөний үндсэн дээр шийднэ. Малайз болон Монголын сонирхол ямар байна гэдгийг нарийвчилж судлаад, Засгийн газрын хурлаар шийдэх асуудал.
-Он гарснаас хойш Малайзад байгаа манай иргэдээс гэмт хэрэгт холбогдсон уу. Энэ талаарх мэдээлэлд хяналт тавьдаг уу?
-Малайзад байгаа монгол иргэд Хятад руу хар тамхи тээвэрлэх, гэмт хэрэгт нэлээд холбогддог. Өнгөрөгч онд 20 гаруй иргэн холбогдсон. Одоогийн байдлаар он гараад холбогдсон иргэд гараагүй байна. Мөн гадаадад манай иргэн хар тамхи болоод бусад гэмт хэрэгт холбогдох асуудал дээр хууль, прокурор, цагдаагийн байгууллагууд хамтарч ажиллавал үр дүнтэй.
Э.Энхцолмон
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gogo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70110013 утсаар хүлээн авна.
odoo ene altantuyag boliochee , uur ajil bhgui yumuu ? dahiad bosgood ireh bish bas ene hun uuruu iim heregt holbogoj amai aldsan shtee yamar ulsiin daalgavaaraar yavj bsan bishdee!
монгол иргэд *** руу хар тамхи тээвэрлэх гэмт хэрэгт нэлээд дээд шатны хүмүүс холбогдосон байга болуу даа!холбогдох асуудал дээр хууль, прокурор, цагдаагийн байгууллагууд ипо хамтарч ажиллавал үр дүнтэй. гэхдээ хар тамхи гэмт хэрэгт байнга цагдаа прокуророот тэдний талын хүн байдаг
tiinshdee boliochee ardchilsan nam negent butehgui zuileeree oroldson gdgee medehgui bga yumuu hergeer ingej uls oronoo uimuulj budlian tariad bdg yumuu haashaen
ardchilsan nam urgeljil haa ywsan gazaraa har darsan zuudiig yrij ywna ene odoo yu we ta nar bolichih tgwel ard tumen taiwan amidrah bno
Монгол хүний амь гадаад улс оронд үнэ цэнэтэй байх ёстой ба түүний араас гэр бүл, ЗГ-нь анхаарал тавьж шаардлагатай тохиолдолд өмөөрч байж бид олон улсад бага ч гэсэн монгол хүний нэр хүндийг өсгөх болно. Адилхан монгол хүн байж хувиа хичээсэн арчаагүй байдлаар бусдад хандахгүй байгаасай гэж хүсэх бна. Үхэл зовлон хэлж ирдэггүй учраас бие биендээ чадах чинээгээрээ сэтгэлийн дэм өгч сурцгаая. Өнөөдөр буруутайбайх гэж талийгчийг шүүх биш монгол хүн гэдгээр нь өмөөрөх, хамгаалах ёстой шүү. Яг Америк паспорттай гээд бахархдаг шиг.
энэ алтантуяагийн ар гэрийхэн нь одоо боливол яасан юм бэ.нэгд өөрөө мэдсээр байж тийм зүйлтэй орооцолдсон.2-д яасан ч их шуналтай байсан хүн юм,шуналаасаа болж л амиа алдсан юм биш үү.улсын нэр барьж ингэдгээ боливол яасан юм.хүний алтан амь хайран байлгүй л яахав.гэхдээ бас учир начир гэж нэг юм байдаг даа Шаарийбуу гуай,охиноо алдсан таныг болон сэтгэлийг тань ойлгож байна.гэвч овоо босоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэдэг зүйр үг ч байдаг даа....өнгөрсөн хүнийхээ ясыг яасан ч их өндөлзүүлдэг юм дээ, ингэлээ гээд босоод ирэх биш.....ингэж бичиж байгаад уучлаарай
chamd bolon tanai ger bydl bas iim yum tohioldoh bolno
yug ni guigad bgin be. uls nertei yum bol shaardaj shaxaach
yun aridchilsan nam be, ene uls tortei hamaatai yum alga. holboh bol harin man iin zasgiin gazriin hun yarij bnashdee, *** yum uu, i yumiig ni unshdaagui baij buh zuil deer an iig muulah daalgavartai gar uu . kkkkkk