Сонгуулийн сурталчилгаатай зэрэгцэн цөмийн хог хаягдал булшлах гэрээ хийсэн гэх мэдээлэл дахин сөхөгдлөө. Мөн ураны лицензийн асуудлаар ч их ярих болсон. Дээрх сэдвийн аль аль нь Монгол улсын эрх ашиг, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Гэвч нам болж талцан худал үнэн нь мэдэгдэхгүй мэдээллээр ард иргэдийг төөрөгдүүлсээр.
Энэ талаар Цөмийн энергийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Манлайжавтай ярилцлаа.
-Цөмийн хаягдал гэж чухам юуг хэлээд байнаа. Гадны орноос авчраад булших боломж, үндэслэл байна уу? Хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрээр бичигдэж байна.
-Уул нь би энэ ярилцлагыг цөмийн хаягдлаар эхлэнэ гэж бодсонгүй. Манай иргэдийн энэ талаарх мэдлэг мэдээлэл дутмаг байгаагаас цөмийн асуудал их л сенсацтай байх шиг байна. УИХ-ын сонгуулийн төгсгөлд эд эрчтэй яригдаж байгаа учраас тэгэж бодлоо л доо. Олон нийтэд энэ талаар мэдлэг мэдээлэл бага олгосон нь ЦЭГ-ийн зүгээс олон нийтэд хандсан сургалт, сурталчилгааны ажил дутмаг байсантай ч холбоотой байх.
Цөмийн хаягдал гэж цөмийн эрчим хүчний станцууд, реакторт цөмийн гинжин урвал явагдаж тэр тогоон дотор үүсэж байгааг бүтээгдхүүнийг нэрлээд байгаа юм. Цөмийн станцын ашигласан түлш, мөн дахин боловсруулсан түлшний хаягдал, цөмийн цахилгаан станцыг буулгах, ашиглалтаас гаргах үеийн цацраг идэвхт зүйлсийг хаягдалд оруулдаг. Булшлах асуудлын хувьд Монгол улсын олон хуульд хориглосон байдаг. “Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль”, “Хогны тухай хууль” хуучнаар “Аюултай хог хаягдлын импорт, хил давуулан тээвэрлэхийг хориглох, экспортыг зохицуулах тухай хууль”, “Цөмийн энергийн тухай хууль”, мөн Ерөнхийлөгчийн зарлигаар хориглосон. Эрх зүйн хувьд хориотой. Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцуудаар ч мөн хориглосон байдаг. Хэрэв ийм асуудал байгаа бол гэмт хэрэг, контрбантын асуудал болно.
Цөмийн хаягдлын асуудал хэрвээ байсан бол нуун дарагдуулж байгаад сонгуулийн сурталчилгааны сүүлийн хоёр өдөрт гаргаж ирэх нь ч өөрөө бас сонирхолтой асуудал.
-Бусад улс орнууд цөмийн хаягдлаа хэрхэн зохицуулдаг вэ?
-Цөмийн хаягдлаа хаана яаж хадгалах вэ гэдэг нь тэр улсын хуулийн хүрээндээ шийдвэрлэдэг асуудал. Хянадаг тэр улсынх нь байгууллагууд ч байдаг. Бас давхар хянадаг олон улсын байгууллага ч бий. Цөмийн хаягдал гэдэг маань цөмийн зэвсэгт ордог түүхий болгон ашиглахад их ойрхон учир цөмийн зэвсэг болгочихгүй, хорлон сүйтгэх ажиллагаанд ашиглуулахгүйн тулд бүгд хяналт өндөр тавьдаг. Энхийн бус зорилгоор ашиглахаас сэргийлж цөмийн хаягдлыг дэлхий дээр граммаар нь хэмжиж, граммаар нь хянаж байдаг. Цөмийн түлш үйлдвэрлэдэг, цөмийн хаягдал байрладаг обьектуудыг 24 цаг камераар хянадаг юм. Энэ ажлыг Олон улсын атомын энергийн агентлаг олон улсын өмнө хариуцаж хянаж байдаг. Килограмм байтугай грамм нь зөрвөл асуудал болох учиртайг манай салбарын бүх л мэргэжилтнүүд мэдмээр юм даа. Тийм нөхцөлд хулгайгаар гаргана гэдэг ойлголт байхгүй. Гэрээ хэлцэл хийгдсэн бол олон улсын албад хянаж эхлэсэн байх учиртай. Мөн аль ч улсын хилээр дамжин өнгөрөхөд хүртэл хяналт тавьж байдаг шүү дээ.
-Танай байгууллагыг удирдаж байсан хуучин дарга гэрээ хийсэн мэтээр яриад байгаа. Гэтэл энэ байгууллагыг олон жил толгойлж байсан хүн атлаа таны хэлсэн дээрх хяналтын талаар мэддэггүй гэж үү. Яагаад гэрээ хэлцэл хийсэн мэтээр яриад байгаа юм бол та юу гэж бодож байна.
- Цөмийн хаягдал булшлах гэрээ хэлцэл хийсэн, бараг булшилчихсан гэх зэргээр огт үндэслэлгүй гүтгэлэгийн шинж чанартай мэдээ мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр их мэдээлэх болж, энэ нь сонгуулийн сурталчилгаатай зэрэгцүүлэн улс төржүүлэх хандлага л болов уу.
Үнэхээр Монгол улсыг төлөөлж Амеркад суугаа элчин сайд гэрээ хийхэд байсан юм бол яагаад өнөөдрийг хүртэл манай агентлаг, цөмийн энергийн газар нь мэдэхгүй байх билээ. Гадаад харилцааны сайд нь хүртэл мэдэхгүй гэрээ хэлэлцээр гэж байж болох уу. Ийм мэдээлэл дунд иргэд төөрөгдөж гүйцлээ. Монгол улсын байнгын үйл ажиллагаатай, олон улсын чанартай ихэнх боомтод цацраг идэвхт бодисыг илрүүлэх багаж ажиллаж байгаа болохоор улсын хилээр төмөр замаар юм уу, машинаар оруулж ирж чадахгүй. Онгоцоор авчраад хөдөө буулгаад булшихсан байх гэж С.Энхбат дарга хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлсэн байсан. Нисэх онгоцны буудал өөрөө хилийн зурвасдаа ордог. Үүнд мэдээж хяналт тавьж байна.
Техникийн хувьд, эрх зүйн хувьд бололцоогүй асуудлыг нисэх онгоцоор авчраад улсын хилийг нэвтэрч ороод булшихаад эргээд ниснэ гэдэг байх боломжгүй явдал. Ийм мэдэгдэл хийж байгаа нь үнэхээр хариуцлагагүй явдал. Хөрш орнууд маань ч бас хатуу хяналттай, цөмийн гүрнүүд.
-Сүүлийн үед ураны талаар багагүй ярих боллоо. Ураны нөөцөөрөө дэлхийд дээгүүр ордог гэж сонссон. Уранаа ашиглахгүй, олборлохгүй байхын давуу тал гэж байхгүй л байх. Харин ашигтай талаас нь харвал...
-Ер нь ашигт малтмалаа тодорхой түвшинд ашиглах хэрэгтэй гэж би үздэг. Олон улсын атомын энергийн агентлаг, Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллагаас хоёр жилд нэг удаа гаргадаг “Ураны улаан ном” гэж байдаг. Энэ номонд манай улс батлагдсан нөөцөөрөө 16-аад явж байна. Энэ жил хэвлэгдэх улаан номонд яаж орохыг мэдэхгүй байна. Ямар ч байсан нилээн дээгүүрт орох байх.
Бид ураны нөөцөө нэмэгдүүлэх байр суурьтай байдаг. Гэхдээ аж ахуй нэгж, аливаа байгууллага хөрөнгө зарж, хайгуулаа хийж, эрсдэл үүрчихээд ашиглахгүй байх үндэслэл байхгүй. Тиймээс энэ хайгуулын ажлыг төсвийн хөрөнгөөр хийгээд нөөцөө тогтоогоод хойч үедээ юугаа үлдээх вэ, аль ордоо ямар технологоор, ямар хэмжээтэй ашиглах вэ гэдгээ төр өөрөө шийдээд ашиглахыг нь ашиглаж, мөн үүц үлдээж хадгалах бодлоготой ажиллах ёстой гэж миний хувьд боддог. Хайгуул нь хийгдээд нөөцөө тогтоосон ордуудыг ашиглах нь зөв. 2007 онд баталсан стратегийн ордуудын жагсаалт дотор ураны ордууд орсон шүү дээ. Энэ нь эдийн засгийн хувьд үр ашигтай. Өртөг багатай ураны ордын олборлолт дэлхийн хэмжээнд багасаж, ураныг гаргаж боловсруулах өртөг нь өндөрсөж байна. Дээр нь нэмэгдээд цөмийн эрчим хүчний станцуудын тоо өсөж байна. Манай хоёр хөршид дөчөөдийг барьж байна. Мөн Энэтхэг, Арабын нэгдсэн эмират улс, Өмнөд солонгост нэлээд олныг барихаар төлөвлөж байна. Хөгжиж байгаа орнуудад ч барих хандлага нэмэгдлээ.
Өнөөдөр дэлхий дээр 62 цөмийн реактор шинээр баригдаж байна. Тэгэхээр эдгээр олон станцыг түлшээр хангах, дээр нь одоо ажиллаж байгаа 400 гаруй станцад түлш хэрэглэж байна. Цөмийн түлшний бизнес өөрөө зүгээр сүү талх худалдан авахтай адил биш. Түлшний нийлүүлэлт тогтвортой байхыг шаарддаг. Гэрээ хэлцлүүд нь тав, арван жилээр хийгддэг. Тиймдээ ч түлшний үнэ ч тогтвортой байдаг. Цөмийн түлш нь бас реактор бүр дээр өөр өөр төрөл, загвартай байдаг. Бас нэг асуудал бий. Ашигласан түлшнээс шинэ түлш хийх технологи нэвтэрч байна. Тэгэхээр ашигласан түлшээ дахин боловсруулж шинэ төрийн реакторын түлш хийж байна гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор 2050 он гэхэд байгалийн ураны хэрэгцээ буурах, үнэ буурах хандлагатай байгааг зарим судалгаа хэлдэг. Хэрэгтэй үед нь ашиглах нь зөв. Харин байгаль орчинд ээлтэй, химийн болон цацрагийн талаас ямар нэгэн хор нөлөө үзүүлэхгүй, өндөр хяналт шалгалт дор ажиллах ёстой юм. Төр засаг ч, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд ч хамтран ажиллах шаардлагатай.
-Ураны тусгай зөвшөөрлийг хоёрхон цагийн дотор хууль бусаар олгосон гэх мэдээлэл гараад байгаа. Зөвшөөрлийг ийм богино хугацаанд шийдвэрлээд олгочихдог юм уу?
-Би Цөмийн энергийн газрын даргын үүргийг хүлээж авахад, 8 аж ахуй нэгжид 21 тусгай зөвшөөрлийг энэ оны 1 сарын 13 нд олгосон байсан. Хамгийн сонин зүйл нь би 2 сарын 18-нд ажлаа хүлээж аваад албан бичиг хөтлөлтийн дэвтэрийг үзэхэд 20-оод дугаар хадгалсан байсан. Ямар бичиг хаашаа явуулах гэж он, сар, өдөр, дугаар хадгалаад байгаа талаар асуухад, тусгай зөвшөөрөл олгосон учир түүнтэй холбоотойгоор төрийн захиргааны байгууллагууд, Байгаль орчны яам, Татварын ерөнхий газарт мэдээлэл явуулах ёстой гэсэн. Хуулиараа тусгай зөвшөөрөл олгосноос хойш ажлын таван өдөрт багтаан тэр мэдээллийг холбогдох газрууд руу хүргүүлсэн байх ёстой байдаг. Гэтэл нэг сар илүүтэй хугацаа өнгөрсөн байхад тэр мэдээлэл яваагүй байсан.
Нэгдүгээр сарын 13-ны 16 цагт нэг байгууллагаас битүү утгатай, нөхцөл байдал арилсан учраас үйл ажиллагаа явуулж болноо гэсэн бичиг Цөмийн энергийн газарт ирсэн байна лээ. Энэ бичиг ирснээс хойш хоёр цагийн дотор 21 тусгай зөвшөөрөл олгосон. Гэвч тусгай зөвшөөрөл олгох шаардлага хангахгүй, талбай давхацсан, орон нутгийн хэрэгцээний газартай давхцсан байсан учир мэргэжилтнууд хяналтын картан дээрээ олгох бололцоогүй гэж бичсэн байсан ч олгосон. Цөмийн энергийн газрын дарга тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргадаггүй, дотоод заавраар Цөмийн материалын хэлтсийн даргын шийдвэрээр олгодог байсан юм. Тэр шийдвэрийг нь цөмийн технологийн газрын дарга бас давхар хянадаг. Тэгээд шийдвэр гарсаны дараа ЦЭГ- ын дарга гарын үсэг зурж баталгаажуулж байж, олгодог журамтай байсныг хоёр цагийн дотор бас журмаа өөрчлөөд бүх асуудлыг ЦЭГ-ын даргын шийдвэрээр гаргадаг болгосон байна лээ. Манайх хэрэв дотоод журамдаа өөрчлөлт оруулахаар бол газрын даргын зөвлөлийн хурлаараа шийддэг гэвч тэр хүн өөрөө шийдэж өөрчлөлт оруулсан байсан.
-Энэ асуудлыг шүүх хэрхэн шийдвэрлэсэн бэ? Нэг хүн ингээд манай стратегийн ордын зөвшөөрлийг дур мэдээд олгочихсон байхын. Хариуцлага тооцох болоогүй юм уу?
-Энхбат дарга ажлаас чөлөөлөгдсөн асуудлаараа Засгийн газрыг шүүхэд өгөөд, тэр асуудал шүүхийн түвшинд явж байгаа. Харин тэр зөвшөөрлүүдийг хүчингүй болгосоны дараа аж ахуй нэгжүүд шүүхэд бас хандсан. Энэ бол аж ахуй нэгжүүдийн буруу бас биш. Олгох бололцоотой, бололцоогүй гэдгийг нь хариулаад, хуулийн дагуу шийдсэн бол асуудал гарахгүй байсан. Лиценз олгогдсон болохоор шүүхэд хандах эрх үүсэж байна. Дээрх лицензийг зүгээр цуцалчихсан юм биш, хяналт шалгалт хийгээд хуулийн дагуу олгоогүйг тогтоосон учраас хүчингүй болгосон. МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигийг зөрчсөн учир Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Тагнуулын ерөнхий газраас хүчингүй болгох үүрэг даалгавар өгсөн. Хуулийн хүрээнд бид хүчингүй болгосон. Харин таван аж ахуй нэгжийн 13 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосныг хуулийн дагуу шийдвэрлэсэн байна гэж анхан шатны шүүх тогтоосон. Дараа дараагийн шатны шүүхийн процесс явагдах байх.
-Өнөөдрийн байдлаар ураны хичнээн тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна вэ?
-Ашигт малтмалыг газраас 2009 онд 164 зөвшөөрөл шилжиж ирсэн. Эдгээр зөвшөөрлүүд Цөмийн энергийн тухай хууль батлагдахаас өмнө Ашигт малтмалын газраас олгосон байсан, олон жил болж байгаа зөвшөөрлүүд шүү дээ. Одоогийн байдлаар 99 хайгуулын тусгай зөвшөөрөл, гурван ашиглалтын зөвшөөрөл хүчинтэй байна. Бас нэг сонин асуудал гарч ирээд байгаа. Манай бүртгэлд ороогүй нэг тусгай зөвшөөрөл хүчинтэй гээд байгаа. Тэр зөвшөөрлийн хугацаа нь дууссан учир 2010 онд манайх хүчингүй болгосон юм. Хайгуулын ажлаа хийгээгүй, нөөцөө батлуулаагүй, арван жил болсон тусгай зөвшөөрөл байсан. Хүчингүй болсон тусгай зөвшөөрлийг шүүх хурлаар хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулж сунгуулсан байна лээ. Тэр нь өнгөрсөн оны 11 сард болсон явдал. Гэтэл үүнийг нь тухайн үеийн Цөмийн технологийн газрын дарга, орлогч дарга, нэгжийн дарга нь мэдэхгүй, холбогдох мэргэжилтнүүд нь мэдэхгүй ер нь хэн ч мэдэхгүй байсан. Хэдхэн хүн хуувилдаад эвлэрлийн гэрээ байгуулаад тусгай зөвшөөрлийг сунгачихсан байдаг.
Энэ үйлдэл нь бүтэн таван сарын дараа илэрсэн юм. Ямар ч данс бүртгэл, мэдээ тайланд байхгүй, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газарт өгдөг мэдээнд ч байгаагүй. Хэрвээ энэ асуудлыг мэдэж байсан хүмүүс мэдээллийг санаатайгаар буруу өгч байсан бол хатуухан асуудал ярих хэрэгтэй. Бид 4 сард Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газарт өгдөг тайлан мэдээндээ энэ асуудлыг танилцуулсан. Энэ эвлэрлийн гэрээ хууль бус гэдгийг захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Гэтэл шүүхийн шийдвэр гарчихсан. Нэхэмжлэгчийн тайлбар асуудлыг байгууллагын дотоодын асуудал, хариуцагчид буруу байхгүй, лицензийг хүчингүй болгох үндэслэл байхгүй гэж үзсэн.
-Тэгэхээр энэ аж ахуй нэгж үйл ажиллагаагаа явуулж байгаа гэсэн үг үү, хаанахын хөрөнгө оруулалттай юм бол?
-Лицензтэй мөртлөө үйл ажиллагаа явуулаагүй байна. Манай тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аж ахуйн нэгж Цацраг идэвхт ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаа эрхлэх эрхийн зөвшөөрөл бас авч ажил хийдэг хуультай. Энэ зөвшөөрлөө аваагүй, өргөдөл гаргаагүй болохоор үйл ажиллагаа явуулаагүй байгаа гэсэн үг.
-Олон нийтийн анхаарлын төвд байгаа асуудлаар нилээд ярилаа. Харин Цөмийн энергийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллах хугацаандаа ямар ажлуудыг амжуулсан талаар ярилцлагаа үргэлжлүүлье.
-Би 1992 оноос цөмийн салбартаа физикч инженерээр ажлын гараагаа эхэлсэн. 2009 оноос цөмийн технологийн газрын даргын албан үүргийг гүйцэтгэж явсан. Энэ салбартаа хоёргүй сэтгэлээр 20 гаруй жил ажиллаж байна. Даргын үүргийг түр орлон гүйцэтгэх хугацаандаа дээр хэлсэнчлэн хууль бусаар олгогдсон лизензүүдийг хуульд нийцүүлэх асуудалд нэлээд цаг зарлаа. Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд тавигдах шаардлага, ер нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавигдах шаардлагатай холбоотой дүрэм журмыг боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж байна. Эдгээр журмыг нийтээр дагаж мөрдөх журам болгох ёстой юм. Түүнчлэн “Арева Монгол”, “Гурван сайхан” компаниудын хувь хэмжээ хөдлөх болсонтой холбогдуулан Цөмийн энергийн комиссын хуралдаанаар хэлэлцүүллээ. Тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аж ахуй нэгжүүдийн хувь хэмжээ оролцоо, удирдлагад хөдөлгөөн ороход таван хувиас дээшээ өөрчлөлт ороход ЦЭК-оор батламжлуулна гэсэн заалттай.
Цацрагийн хамгаалалт аюулгүй байдлын чиглэлээр манайхан нэлээд ажилтай хэдэн сар байлаа. Японоос орж ирж байгаа авто машинуудад цацрагийн бохирдол илэрсэн тохиолдол хэд хэд гарлаа. Гэхдээ өнгөрсөн онтой харьцуулах юм бол эрс багассан. Өнөөдрийн байдлаар дөрвөн машинд цацрагийн бохирдол илэрсэн. Цацрагийн бохирдолтой машинуудыг нэвтрүүлэхгүй байх асуудлыг гаалийн байгууллага болон холбогдох байгууллагатай хамтран мэдэгдэл гаргасан.
Дотоод ажлын хувьд ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр нилээд анхаарч ажиллаа. Газрынхаа дотоод хяналт шалгалт, мэдээлэл сурталчилгааг сайжруулах чиглэлд анхаарч нэлээд хэдэн журмыг боловсруулан баталж одоо мөрдөн ажиллаж байна. Салбарынхаа эрх зүйн орчинг шинэчлэн сайжруулах чиглэлээр бид хөтөлбөр боловсруулж ажиллаж байна. Байгууллагын стратеги төлөвлөлтийг сайжруулах арга хэмжээний хүрээнд дотоод заавар журмуудаа ч шинэчиллээ.
-Цацрагийн бохирдлын талаар дурьдлаа. Тэгэхээр үүнийг шинжлэн тогтоох лабораторийн чадавх ямар түвшинд байна вэ?
-1990 оны эхэнд багаж тоног төхөөрөмж хуучирсан байсан. Гэхдээ цөмйин салбарын тоног төхөөрөмжийг 2005 оноос өмнө олон улсын атомын энергийн агентлагийн тусламжаар авдаг байсан учраас бас ч чамлалтгүй шүү. Сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай өндөр мэдрэх чаювартай багаж, тоног төхөөрөмж хэрэглэж, бусад хөгжиж байгаа орнуудтай адил түвшинд яг л зэрэгцээд алхаж байна. Дубнагаас ирсэн мэргэжилтнүүд манай лабораторийн үйл ажиллагаатай танилцаад манайд байхгүй өндөр хүчин чадалтай багажууд байна гээд толгой сэгсэрч байсан. Хүнсний бүтээгдэхүүнээс цацраг илэрсэн асуудлаар Германы компанитай мэтгэлзээнд орж байлаа. Манай шинжилгээний дүн Германы дүнтэй адилхан гарч байсан шүү. Хяналт шалгалт сайжирч, үйл ажиллагаа нэмэгдэж байгаатай холбоотойгоор байцаагчдаас ирүүлж байгаа дээжийн тоо, мэргэжлийн хяналтаас ирүүлж байгаа дээжийн тоо ч нэмэгдэж ачаалалтай ажиллаж байна.
Сүүлийн хоёр жилд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нилээд их тоног төхөөрөмжийг аваад байгаа ч харамсалтай нь ажлын байрны хүрэлцээгүйгээс зарим тоног төхөөрөмжөө өнөөдрийг хүртэл суурилуулж чадаагүй л байна. Засгийн газраас ЦЭГ-ыг нэгдсэн байраар хангах, лабаоратори судалгааны чиглэлийн тоног төхөөрөмжийг суурилуулахад дэмжлэх үзүүүлэхээр болсон. Энэ жилдээ багтаад нэгдсэн байртай болно гэж найдаж байна.
-Хүн хийсэн ажлаараа бахархах сайхан байдаг. Таны хувьд үр дүнд хүрч чадсан томоохон нэг ажлынхаа талаар зоригтой хэлээч гэвэл. Та их даруу хүн юм.
-Миний ганцаараа хийсэн ажил гэж юу байх вэ. Бүх л ажил хамт олны хүчээр бүтэж байна. Томоохон ажлаас гэвэл Монгол улсын хилээр цацраг идэвхт бодисийг хууль бусаар тээвэрлэхийг хориглох хяналт тавих, техникийн чадавхийг сайжруулах төслийг эхлүүлж хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар 12 боомт дээр тоног төхөөрөмж суурилагдаад, хэвийн ажиллаж байна. Мэрэгжлийн хяналтын ерөнхий газрын харьяанд ажилладаг. Тэднээс гадна хил дээр ажилладаг төрийн байгууллагууд бүгд хамтран ажиллаж байгаа. Маш бага тунгийн чадлыг хэмжих чадалтай, өндөр нарийвчлалтай. Энэ төхөөрөмж дээр ажиллах нилээд олон мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэсэн. Сургагч багш нарыг бэлтгэж хэдэн хэдэн сургалтыг зохион байгуулсан. Фүкүшимагийн ослын үед илэрсэн цацрагийн бохирдолтой зүйлсийг энэ багжийн тусламжтайгаар илрүүлж чадсан. Энэ бол улсад нилээд ач холбогдолтой ажил болсон гэж бодож байгаа.
-Байгууллага бүр алсан хараа хэтийн төлөвлөгөөтэй байдаг. Танай байгууллагын хувьд.
-Бид нэн тэргүүнд цацраг идэвхт ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг эрчимжүүлэх ёстой. Энэ талаарх Монгол улсын бүх л хуульд тавигдах шаардлага, шалгуурыг өндөр тавьж, байгаль орчин, хүний эрүүл мэндэд хоргүй арга, технологоор хэрэгжүүлэхэд анхаарна гэж үздэг. Цөмийн эрчим хүчний талаарх судалгаа, боловсон хүчнийг сургаж бэлтгэх ажлыг улам л өргөжүүлнэ. Бас цөмийн технологийг улс ардын аж ахуйд нэвтрүүлэх, тэр тусмаа эрүүл мэндийн салбарт хорт хавдрыг оношлох, эрт илрүүлэх, эмчлэх, туяа эмчилгээний чанарыг сайжруулахад анхаарч ажиллах ёстой.
Сүүлийн үед хорт хавдрын өвчлөл нэлээд нэмэгдэж, залуужиж байна. Монгол улс эрдэс баялагийн арвин нөөцтэй ч нөөцийг тогтоох баталгажуулах, агуулгын үнэн бодит тогтоох техникийн чадавхийг бий болгох, тэнд ажиллах боловсон хүчнийг сургах, үр дүнг сайжруулах, гадагшаа явж шинжлүүлдэг дээжний тогтоох бууруулах шаардлага зүй ёсоор урган гарч байна. Түүнчлэн цацрагаар шарах, ариутгах үйл ажиллагаан дээр цөмийн технологийг нэвтрүүлэх нь улсын эдийн засагт хэрэгтэй. Бид бусад орнуудын хийж байгаа туршлагуудыг өөрийн оронд нэвтрүүлэхэд анхаарч ажиллаж байна. Зүү тариурын үйлдвэрлэлд ариутгал, хүнсний бүтээгдэхүүнийг цацрагаар шарах хэрэглээ өндөр байна. Энэ чиглэлд анхаарч ажиллана даа. 2000 онд бэлэн мөнгөнд байгаа бактер, нянгуудын судалгаа шинжилгээг Улсын мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн зарим мэргэжилтнүүдтэй хамтраад хийж байсан.
Мөнгийг ариутгах технологи бол цацрагаар шарах юм. Мөнгөн дэвсгэртийг халуун уур химийн бодисоор ариутгах боломжгүй энэ тохиолдолд мөнгөний нас богиносож чанар мууддаг. Тэр үед бид туршилтаар монгол мөнгөн дэвсгэртийн бактерийг 80 хувь хүртэл бууруулж болохыг гаргаж танилцуулсан. Манай нэрт цөмийн физикч Д.Чүлтэм багшийн 70 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд илтгэсэн юм л даа. Багш биднийг урмаар тэтгэж энэ ажилд төрийн шагнал өгөх хэрэгтэй гэж хэлж байж билээ. Энэ бохирдол халдварт өвчний гол эх үүсвэр болж байдгийн хувьд асуудлыг Монгол банк, Эрүүл мэндийн яам, Сангийн яамтай хамтарч төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, мөнгийг цэвэрлэе гэсэн зорилт байгаа. Техник тоног төхөөрөмж, зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэж болно байхаа. Ер манайд нэвтэрсэн цөмийн технологи, опоо нэвтрүүлж байгаа техник, хэрэгжиж байгаа төслүүдийн талаар ярьвал нэлээд удаан ярилцлага болох байхаа. Энэ жил бид Цөмийн энергийн комисс байгуулагдсны 50 жилийн ойг тэмдэглэхээр төлөвлөж байна. Энэ ажлын хүрээнд олон нийтэд нэлээд ажлаа тайлагнан гэж болож байна.
Цаг гаргаж, дэлгэрэнгүй хөөрөлдсөнд Танд баярлалаа.