УИХ-ын сонгуульд Увс аймагт МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын туслахуудыг тагнуулын байгууллагаас шалгаж эхэлсэн гэсэн мэдээлэл өчигдөр зарим мэдээллийн хэрэгсэлд гарсан.
Энэ талаар тус аймаг дахь тойргийн хороо болон МАН-ын хорооны албан тушаалтнуудаас лавлахад “Бид мэдэхгүй” гэсэн юм. Харин Увс аймаг дахь Тагнуулын хэлтсийнхэн “Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй. Хэргийг шалгаж дууссаны дараа нийтэд мэдээлнэ” гэсэн хариу өгөв.
МАН-аас нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын сонгуулийн штабт ажиллаж байгаа Ш.Чинбат, Н.Баттогтох, Н.Ариунаа нар сонгуулийн сурталчилгааны үеэр нэр бүхий иргэдэд түрээсийн гэрээ нэрээр 100 мянган төгрөг тараасан гэх өргөдлийг энэ сарын 22-нд Увс аймгийн АН-ын дарга Д.Цэндсүрэн 15 дугаар тойргийн хороонд өгсөн аж. Энэ асуудлыг аймгийн тойргийн хорооны ажилтнууд шалгах боломжгүй гэж үзээд прокурорт шилжүүлсэн байна. Харин тус аймгийн прокурорын газраас Увс аймаг дахь Тагнуулын хэлтэст шалгуулахаар шилжүүлжээ.
Одоогоор МАН-аас нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаанд ажилласан дээрх гурван хүнийг шалгаж байгаа бөгөөд УИХ-ын гишүүдийн орон нутаг дахь туслахууд болон Сонгуулийн менежерүүд нь холбогдоогүй гэнэ. Мөн зарим хэвлэлд дурдсанчлан амралтын газар нуугдаж байхад нь баривчлаагүй бөгөөд цагдан хорих үндэслэл ч байгаагүй аж.
Н.Мөрөн