GoGo
Санал асуулга
Усны асуудал чухал байгаа энэ үед та ирээдүйнхээ төлөө усыг зөв зохистой, ариг гамтай хэрэглэж чадаж байна уу?

Санал өгсөн нийт хүн(2055)
  • -Тийм. Өдөр тутмынхаа амьдралд усныхаа хэрэглээг хянаж хэмнэж чаддаг. Шүд угаах, аяга таваг угаахдаа усаа хааж, алхам тутамдаа дуслыг ч болов хэмнэдэг.
  • -Усаа хэмнэж байна гээд бүх хэрэглээндээ хяналт тавьдаггүй ч боломжоороо хэмнэдэг.
  • -Усаа хайрлаж гамнах талаар боддог ч тэр бүр зөв зохистой хэрэглэж чаддаггүй.
  • -Үгүй. Хэмнэлт хийдэггүй.
  • -Хэмнэлт хийх тухай боддоггүй, хүссэнээрээ хэрэглэдэг. Мөнгийг нь төлдөг учраас...

Наадмын бэлтгэл хангагдсан гэж үзлээ

2012 оны 7-р сарын 9
Наадмын бэлтгэл хангагдсан гэж үзлээ
Үндэсний их баяр наадам уржигдар урианхай сурын харваагаар эхэлсэн билээ. Монголчууд баярын гурав хоногтоо наадмаа тэмдэглэдэг ч сонин хачныг нь дараа жилийн наадам хүртэл дурсан ярьдаг. Тиймээс ч наадмын бэлтгэлийг хангах ажлыг эртнээс хийж эхэлсэн билээ.

Монгол Улсын Шадар сайд М.Энхболдын ахалсан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдсан. Ингээд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт хуралдаж наадмын бэлтгэл ажилтай танилцаад "Бэлтгэл үндсэндээ хангагдсан, 90 хувьтай байна" гэж дүгнэлээ. Шадар сайд үлдсэн ажлыг чанартай хийж гүйцэтгэхийг анхааруулаад ард иргэдээ сэтгэл хангалуун наадамлуулахын төлөө хичээл зүтгэл гаргаж, ажлаа шуурхайлахыг хэсгийн гишүүддээ зөвлөлөө.

Хүй долоон худаг, морь барианы газар руу зорчдог гол зам болох 22-ын товчоо чиглэлийн замын өргөтгөл шинэчлэлийн ажил төлөвлөсөн хугацаанаас нэлээд хоцорч байгаа. Энэ замаар наадамчдыг түгжрэл чирэгдэл багатай зорчуулах талаар ярилцаад наадмаас өмнө энэ замын нэг урсгалыг бүрэн засмал замтай болгохыг үүрэг болголоо.

Энэ жилийн наадмын өдрүүдэд хур бороотой байна гэсэн урьдчилсан мэдээлэл гарсан. Энэ нөхцөл байдалтай уялдуулж бэлтгэл хангуулах, урлагийн тоглолтод анхаарах зүйлүүд гарч байгаа гэдгийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга М.Энхболд ярилаа.

Хүй долоон худагт болсон хурлын үеэр хурдан морины уралдааныг зохион байгуулах үед мөрддөг эрлийз морьдыг монгол морьдоос ялгах журамд өөрчлөлт оруулж эрлийз адууг таних зарим хэмжээсийг өөрчилсөн юм. Мал эмнэлгийн мэргэжилтнүүдийн хийсэн судалгааны дагуу өөрчлөлт оруулж байгаа гэдгийг Хурдан морины салбар хорооны дарга С.Баасанхүү хэллээ.

Шинэчилсэн журмын дагуу их насны морины сэрвээний өндөр 140 см, азарга, соёолонгийн 138 см, хязаалан 135, шүдлэн 130, дааганых 125 см байхаар тогтжээ. Соёолонгоос доош буюу бага гурван насны адууны урд шилбэний өндрийг мөн хэмждэг бөгөөд энэ хэмжээс нь хязаалангийн урд шилбэний өндөр 90, шүдлэнгийнх 80-85, дааганых 80 см байхаар тус тус шинэчлэн тогтоожээ. Энэ нь сүүлийн үед хийсэн судалгаагаар бага насны адуу эрлийзжиж, өндөр болж байгаатай холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

Энэ жил үндэсний бөхийн барилдааны дүрэмд өөрчлөлт орсон байгаа. Өмнөх давааны барилдаан дуусч, бөхчүүдийг ам авч барилдахаар зарласнаас хойш тухайн бөхийн ам авах хугацаа таван минут байна. Тогтсон хугацаанд ам аваагүй бол эрэмбээр дараачийн бөх ам авна, ослын даатгалд даатгуулсан, 18-аас дээш насны бөхийг барилдуулна гэж өөрчлөлт оруулсан байгаа.

Баяр наадмын тасалбарыг Соёлын төв өргөө, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн кассаар худалдаалж байгаа талаар Зохион байгуулах хорооны гишүүд хэлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.




Дээшээ
Хэвлэх Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gogo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70110013 утсаар хүлээн авна.

Нийт сэтгэгдэл(6)
  • zochin      203.169.51.13
    2012 оны 7-р сарын 9

    bugd saihan naadaarai mongoliin ard tumen mine ardchilsan namiihand amjalt itgel *** aldaarai

    [ Хариулах ]01
    • Зочин      202.131.231.26
      2012 оны 7-р сарын 9

      mongoliin ard tumen saikhan naadaarai ardchilsan nam harin ***

      [ Хариулах ]01
      • Зочин      203.91.112.12
        2012 оны 7-р сарын 9

        бүгдээрээ сайхан наадаарай.

        [ Хариулах ]10
        • Зочин      202.55.190.67
          2012 оны 7-р сарын 9

          deerh 2 2laa zailaarai

          [ Хариулах ]00
    • Зочин      202.21.105.1
      2012 оны 7-р сарын 9

      Жил бүр ард түмэндээ наадмын тасалбараа зохион байгуулалттай түгээж чадахгүй хичнээн цагаар очер дугаар болгож болгож хэдхэн зуун билет хүрэхтэй үгүйтэй зарсан нэр хэмээгээд дууссан гээд хаалгаа барьчих юм. Тэгээд наадмын өглөө дандаа өндөр үнээр шаглаж зарна гэдэг нь болох юмаа. Үүнийг юу гэж ойлгох вэ? Эртнээс хүртээмжтэйхэн зохион байгуулж болдоггүй юмуу? Наадмаа үзэх гэсэн хичнээн ард түмэн тасалбаргүй хоцорсон. ҮҮнийг наадмын бэлтгэл хангасан гээд байгаа юмуу. Наадмын билет хариуцсан комисс юмуу хүмүүс нь телевизээр нүүрээ харуулж тайлангаа тавих хэрэгтэй байна. Сая хагас бүтэн сайн өдөр 2 өдөр амарч чадахгүй билетэнд очерлоод авч чадсангүй ээ. хариу хүсч байна.

      [ Хариулах ]10
      • Зочин      202.179.18.236
        2012 оны 7-р сарын 9

        тэр билетийг шагчид бөөнөөрөө оочерлож байгаад авдаг юм билээ. сүүлийн хэдэн жил бол билетийг шагаар л авдаг болсон

        [ Хариулах ]00