Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн даатгалыг төр даана

Улс төрийн тойм

2012-08-09 09:05 GMT+8

Эмзэг бүлгийн иргэдийг Эрүүл мэндийн даатгалд хэрхэн хамруулах талаар судлахаар "Эрүүл мэндийн даатгалд эмзэг бүлгийн иргэдийг бүрэн хамруулах" загвар төслийн баг гаргасан байна.

Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банк, Японы ядуурлыг бууруулах сангийн дэмжлэгтэйгээр "Улаанбаатар хотын эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах" төслийн хүрээнд дөрвөн хороонд эмзэг бүлгийн 3160 иргэн эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй байгааг тогтоожээ.

Эмзэг бүлгийн иргэдийг эрүүл мэндийн даатгалд хамруулах боломжийг олон улсын туршлагаар судалж, бодлого боловсруулагчдад Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.5 дугаар зүйлд "Тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн болон Нийгмийн халамжийн тухай хуулийн 9.2 дугаар зүйлд заасан журмаар нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай нь тогтоогдсон иргэнийг эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулна" хэмээн өөрчлөлт оруулах саналыг хүргүүлжээ.

GoGo Facebook Хуудас
 
 
Туул голын бохирдлын эх үүсвэр болж буй цэвэрлэх байгууламжийг зогсоож, тодорхой хэмжээний бохир усыг говийн 600 км-т хоолой татан шийдэх боломжтой талаар яригдаж буй. Ингэснээр говьд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын усны асуудлыг шийдэх юм. Энэ нь хэр боломжтой гэж та бодож байна?
Нийт 116 санал өгсөн байна.

Дээшээ