Зуны олимпийн ХХХ наадмын эрэгтэйчүүдийн марафонд манай улсын тамирчин Б.Сэр-Од эх орноо төлөөлөн оролцсон билээ. Тэрбээр тэмцээнд оролцсон 105 тамирчнаас 42,195 км замыг туулж 2:20:10 цагийн амжилтаар 51 дүгээр байрт шалгарлаа.
Олимпын аваргаар Угандагийн марафонч Стефен Кипротич /2:08:01/ шалгаран эх орондоо анх удаагаа алтан медалийг авчирчээ. Мөнгө, хүрэл медалийг Кенийн Абел Кируи /2:08:27/, Уилсон Кипсанг Кипротич /2:09:37/ нар хүртэв. Харин тэмцээнийг 20 гүйгч дундаас нь орхисон байна.
Б.Сэр-Од нь 15 жилийн турш гүйлтийн спортоор хичээллэж байгаа бөгөөд гурав дахь олимпийн наадамдаа оролцож буй туршлагатай тамирчин юм. Тэрбээр
Улсын аварга, дээд амжилтыг эзэмшигч (2:11.05) бөгөөд 2008 оны Good Luck Beijing марафоны ялагч, 2008 оны Азийн Марафоны АШТ-ий мөнгөн медальт, 2011 оны Virgin London марафоны 9–р байранд бариалж байжээ.
Б.Соёлмаа
Гэрэл зургийг Ч.Ганбат /Лондон хотоос/