GoGo
Санал асуулга
Тамхины тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаад хэрэгжиж байна. Үүнтэй ижил архины тухай хуулинд ямар өөрчлөлт оруулахыг та хүсч байна вэ?

Санал өгсөн нийт хүн(5402)
  • Архи согтууруулах ундааг хүнсний дэлгүүрүүдээр худалдаалахыг бүрмөсөн хориглох
  • Архи согтууруулах ундааг зөвхөн өндөр зэрэглэлийн баар ресторанд худалдаалах
  • Сургууль цэцэрлэгийн ойролцоо согтууруулах ундаа борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглох
  • Согтууруулах ундаа худалдаалж, үйлчлэхийг хориглох өдрийг нэмэгдүүлэх
  • Согтууруулах ундааны онцгой албан татварыг нэмэгдүүлэх
  • Олон замбараагүй цэнгээний газрыг цэгцлэх хэрэгтэй
  • Бусад (сэтгэгдлээр оруулах)

Найман аймагт шинээр эмнэлэг барина

2012 оны 8-р сарын 14
Найман аймагт шинээр эмнэлэг барина
Ихэнх аймгийн сумдад эхчүүдийг төрүүлэхээ больсноос орон нутгийн Нэгдсэн эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгджээ. Энэ байдлыг шийдэх зорилгоор Завхан, Говь-Алтай, Дорноговь зэрэг найман аймагт 50 ортой амаржих газар барихаар болсон байна.

Хөдөө орон нутагт, ялангуяа алслагдсан сумдад эх барих эмэгтэйчүүдийн эмч дутагдалтай байдгаас жирэмсэн эхчүүд хяналтад орж чадахгүй байгаа тул амьгүй төрөлт, өсөлтгүй жирэмслэлт гарах болжээ. Тиймээс энэ чиглэлээр төгсөж буй мэргэжилтнүүдийг дадлагажуулан сумдад ажиллуулж, Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан эх барих эмэгтэйчүүдийн эмч, эмнэлгийн ажилтнуудын мэргэжлийн нэмэгдлийг төсөвт суулгах аж.

Дээрх аймгуудад 50 ортой амаржих газрын барилгыг шинээр ашиглалтад оруулаад байна. Түүнчлэн ирэх оны хоёрдугаар улиралд нийслэлийн III амаржих газрын 150 ортой шинэ барилга, Яармагт барьж буй 300 ортой Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийг ашиглалтад оруулах гэнэ.



Дээшээ
Хэвлэх Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gogo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70110013 утсаар хүлээн авна.

Нийт сэтгэгдэл(3)
  • V      122.201.18.148
    2012 оны 8-р сарын 14

    mongoliin emch nar gej yu uzej surj bsn mulguu nar bdag yum boldoo yu ch medehgui heden halaad omsson l humuus ichij uhmeer nogoon 0-uud shvv, tsag aldaj bsnaas uragshaa yvaad emchluulvel ediin zasag tsag hugatsaand ali alind hemnelttei,

    [ Хариулах ]01
    • Зочин      202.70.46.11
      2012 оны 8-р сарын 14

      tiim shu hudla tsagaan halaad omsson hunii gar harsan neg l ih zan gargasan hooson tolgoitnuud

      [ Хариулах ]01
      • зочин      202.179.11.30
        2012 оны 8-р сарын 14

        дорноговь аймгийн засаг дарга асан одоо уих гишүүн ж,батсуурь хайран сайхан төрөхийн барилгаа хувьчилчихаад,,,,оросын тусламжаар баригдсан,,, улсын сан хөмрөгч их юмдаа хөөрхий,,одоо ахиад төрөх барих гэнээ,хойчоо бодохгүй бодлого муутай улс төрчид

        [ Хариулах ]10