Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Ардын намын бүлгийнхэн "Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг дэмжихгүй" гэж мэдэгдсэн учраас анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаан энэ удаад нэлээд ширүүхэн өрнөх нь гэсэн таамаглал гарч байсан юм. Яг л өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн хуралдаан шиг. Гэсэн ч байдал өөрөөр эргэв. Харин ч Ардын намын зарим нэг гишүүн нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн өргөн барьсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төсөлд орсон зарим зүйлийг магтаж, амжилт хүсэх жишээтэй.
Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаас өмнө Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж уг хуулийн төслийг хэлэлцсэн. Хуралдаанд Ардын намын бүлгийн дарга Н.Энхболд болон Д.Лүндээжанцан, Я.Содбаатар нар оролцсон. Тэд хуралдаандаа сууснаар анхдугаар чуулганы хугацаанд Ардын намынхан анх удаа байнгын хорооны хуралдаанд суусан тохиолдол болсон.
Тэд Засгийн газрын бүтэц данхар болж байгаа гэсэн намынхаа байр суурийг дахин илэрхийлсэн. Гэхдээ хуулийн төслийг хэчнээн эсэргүүцсэн ч олонхиороо дэмжээд баталчих байх гэж үзсэн байж болох талтай. Учир нь Ардын намын гишүүд хүртэл гар өргөснөөр хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дараа чуулганы нэгдсэн хуралдааныг зарлан хуралдуулсан. Энэ үеэр Ардын намын голдуу гишүүд Ерөнхий сайд Н.Алтанхуягаас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар асуулт асуусан юм. УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Засгийн газрын бүрэлдэхүүнд нэг л их дарга байхаар харагдаад байна. 100 ямаанд 60 ухна гэдэг шиг зүйл болох вий. Уул уурхайн яам гэдэг нэр хэр зохимжтой вэ. Эрдэс баялаг гэдгээрээ байвал зохимжтой юм биш үү" гэсэн санал хэлсэн.
Гэсэн ч Ерөнхий сайд НАлтанхуяг "Засгийн газрын бүрэлдэхүүн 100 ямаанд 60 ухна болохгүй. Өмнө нь 18 сайдтай ажиллаад болж байсан. Одоо 19 сайдтай байхад болохгүй гэх зүйлгүй. Гэхдээ олон байранд байдаг яамдыг цуглуулж нэг дор нь байршуулна. Ингэснээс нэлээд төсөв мөнгө хэмнэх сайн талтай" гэж товчхон хариулсан юм.
Яамыг нэг дор төвлөрүүлснээр иргэдийн хувьд ч ашигтай, явдал, чирэгдэл гарахгүй нэг дор асуудлаа шийдүүлж болохгүй сайн талтай гэнэ. С.Бямбацогт гишүүний дараа Б.Бат-Эрдэнэ үг хэлж, асуулт асуусан. Гэхдээ сайн ажиллахыг захисан гэвэл илүү ононо. Байгаль орчин, уул уурхайн нөхөн сэргээлтийн асуудалд анхаарлаа хандуулдаг эрхэм гишүүн энэ удаад ч Байгаль орчны яамныханд сайн ажиллахыг сануулж, уриалаад авсан.
Мөн яам, Тамгын газрын хүнд суртал сүүлийн үед ихэссэн гээд энэ талаар арга хэмжээ авахыг, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг яаралтай цэгцлэхийг хүссэн юм. Чуулганы хуралдааны үеэр Д.Лүндээжанцан гишүүн 13 яамтай байвал л болох юм биш үү гэж учирласан. Гэсэн ч Ерөнхий сайд "Яамдын тоо болон албан хаагчдын тоог нэмэхгүй. Одоо байгаа бүтцээрээ ажиллана" хэмээн шийдвэрээ хамгаалсан юм.
Бие даагчдаас Ц.Даваасүрэн гишүүн "Хөгжлийн яам гаргаж ирсэн нь сайн хэрэг. Урьдаас төлөвлөж бодлого боловсруулдаг болох нь. Энэ нь ажил хэрэг зөвөөр эхлэхэд чухал нөлөөлнө. Өмнө нь асуудлынхаа хойноос хөөж ажилладаг байсан" гэлээ. Харин МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн дэд дарга О.Баасанхүү төрийн мөнгөтэй холбогдсон компаниуд төрийн ажиллагаанд оролцох, улсын үйлдвэрүүдийн тоо нэмэгдэх, төрийн албан хаагчдын тоог цөөлөх, эсвэл нэмэх эсэхийг тодруулсан.
Түүний асуултад Ерөнхий сайд "Улсын үйлдвэрийн газар нэмэгдэхгүй. Ажил хэргийн давхардалт гарахгүй л бол төрийн албан хаагчдын тоог цөөлөхгүй" гэж хариуллаа. Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүдийн анхаарлыг татаж байсан асуудлын нэг нь зарим яам, агентлагуудын чиг үүрэг, тухайн агентлагийг аль сайдын эрхлэх асуудлын хүрээнд оруулах тухай байлаа. Тухайлбал, Төрийн өмчийн хороог хэнд хариуцуулах вэ хэмээн лавлаж байв. Төрийн өмчийн хороог Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд харьяалуулна гэж байгаад Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд оруулах талаар ярьж эхэлсэн. Тиймээс ч Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "Төрийн өмчийн хороо харь гаригт очих нь" хэмээн егөөдсөн.
Чуулганы нэгдсэн хуралдааны дараа Төрийн байгуулалтын байнгын хороо дахин хуралдаж "Анхны хэлэлцүүлгээр нь батлах нь зүйтэй" гэж үзсэн. Ингээд чуулганаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа.
Т.Урангэрэл