УИХ-ын даргад сайд нарын нэрсийг өргөн барьлаа

Сэтгүүлч О.Ариунбилэг

2012-08-17 14:02 GMT+8

Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын дарга З.Энхболдод Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн болон сайд нарын нэрсийг өргөн барьлаа. Засгийн газрын танхим дараах бүрэлдэхүүнтэй байж магадгүй байна. Үүнд:

-Ерөнхий сайд: Н.Алтанхуяг
-Засгийн газрын шадар сайд: Д.Тэрбишдагва
-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн сайд: Ч.Сайханбилэг
-Гадаад харилцааны сайд: Л.Болд
-Хууль зүйн сайд: Х.Тэмүүжин
-Батлан хамгаалахын сайд: Д.Бат-Эрдэнэ
-Барилга, хот байгуулалтын сайд: Ц.Баярсайхан
-Зам тээврийн сайд: А.Гансүх
-Соёл, спорт, аялал жуулчлалын сайд: Ц.Оюунгэрэл
-Уул уурхайн сайд: Д.Ганхуяг
-Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд: Х.Баттулга
-Хөдөлмөрийн сайд: Я.Санжмятав
-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд: С.Эрдэнэ
-Эдийн засгийн хөгжлийн сайд: Н.Батбаяр
-Боловсрол, шинжлэх ухааны сайд: Л.Гантөмөр
-Эрүүл мэндийн сайд: Н.Удвал
-Эрчим хүчний сайд: М.Сономпил
-Сангийн сайд: М.Энхсайхан
-Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд: С.Дэмбэрэл

Түүнчлэн УИХ-ын дэд даргад С.Баярцогтын нэрийг, Өргөдөл гомдлын байнгын хорооны даргад Р.Бурмаа, АН-ын бүлгийн дэд даргад С.Одонтуяа нарыг тус тус нэр дэвшүүлсэн байна. Одоо УИХ чуулганаараа энэ асуудлыг хэлэлцэнэ.

М.Жаргал


GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 нийлүүлсэнтэй ижил хэмжээний мөнгөн торгууль (384 мянган төгрөг) ногдуулж, жолоодох эрхийг 6 сараас 2 жил хүртэлх хугацаагаар хасах гэсэн заалттай хуулийн төсөл өргөн барьсан. Та үүнийг дэмжих үү?
Нийт 283 санал өгсөн байна.

Дээшээ