Борооны дараах мөөг шиг олширсон бөө нарын зарим нь иргэдийн сэтгэл зүйгээр тоглон, амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан хэрэг хэд хэдэн удаа гарсан.
Тухайлбал, бөө Б.Болд-Эрдэнэ гэгч 2011 оны наймдугаар сарын 27-нд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Далан шар гэх газарт иргэн Н-ын онгод сахиусыг нь оруулж байна хэмээн иргэн Н-ыг халуун уураар түлж амь насыг нь хохироосон. Уг хэргийг Төв аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн энэ оны гуравдугаар сард шийдвэрлэж, Б.Болд-Эрдэнийг болгоомжгүйгээр хүний амь бүрэлгэсэн гэм буруутайд тооцож, гурван жил хорих ял оноосон юм. Давж заалдах болон хяналтын шатны шүүхээс уг ялыг нь хэвээр баталсан билээ.
Харин өнгөрсөн хавар бусдын эд хөрөнгийг устгасан Мөнхбат гэгч бөөд шүүх 3.6 жил хорих ял оноожээ. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу Баруунхараад өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-ны 04.00 цагийн үед иргэн Ж.Баярсайханы “Сүзүки” маркийн автомашиных нь дор уул уурхайн зориулалттай тэсрэх бодис тавьж дэлбэлсэн юм. “Тэрбээр нэг сая төгрөг өгвөл засал хийж өгье. Тэгэхгүй бол их гарз гарах гээд байна” гэж хохирогчдод хэлж, улмаар хэлсэн үгэндээ итгүүлэхийн тулд машиныг нь дэлбэлсэн юм.
Н.Мөрөн