2012-2013 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаа өнөөдөр болж байна.
Энэ жил улсын хэмжээнд ерөнхий боловсролын 763 сургуульд 506.8 мянган хүүхэд сурч хүмүүжих юм. Үүнээс 49.4 мянган бяцхан иргэд шинээр сургуульд элсэн суралцана.
Манай улсын хувьд боловсролын салбартаа улсын төсвийн нийт зардлын 20 хувийг зарцуулдаг. Үдийн цай хөтөлбөр, 12 жилийн сургалт, кембрижийн сургалт гээд олон шинэчлэлийг энэ салбарт сүүлийн жилүүдэд хийж буй билээ.
Өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболд Нийслэлийн тэргүүний 84-р сургуулийн нээлтийн ажиллагаанд оролцлоо. Тус сургууль нь Нийслэлийн тэргүүний сургууль бөгөөд цахим хөтөлбөр хэрэгжүүлж сургачдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, тэдний сурах арга барил, сургалтын чанарыг сайжруулахад амжилт гарган ажиллаж буй хамт олон юм. Тиймээс ч энэ жил “улсын тэргүүний” гэх цол тэмдгийг авахын төлөө чармайлт гарган ажиллана гэдгээ сургуулийн захирал түүхийн ухааны доктор С.Марта хэлж байлаа.
Тус 84-р сургуулийн хувьд 280 багштай, нийт 72 бүлэгт сурагчид хуваагдан суралцдаг. Энэ жил 330 хүүхэд нэгдүгээр ангид анхлан орж байгаа бол 225 сурагч 11-р ангийг суралцан төгсгөх ажээ.
М.Жаргал